• Зайн сургалтын систем
  • Шилэн данс
Greenture
  • Эхлэл
  • Төслийн тухай
    • Төслийн танилцуулга
    • Төслийн баримт бичиг
    • Газарзүйн байршил
    • Төслийн орон нутгийн баг
    • Төслийн зөвлөх байгууллагууд
  • Мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Худалдан авалт
  • Товхимол
    • Гарын авлага
    • Төслийн тайлан
    • Хяналт шинжилгээ, үнэлгээ
    • Судалгаа
  • Мультимедиа
    • Видео
    • Подкаст
  • Бичил Төсөл
  • Холбоо барих
Эхлэл / 0,8 сая га газрыг тусгай хамгаалалтад авлаа.
14 12

0,8 сая га газрыг тусгай хамгаалалтад авлаа.

Нийтлэсэн: Админ
Огноо: 2020-12-14 09:04:23

“Байгалиа онгон дагшинаар нь хадгалж,хамгаалах хамгийн оновчтой арга бол тусгай хамгаалалт авах явдал гэдгийг маш сайн ойлгосон.Чухал газар нутгуудаа тусгай хамгаалалтад авахын төлөө бид та бүхэнтэй хамтран ажиллана” гэж Завхан аймгийн засаг дарга Батсайхан  2019 оны 5 дугаар сарын 14 нд Улиастай хотод болсон төслийн нээлтийн уулзалтын үеэр онцлон хэлж байлаа.

Энэ цагаас хойш Завхан аймаг  төсөлтэй нягт хамтран ажилласны үр дүнд томоохон талбай бүхий хоёр газрыг  тусгай хамгаалалтад аваад байна. Энэ оны 4 дүгээр сард Тосонцэнгэл сумын нутаг Дэлгэрэх уулыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан бол  Хужирт-Идэрийн голыг 10 дугаар сард мөн орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа. 

Сэрүүн бүсийн ойн экосистемийн төлөөлөл болох Тарвагатай нурууны БЦГ-ын залгаа Завхан аймгийн Их-Уул, Тосонцэнгэл сумуудын нутгийг дамнан орших Хужирт-Идэрийн голын ОНТХГ-ын үндэслэлийг боловсруулах ажилд төсөл дэмжлэг үзүүлж  Завхан аймгийн ИТХ  2020 оны 10 сарын 27 ны өдрийн тогтоолоор   154999.41 га талбайг тусгай хамгаалалтад авч, Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг  АМГТГ-ын кадастрын мэдээллийн санд бүртгүүлэн баталгаажууллаа.

Мөн Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь Долооны хоолой, Эдрэнгийн нуруу, Цагаан дэрсний нуруу, Хүрэн цав, Хонгорын нуруу, Цагаан-уул хайрхан, Шир булагт, Зармангийн хооолой, Хараат хайрхан Цогт сумын нутаг Гичгиний нуруу, Баянтооройн бүрд гэсэн газруудад нийт 445631,54 га, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Баянцагааны нуруу- 60707 га газрыг тус тус орон нутгийн тусгай хамгаалтад авахад төсөл дэмжлэг үзүүлэн ажиллаа.

Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөн  0.94 сая га талбайг тусгай хамгаалалтад авах төслийн зорилтод хүрэхийн тулд газар нутгийг шинээр тусгай хамгаалалтад авах ажлуудыг шат дараатай зохион байгуулан зорилтот талбайн 85.9%-ийг буюу 808161.147 га газрыг 2020 онд тусгай хамгаалалтад аваад байна.


Шинэ мэдээ

"ТЭРБУМ МОД" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ СУРГАГЧ БАГШ НАРЫГ ТӨСЛИЙН ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР БЭЛТГЭЛЭЭ

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн дэд захирал ноён Кристоф Бауэ болон албаны бусад төлөөлөл Архангай аймагт хэрэгжүүлсэн төслийн үйл ажиллагаатай танилцлаа

ГИДЦГ-ЫН ОРЧНЫ БҮСИЙН СУМДЫН АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Эх орныхоо унаган байгалийг хамгаалахад хувь нэмрээ оруулж буй малчид сайн туршлагаа хуваалцаж байна

Дотоодын их, дээд сургуульд суралцах магистрын тэтгэлэгт хөтөлбөрийн нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Сэргээн нутагшуулсан Баданга хүдрийг хуучин тархац нутгийнх нь эх байгальд суллан тавьж байна

Сүүлийн хагас зуун жилд биологийн олон янз байдлын нөөц хурдацтай хомсдож байна.

Говийн зарим ховор амьтдын байршил нутаг, шилжилт хөдөлгөөнийг сансрын дохиололтой хүзүүвч ашиглан судалж байна.

Бэлчээрийн даацыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх шинэлэг механизмыг хэрэгжүүлж эхэллээ

Магистрын тэтгэлэгт хөтөлбөрийн нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Төслийн тухай

  • Төслийн танилцуулга
  • Төслийн баримт бичиг
  • Газарзүйн байршил
  • Төслийн орон нутгийн баг
  • Төслийн зөвлөх байгууллагууд

Товхимол

  • Гарын авлага
  • Төслийн тайлан
  • Хяналт шинжилгээ, үнэлгээ
  • Судалгаа
  • Зайн сургалтын систем

Хаяг

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 17023, Зайсангийн гудамж-9 Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв 203 тоот

  • +(976) 98281144
  • info@ensure.mn
Copyright 2023 © Эх байгальдаа Ээлтэй хандацгаая