• info@ensure.mn
  • +(976) 98281144
  • Шилэн данс
Greenture
  • Эхлэл
  • Төслийн тухай
    • Төслийн танилцуулга
    • Төслийн баримт бичиг
    • Газарзүйн байршил
    • Төслийн орон нутгийн баг
    • Төслийн зөвлөх байгууллагууд
  • Мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Худалдан авалт
  • Товхимол
    • Гарын авлага
    • Төслийн тайлан
    • Хяналт шинжилгээ, үнэлгээ
    • Судалгаа
  • Мультимедиа
    • Видео
    • Подкаст
  • Бичил Төсөл
  • Холбоо барих
Эхлэл / Дотоодын их, дээд сургуульд суралцах магистр, докторын тэтгэлэгийн шалгаруулалтад оролцохыг урьж байна.
18 09

Дотоодын их, дээд сургуульд суралцах магистр, докторын тэтгэлэгийн шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Нийтлэсэн: Админ
Огноо: 2020-09-18 03:39:32

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй  “Монголын унаган байгалийн хүлцэл тогтворжилтыг хангах” нь төслөөс зарласан дотоодын их, дээд сургуульд суралцах магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрийн нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго нь төслийн бүс нутаг дахь чухал ач холбогдол бүхий биологийн олон янз байдлыг хамгаалах, зүй зохистой ашиглах, экосистемийн үйлчилгээний үр өгөөжийн талаархи ойлголтыг нэмэгдүүлэх, байгаль орчныг хамгаалах, ногоон хөгжлийг орон нутагт түгээн дэлгэрүүлэх, үндэсний чадавхийг бэхжүүлэх, өргөжүүлэхэд шаардлагатай тогтолцоог бий болгоход дэмжлэг үзүүлэхэд оршино.

Тэтгэлгийн тоо, хэмжээ:

  • 8 магистрант, тус бүрт 3.000.000 төгрөг (гурван сая)
  • 1 докторант, 6.000.000 төгрөг (зургаан сая)

 

Тэтгэлгийн хүсэлт гаргах:

Тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалтанд өрсөлдөх суралцагч нь дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Тэтгэлэгт хамрагдах хүсэлтээ илэрхийлсэн хувийн өргөдөл;
  • Анкет – CV (Монгол, англи хэлээр);
  • Шаардлага хангаж буйг нотлох баримтын хуулбар (бакалаврын болон магистрын диплом, түүний хавсралтыг нотариатаар баталгаажуулсан хуулбар, иргэний үнэмлэх);
  • Ажлын газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;
  • Эрдэм шинжилгээний ажлын зорилго (магистрын болон докторын судалгааны ажлын чиглэл, төлөвлөгөө, сургалтаас олж авсан мэдлэг туршлагаа ашиглан төслийн заасан газар нутагт болон үндэсний хэмжээнд ямар хувь нэмэр оруулах талаар эссэ, 800-1000 үгтэй);
  • Өргөдөл гаргагчийн судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэх чадварын тодорхойлолт (удирдагч эсхүл төгссөн их, дээд сургуулийнхаа профессороос авч ирүүлэх).

 

Материал хүлээн авах:  2020 оны 10 дугаар сарын 09-ны 11 цагаас өмнө дээр дурьдсан шаардагдах бүх материалыг нэг файлд нэгтгэн PDF форматаар info@ensure.mn и-мэйл хаягаар  ирүүлнэ үү.

И-мэйлийн гарчигийг (subject) “ENSURE сургалтын тэтгэлэг: [Өөрийн нэр] гэж нэрлэнэ. Илгээх файлын нэрийг [өөрийн_нэр.pdf] гэж өгнө үү.

Зөвхөн богино жагсаалтад орсон хүсэлт гаргагчтай холбогдох болохыг анхаарна уу.

Төсөл болон тэтгэлгийн танилцуулга, магистр, докторын түвшний суралцагчид тавих ерөнхий болон нарийвчилсан шаардлагатай холбоотой бусад дэлгэрэнгүй мэдээллийг энд-ээс татаж авна уу.

 


Шинэ мэдээ

Бэлчээрийн даацыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх шинэлэг механизмыг хэрэгжүүлж эхэллээ

Магистрын тэтгэлэгт хөтөлбөрийн нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Дэлхийн биологийн олон янз байдлын түшиц газар нутагт Монголын 4 газар нутгийг тодорхойлон санал болгоод байна.

МОНГОЛ БАНХАРЫГ ЦООХОР ИРВЭС ХАМГААЛАХАД АШИГЛАНА.

малын тоогоо өсгөөд байгаа малчдын буруу биш, харин тэднийг зөв зүгт залах эрх зүй зохицуулалтын орчин нь үгүйлэгдэж байна

Чухал ач холбогдолтой зарим бүс нутгийн  экосистемийн үйлчилгээний үнэ цэнийг тооцон үнэлж, зураглал гаргалаа.

Байгальд ээлтэй малчныг Улсын аварга малчинаар өргөмжлөхөөр боллоо.

Хамтдаа бүтээсэн бидний амжилт-2020

Биологийн олон янз байдлын хамгааллыг сайжруулах чиглэлээр судалгаа хийж буй оюутнуудад сургалтын тэтгэлэг олголоо.

0,8 сая га газрыг тусгай хамгаалалтад авлаа.

Төслийн тухай

  • Төслийн танилцуулга
  • Төслийн баримт бичиг
  • Газарзүйн байршил
  • Төслийн орон нутгийн баг
  • Төслийн зөвлөх байгууллагууд

Товхимол

  • Гарын авлага
  • Төслийн тайлан
  • Хяналт шинжилгээ, үнэлгээ
  • Судалгаа

Хаяг

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 17023, Зайсангийн гудамж-9 Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв 203 тоот

  • +(976) 98281144
  • info@ensure.mn
Copyright 2022 © Эх байгальдаа Ээлтэй хандацгаая