ГИДЦГ-ЫН ОРЧНЫ БҮСИЙН СУМДЫН АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Говийн их дархан цаазат газрын А хэсгийн улсын тусгай хамгаалалттай газрын Орчны бүсийн сумдын ИТХ-ын төлөөлөгч, ажлын алба, шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй төрийн албан хаагч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт зөвлөгөөнийг хамгаалалтын захиргаанаас санаачлан БОАЖЯ, НҮБХХ-ийн хамтран хэрэгжүүлж буй "Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь" төслийн дэмжлэгтэйгээр Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумд Говь-Алтай, Баянхонгор аймгийн БОАЖГ, Лондонгийн амьтан судлалын нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Баян-Өндөр сумын ИТХ, ЗДТГ хамтран зохион байгуулж байгууллаа.
Зөвлөгөөнд урилгаар Монголын унаган байгалийн хүлцэл тогтворжилтыг хангах төслийн Тусгай хамгаалалттай газрын зөвлөх доктор Б.Оюунгэрэл "Монгол улсын ТХГН-ийн үнэ цэнэ, газар нутгийг дархлан хамгаалахын ач холбогдол" сэдвээр , Лондонгийн амьтан судлалын нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газрын зөвлөх, ХААИС-ийн багш, доктор, профессор Ж.Ундармаа "Алтайн өвөр говийн бэлчээр, мал сүрэг, зохицол" сэдвээр, ШУТИС-ийн багш, доктор, дэд профессор Б.Ууганбаяр "ГИДЦГ-ын А хэсгийн орчны бүсийн 5 сумын нийгэм-эдийн засаг, байгаль орчны хэтийн төлөв - 2040 он", Баянхонгор, Говь-Алтай аймгийн БОАЖГ-ын мэргэжилтнүүд “БНАТ-ийн тухай хуулийн хэрэгжилт, анхаарах асуудлууд”, “Гадаргын усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээ” сэдвээр сургалтыг зохион байгуулж, санал солилцон, оролцогчдын асуултуудад дэлгэрэнгүй хариултыг өглөө.
Зөвлөгөөнд орчны бүсийн 5 сумын удирдлагууд, ИТХ-ын төлөөлөгч, төрийн албан хаагч, байгаль хамгаалах бүлэг, нөхөрлөлийн төлөөлөл, идэвхтэн байгаль хамгаалагч, хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчдын төлөөлөл 100 гаруй хүн оролцлоо.