• Зайн сургалтын систем
  • Шилэн данс
Greenture
  • Эхлэл
  • Төслийн тухай
    • Төслийн танилцуулга
    • Төслийн баримт бичиг
    • Газарзүйн байршил
    • Төслийн орон нутгийн баг
    • Төслийн зөвлөх байгууллагууд
  • Мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Худалдан авалт
  • Товхимол
    • Гарын авлага
    • Төслийн тайлан
    • Хяналт шинжилгээ, үнэлгээ
    • Судалгаа
  • Мультимедиа
    • Видео
    • Подкаст
  • Бичил Төсөл
  • Холбоо барих
Эхлэл / Төслийн сумын малчид үзэсгэлэн худалдаанд оролцлоо
07 10

Төслийн сумын малчид үзэсгэлэн худалдаанд оролцлоо

Нийтлэсэн: Админ
Огноо: 2019-10-07 04:02:36

Говь-Алтай аймагт болсон “Алтай түншлэл- 2019”, “Үржлийн шилмэл мал- 2019” үзэсгэлэн худалдаа “Эрүүл хүнс- Эрүүл Монгол хүн” нэгдсэн арга хэмжээнд төслийн төслийн зорилтот сум болох Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Чандмань, Цогт сумын  малчид, бүлэг нөхөрлөлүүдийн гишүүдийн төлөөллийг оролцуулан туршлага судлах, бүтээгдэхүүнээ зарж өрхийн амьжиргаагаа дээшлүүлэхэд нь төсөл  дэмжлэг үзүүллээ.

Эрдэнэ сумын иргэн Д.Балжинням нэхий боловсруулж хийсэн бүтээгдэхүүнүүдээр оролцож “Шилдэг үйлдвэрлэгч өрх” номинацид 2 дугаар байр, иргэн М.Мөнхцэцэг хонины ноосон утсаар нэхсэн бүтээгдэхүүнүүдээр оролцож “Импортыг орлох шилдэг бүтээгдэхүүн” төрөлд 1-р байр, тус сумын иргэн Ш.Далайдаваа “Шилмэл үржлийн мал өсвөр үе” төрөлд 2-р байр, Чандмань сумын малчин Ч.Сумъяа, Т.Хандмаа, Т.Одончимэг нар “Бүлэг нөхөрлөлийн шилдэг бүтээгдэхүүн” шагнал, шилмэл мал үзэсгэлэн худалдаанаас малчин Ч.Доржпалам өсвөр эм хонины махны ашиг шимээр 2 дугаар байр мөнгөн медаль, Цогт сумын малчин М.Нандинцэцэг цагаан идээний төрлөөр 2-р байрыг тус тус эзэллээ.

Орон нутгийн үйлдвэрлэгчид, малчид, тариаланчдыг дэмжиж, иргэд аж ахуй нэгжийн борлуулалтын сувгийг сайжруулах, бараа бүтээгдэхүүнийг зах зээлд таниулан сурталчилах бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, тухайн оны шинэ шилдэг бүтээгдэхүүнийг гарган ирэх, шилмэл үржлийн малыг танилцуулах, малын үүлдэр угсааг сайжруулах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус арга хэмжээнд Увс, Ховд, Завхан, Баян- Өлгий аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөлөл болон 18 сумын 130 гаруй үйлдвэрлэгч иргэдийн талархлыг хүлээсэн брэнд бүтээгдэхүүн, орон нутагтаа үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээр, “Үржлийн шилмэл мал” үзэсгэлэн, худалдаанд 18 сумаас бусад 16 сумын 60 гаруй малчин 259 толгой малтай хүрэлцэн ирж оролцжээ.

Энэ үеэр   80гаруй нэр төрлийн бүтээгдэхүүний 80.0 сая төгрөгийн мөн 40 гаруй үржлийн шилмэл мал борлуулагдаж 14.5 сая төгрөгийн борлуулт хийжээ.


Шинэ мэдээ

"ТЭРБУМ МОД" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ СУРГАГЧ БАГШ НАРЫГ ТӨСЛИЙН ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР БЭЛТГЭЛЭЭ

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн дэд захирал ноён Кристоф Бауэ болон албаны бусад төлөөлөл Архангай аймагт хэрэгжүүлсэн төслийн үйл ажиллагаатай танилцлаа

ГИДЦГ-ЫН ОРЧНЫ БҮСИЙН СУМДЫН АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Эх орныхоо унаган байгалийг хамгаалахад хувь нэмрээ оруулж буй малчид сайн туршлагаа хуваалцаж байна

Дотоодын их, дээд сургуульд суралцах магистрын тэтгэлэгт хөтөлбөрийн нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Сэргээн нутагшуулсан Баданга хүдрийг хуучин тархац нутгийнх нь эх байгальд суллан тавьж байна

Сүүлийн хагас зуун жилд биологийн олон янз байдлын нөөц хурдацтай хомсдож байна.

Говийн зарим ховор амьтдын байршил нутаг, шилжилт хөдөлгөөнийг сансрын дохиололтой хүзүүвч ашиглан судалж байна.

Бэлчээрийн даацыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх шинэлэг механизмыг хэрэгжүүлж эхэллээ

Магистрын тэтгэлэгт хөтөлбөрийн нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Төслийн тухай

  • Төслийн танилцуулга
  • Төслийн баримт бичиг
  • Газарзүйн байршил
  • Төслийн орон нутгийн баг
  • Төслийн зөвлөх байгууллагууд

Товхимол

  • Гарын авлага
  • Төслийн тайлан
  • Хяналт шинжилгээ, үнэлгээ
  • Судалгаа
  • Зайн сургалтын систем

Хаяг

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 17023, Зайсангийн гудамж-9 Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв 203 тоот

  • +(976) 98281144
  • info@ensure.mn
Copyright 2023 © Эх байгальдаа Ээлтэй хандацгаая