Байгальд ээлтэй малчныг Улсын аварга малчинаар өргөмжлөхөөр боллоо. Өнгөрсөн онд 70,9 сая толгой мал буюу хонин толгойд шилжүүлэхэд 118 сая малтай болсон. Дэлгэрэнгүй
Хамтдаа бүтээсэн бидний амжилт-2020 Цар тахлын үеийн амаргүй цаг үед хэрэгжүүлэгч, оролцогч талуудтайгаа хамтран ийнхүү 2020 онд төсөлөө амжилттай хэрэгжүүлж чамгүй амжилтад хүрлээ. Дэлгэрэнгүй
Биологийн олон янз байдлын хамгааллыг сайжруулах чиглэлээр судалгаа хийж буй оюутнуудад сургалтын тэтгэлэг олголоо. 10 оюутанд тэтгэлэг олголоо. Дэлгэрэнгүй
0,8 сая га газрыг тусгай хамгаалалтад авлаа. Газар нутгийг дархлан хамгаалах нь байгаль хамгааллын хамгийн оновчтой шийдэл Дэлгэрэнгүй
Мянгат малчид малаа цөөлж эхэлжээ . Өвөл хатуу болох сургаар уу? эсхүл... Тус төлөвлөгөөгөөр бүлгийн нэг өрхийн гишүүний мөнгөн орлого 6 сая төгрөгөөр нэмэгдэн, малын тоо толгой дунджаар 23% буурч, тус бүлгийн гэрээгээр ашиглаж буй 993 га бэлчээр доройтлоос гарсан байх юм байна. Дэлгэрэнгүй
Ойн дагалт баялагын хураамжийн орлогоос ойг нөхөн сэргээхэд зарцуулах санаачилгыг эхлүүллээ Байгаль хамгаалах ойн тогтвортой менежментийн төлөвлөгөөг төслийн санхүүжилтийн дэмжлэгээр боловсруулаад байна Дэлгэрэнгүй
Бөхөн шарын нуруу “Ойн цагдаа”- тай боллоо. БОАЖЯ-аас олгосон зөвшөөрлийн дагуу Архангай аймгийн Булган сумын нутгаас баданга хүдэр барьж, Бөхөн шарын нуруунд сэргээн нутагшуулах хээрийн судалгааны ажлыг зохион байгууллаа. Дэлгэрэнгүй
Ойн дагалт баялагын хураамжийн орлогоос ойн санг нөхөн сэргээнэ. Завхан аймгийн Их-Уул суманд ойн дагалт баялаг ашигласны хураамжийг авах ажлыг зохион байгуулсны үр дүнд сумын төсөвт 204 орчим сая төгрөгийн орлого төвлөрүүлээд байна. Дэлгэрэнгүй
40-60 км зам туулж ус уудаг говийн зэрлэг ан амьтад бэлчээртээ ундаалах боломжтой боллоо сумын нутагт байгаа булаг шандууд ихэвчлэн айлын малын бэлчээртэй давхацдаг зэргээр зэрлэг амьтдын усан хангамж хүрэлцээ говьд хэцүү. Дэлгэрэнгүй
Нутгийн иргэд байгалийн нөөц ашигласны хураамжийн орлогоор байгалаа хамгаалах хүсэлтэй байна. Тус орлогын 85 хувийг сумын ойн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд зарцуулахаар тусгуулах зорилгоор санал бэлдэж байна Дэлгэрэнгүй
Зэрлэг амьтдыг автомат камераар хянаснаар хамгааллын ажилд бодит ахиц гарах боломж бүрдлээ. Тарвага, хүдэр сэргээн нутагшуулах зэрэг төслийн санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй байгаль хамгааллын зорилтот үйл ажиллагаа болон бүс нутаг, сумдад байгаль хамгааллын мониторинг хийх ажилд эдгээр тоног төхөөрөмжийг ашиглаж байна. Дэлгэрэнгүй
Ойн дагалт баялагаас олсон орлогоос сумын төсөвт 120 сая төгрөг төвлөрүүлээд байна. Хураамжийн орлогын 85 ба түүнээс дээш хувийг ой хамгааллын үйл ажиллагаанд зарцуулахаар 2021 оны төсвийн төсөлд суулгах ажлыг ENSURE төсөл, ТББ, зөвлөх нар хамтран ажиллаж байна. Дэлгэрэнгүй
