• info@ensure.mn
  • +(976) 98281144
  • Шилэн данс
Greenture
  • Эхлэл
  • Төслийн тухай
    • Төслийн танилцуулга
    • Төслийн баримт бичиг
    • Газарзүйн байршил
    • Төслийн орон нутгийн баг
    • Төслийн зөвлөх байгууллагууд
  • Мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Худалдан авалт
  • Товхимол
    • Гарын авлага
    • Төслийн тайлан
    • Хяналт шинжилгээ, үнэлгээ
    • Судалгаа
  • Мультимедиа
    • Видео
    • Подкаст
  • Бичил Төсөл
  • Холбоо барих
Эхлэл / Ойн дагалт баялагаас олсон орлогоос сумын төсөвт 120 сая төгрөг төвлөрүүлээд байна.
19 10

Ойн дагалт баялагаас олсон орлогоос сумын төсөвт 120 сая төгрөг төвлөрүүлээд байна.

Нийтлэсэн: Админ
Огноо: 2020-10-19 08:50:14

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн дагуу ойн дагалт баялгийн хураамжийн орлогыг нэмэгдүүлэх, улмаар тус хуульд заасны дагуу олсон орлогын 85 ба түүнээс дээш хувийг эргүүлэн ой хамгаалал, ойн нөхөн сэргээлтэд зарцуулах боломжийг хангах ажлыг Завхан аймгийн Тосонцэнгэл, Их-Уул сумын хэмжээнд турших ажлыг ENSURE төсөл "Ногоон тэс" ТББ, төслийн үндэсний зөвлөх Доктор Г.Ганзориг нар хамтран хэрэгжүүлж байна.

Тарвагатайн нурууны тусгай хамгаалалттай газрын хязгаарлалтын болон аялал жуулчлалын бүсэд самар их ургасан тул тусгай хамгаалалттай газрын Орчны бүсэд байрлах Их-Уул сумын Цэцүүх багийн нөхөрлөлийн гишүүдтэй уулзаж ойн дагалт баялгийг ашигласны хураамж төлбөр хураах талаархи мэдээллээр иргэдийг хангаж ажиллан хуулийн дагуу төлбөр хураамж хураах үйл ажиллагааг  Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, нөхөрлөлийн гишүүд, идэвхитэн байгаль хамгаалагч нартай хамтран зохион байгуулж байна.   

2020 оны 10-р сарын 15-ны байдлаар Их-Уул суманд 120 орчим сая төгрөгийн орлогыг самрын хураамжаас бүрдүүлсэн бөгөөд тус суманд ойн дагалт баялгаас олсон өмнөх жилүүдийн орлогоос хамгийн өндөр нь болж байна. Хураамжийн орлогын 85 ба түүнээс дээш хувийг ой хамгааллын үйл ажиллагаанд зарцуулахаар 2021 оны төсвийн төсөлд суулгах ажлыг ENSURE төсөл, ТББ, зөвлөх нар хамтран ажиллаж байна.


Шинэ мэдээ

Бэлчээрийн даацыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх шинэлэг механизмыг хэрэгжүүлж эхэллээ

Магистрын тэтгэлэгт хөтөлбөрийн нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Дэлхийн биологийн олон янз байдлын түшиц газар нутагт Монголын 4 газар нутгийг тодорхойлон санал болгоод байна.

МОНГОЛ БАНХАРЫГ ЦООХОР ИРВЭС ХАМГААЛАХАД АШИГЛАНА.

малын тоогоо өсгөөд байгаа малчдын буруу биш, харин тэднийг зөв зүгт залах эрх зүй зохицуулалтын орчин нь үгүйлэгдэж байна

Чухал ач холбогдолтой зарим бүс нутгийн  экосистемийн үйлчилгээний үнэ цэнийг тооцон үнэлж, зураглал гаргалаа.

Байгальд ээлтэй малчныг Улсын аварга малчинаар өргөмжлөхөөр боллоо.

Хамтдаа бүтээсэн бидний амжилт-2020

Биологийн олон янз байдлын хамгааллыг сайжруулах чиглэлээр судалгаа хийж буй оюутнуудад сургалтын тэтгэлэг олголоо.

0,8 сая га газрыг тусгай хамгаалалтад авлаа.

Төслийн тухай

  • Төслийн танилцуулга
  • Төслийн баримт бичиг
  • Газарзүйн байршил
  • Төслийн орон нутгийн баг
  • Төслийн зөвлөх байгууллагууд

Товхимол

  • Гарын авлага
  • Төслийн тайлан
  • Хяналт шинжилгээ, үнэлгээ
  • Судалгаа

Хаяг

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 17023, Зайсангийн гудамж-9 Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв 203 тоот

  • +(976) 98281144
  • info@ensure.mn
Copyright 2022 © Эх байгальдаа Ээлтэй хандацгаая