1300 малчин өрх малынхаа тоо толгойг бууруулж бэлчээрээ хамгаалахаар нэгдлээ. Тус төлөвлөгөөний дагуу гэрээ байгуулсан малчид бэлчээрийн даацад нийцүүлэн малын тоог жилд 4-6 хувиар бууруулах үүрэг хүлээж байна. Дэлгэрэнгүй
ГОВИЙН ЗЭРЛЭГ АМЬТАН УНДААЛАХ ХУДАГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА хуучин гүн өрмийн худгийн цооногийг төслийн санхүүжилтээр сэргээн засварлаж, нарны өргүүртэй худаг болгон тохижуулж, хяналтын автомат камер суурилуулан тус суманд хүлээлгэн өглөө. Дэлгэрэнгүй
Эх дэлхийгээ сүйтгэж байгаа байдлыг зогсоохоо Дэлхийн удирдагчид амлаж байна. Энэхүү хурдац нь бидний амьдралыг дэмжих системд эргэлт буцалтгүй хохирол учруулж, ядуурал, тэгш бус байдал, өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдлыг улам бүр дордуулж байна Дэлгэрэнгүй
Энэ намар 15 булаг, шанд, рашааны эхийг хашиж хамгаална. Хангайн болон Говийн бүсийн 7 сумын 15 булгийн, рашааны эхийг хамгаална Дэлгэрэнгүй
Дотоодын их, дээд сургуульд суралцах магистр, докторын тэтгэлэгийн шалгаруулалтад оролцохыг урьж байна. • 8 магистрант, тус бүрт 3.000.000 төгрөг (гурван сая) • 1 докторант, 6.000.000 төгрөг (зургаан сая) Дэлгэрэнгүй
Бэлчээрийн үндэсний мониторингийн болон фотомониторингийн цэгийн тоог нэмлээ. Мониторингийн цэг шинээр тогтоох хээрийн судалгааны үеэр тухайн орон нутгийн мэргэжилтнүүдийг талбайд шинээр тохиолдсон зүйл ургамлуудыг ялган таних, тодорхойлох арга зүйд сургалаа. Дэлгэрэнгүй
Тарвага сэргээн нутагшуулах ажлыг зарим бүс нутагт хэрэгжүүлж эхэллээ Зарим бүс нутгийн биологийн олон янз байдлын нэг чухал гишүүний хувьд орлуулшгүй чухал ач холбогдолтойн зэрэгцээ идэш тэжээлийн хэлхээнд чухал гишүүнд тооцогддог байна. Дэлгэрэнгүй
Ойг арчилж,гэрэлжүүлэх аргазүйг нутгийн иргэдэд зааж сургалаа Арчилгааны гэрэлжүүлэх ажлын дүнд ойн бүтэц, бүрэлдэхүүн сайжирч, ойн нөөц нэмэгдэхийн зэрэгцээ түймэр гарах, хөнөөлт шавьж тархах, өвчин үүсэх нөхцөл багасч, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ой үүсэн бүрэлдэх боломжийг бий болгох юм. Дэлгэрэнгүй
ховор амьтны усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор зармангийн говьд нарны өргүүртэй худаг гаргах ажил эхэллээ. Нарны өргүүртэй худаг энэ оны 7 дугаар сараас ашиглаж эхлэнэ. Дэлгэрэнгүй
Говийн нэн ховор ургамлын ургах нөхцлийн бүрдүүлэн элсний нүүлтийг тогтоон барих ажлыг туршилтаар хэрэгжүүлж эхэллээ. Төсөл “Ээж хайрхан” нөхөрлөлийн өмнө нь эхлүүлсэн энэ сайн туршлагад суурилан 3500-4000 ширхэг хармагийн үрсэлгээг бойжуулж Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Чандмань, Цогт сумдад тариалахад бэлэн болоод байна. Дэлгэрэнгүй
Ховор, нэн ховор амьтны хамгаалалд орчин үеийн тоног төхөөрөмж ашиглана. Зэрлэг амьтны хамгааллын мониторингд зориулсан автомат камер, зай хэмжигч, байршил тогтоогч GPS, дуран зэрэг тоног төхөөрөмжийг БОАЖЯ, НҮБХХ-ийн хамтран хэрэгжүүлж буй Монголын унаган байгалийн хүлцэл тогтворжилтыг хангах нь төслийн 4 аймгийн 13 сумын байгаль хамгаалагч нарт олгож байна. Дэлгэрэнгүй
Татварын Ерөнхий газар төсөлд талархал ирүүллээ Төсөл хэрэгжиж эхэлсэн 9 сарын хугацаанд 16 сая гаруй төгрөгийн татвар улсын төсөвд төлжээ Дэлгэрэнгүй
Заг мод ихээр хатаж хуурайшсан байна. Нийт загийн 38,2 хувийг хатсан заг эзэлж байна. Амьд загийн нягт бага, сийрэг, намхан титмийн урт бага, титмийн голч бага байна. Дэлгэрэнгүй
Малын хөлөөр талхаж, түлшинд их хэмжээгээр хууль бусаар хэрэглэсний улмаас заган ойн нөөц багассан байна. Зармангийн говь, Улаан шалын хоолойн нутаг дэвсгэрт сийрэг, намхан, титмийн диаметр багатай заган ой зонхилон тархсан байгаагийн зэрэгцээ орон нутгийн малчдын өвөлжөө, хаваржаатай ойролцоох, ялангуяа, Баянтоорой тосгоны ойролцоох газруудад малын хөлд талхлагдаж, идэгдсэн байна. Дэлгэрэнгүй
Ойн нөхөрлөлийн гишүүдийн амьжиргааг дэмжих, ойг хамгаалах арга замуудыг зөвлөж байна. Тарвагатайн нурууны нөхөрлөлүүдийн ойн талбайд хийсэн тооллогын үр дүнд тулгуурлан сумдын засаг захиргаа, нөхөрлөлүүдэд зөвлөмж гаргалаа. Дэлгэрэнгүй
Архангай аймгийн Бөхөн шарын нурууны ойд тооллого хийлээ Судалгааны үеэр ойн дагалт баялаг (жимс, самар)-ын тархалтыг тодорхойлж, нөөцийг үнэлэн, судалгааны бүс нутаг тус бүрээр мөн экологийн үнэт ач холбогдол бүхий булаг шандын байршил, биологийн голлох төрөл зүйлийн амьдрах орчин, малчдын өвөлжөө, хаваржааг тодорхойлж зураглав. Дэлгэрэнгүй
Тарвагатайн нуруу болон Бөхөн шарын нуруунд хүдэр нутагшуулна. НҮБХХ, БОАЖЯ хамтран хэрэгжүүлж байгаа “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн санхүүжилтээр Архангай аймгийн нутаг Бөхөн шарын нуруунд хүдэр нутагшуулах ажлыг энэ онд эхлэх гэж байна. Дэлгэрэнгүй
Байгальд ээлтэй малчдыг дэмжинэ Байгалийн нөөцийг зөв зохистой ашиглан, байгальд ээлтэй МАА эрхэлж экосистемийн үйлчилгээг нэмэгдүүлэхэд хувь нэмруу оруулж буй сайн туршлагыг дэмжих, өргөжүүлэх зорилгоор “Байгальд ээлтэй малчин” шалгаруулж, тэдний сайн туршлагыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх ажлыг ”Монголын унаган байгалийн хүлцэл тогтворжилтыг хангах нь” төсөл төслийн аймаг сумтай хамтран зохион байгуулж эхэллээ. Дэлгэрэнгүй
Эх байгальдаа ээлтэй хандахыг Говь-Алтай аймгийн сумдын малчид уриалж байна. Газрын доройтлыг бууруулж цөлжилтөөс хамгаалах хамгийн чухал, үр дүнтэй арга хэмжээнүүдийн нэг нь бэлчээрийг зүй зохистой ашиглах явдал гэж үзэж аймаг сумдууд малчидтайгаа хамтран “Бэлчээр хариуцлагажуулах журам” боловсруулан батлан хэрэгжүүлж эхлээд байна. Дэлгэрэнгүй
Байгальд ээлтэй үйлдвэрлэл эрхэлж, орлогоо нэмэгдүүлэх арга замыг дэмжинэ. Мал аж ахуй болон байгалийн баялгаас өрхийн орлого нь ихээхэн хамааралтай байдаг малчдын амьжиргааны эх үүсвэрийг тогтвортой, найдвартай болгож, хамаарлыг бууруулахын тулд мал сүргийн тоо толгойноос илүүтэйгээр чанарыг сайжруулах, малчин өрхийн амьжиргааны эх үүсвэрийг төрөлжүүлэх нь оновчтой шийдэл гэж үзэж байгаа юм. Дэлгэрэнгүй
Ойг арчилж, цэвэрлэхгүй бол доройтож, хөгширдөг. Ойд зохих арчилгааг хийгээгүйн улмаас сэрүүн бүсийн ой хөгширч, залуу ой бий болох нөхцөл бүрдэхгүй цаашлаад ойн экологийн тэнцвэр амархан алдагдана.Тиймээс ойн нөөцийг зүй зохистой ашиглах, ойн бүтээмжийг дээшлүүлэхэд арчилгаа, цэвэрлэгээний ажил чухал үүрэгтэй. Дэлгэрэнгүй
Эко клубыг дэмжиж ажиллана Зэрлэг ан амьтан, ургамал зэрэг биологийн төрөл зүйлийг хамгаалах, эко системийн үйлчилгээг /ой, бэлчээр гэх мэт/ сайжруулах, хүрээлэн буй орчноо хамгаалах үйл ажиллагаанд ерөнхий боловсролын сургуулиудын эко клубүүдийн оролцоог дэмжин чадавхижуулах зорилгоор төсөл зорилтод сумдынхаа сургууль, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Дэлгэрэнгүй
Төслийн сумын малчид үзэсгэлэн худалдаанд оролцлоо Говь-Алтай аймагт болсон “Алтай түншлэл- 2019”, “Үржлийн шилмэл мал- 2019” үзэсгэлэн худалдаа “Эрүүл хүнс- Эрүүл Монгол хүн” нэгдсэн арга хэмжээнд төслийн төслийн зорилтот сум болох Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Чандмань, Цогт сумын малчид, бүлэг нөхөрлөлүүдийн гишүүдийн төлөөллийг оролцуулан туршлага судлах, бүтээгдэхүүнээ зарж өрхийн амьжиргаагаа дээшлүүлэхэд нь төсөл дэмжлэг үзүүллээ. Дэлгэрэнгүй
Төслийн хэрэгжилтийг дэмжихэд зориулж зорилтод аймгууддаа авто машин хүлээлгэн өглөө БОАЖЯ, НҮБХХ-ийн хамтран хэрэгжүүлж байгаа "Монголын унаган байгалийн хүлцэл тогтворжилтыг хангах нь-ENSURE" төсөл Биологийн олон янз байдлын хувьд чухал ач холбогдолтой газар нутаг болох Бөхөн шарын нуруу, Тарвагатайн нуруу, Улааншалын хоолой, Зармангийн говийн газар нутагт хамаарах Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймгуудад төслийн хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлж автомашин хүлээлгэн өглөө. Дэлгэрэнгүй
Иргэдийн амьжиргааг дэмжих, орлого бий болгох арга механизмыг дэмжин байгаль орчин, хөдөө аж ахуйг цогцоор нь хөгжүүлнэ. Биологийн олон янз байдлын хувьд чухал ач холбогдол бүхий Монгол Улсын зарим бүс нутаг болох “Бөхөн шарын нуруу”, “Тарвагатайн нуруу”, ”Улааншалын хоолой”, “Зармангийн говь” гэсэн улсын тусгай хамагаалалттай болон орон нутгийн хамгаалалттай газар нутгийн бэлчээр, ойн доройтлыг бууруулах замаар, эко системийн үйлчилгээг сайжруулж, нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжин биологийн олон янз байдлыг хамгаалах зорилго бүхий төсөл 2019 оны 03-р сарын 22-ны өдөр Улаанбаатар хотноо нээлтээ хийлээ. Дэлгэрэнгүй