• info@ensure.mn
  • +(976) 98281144
  • Шилэн данс
Greenture
  • Эхлэл
  • Төслийн тухай
    • Төслийн танилцуулга
    • Төслийн баримт бичиг
    • Газарзүйн байршил
    • Төслийн орон нутгийн баг
    • Төслийн зөвлөх байгууллагууд
  • Мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Худалдан авалт
  • Товхимол
    • Гарын авлага
    • Төслийн тайлан
    • Хяналт шинжилгээ, үнэлгээ
    • Судалгаа
  • Мультимедиа
    • Видео
    • Подкаст
  • Бичил Төсөл
  • Холбоо барих
Эхлэл / Байгальд ээлтэй үйлдвэрлэл эрхэлж, орлогоо нэмэгдүүлэх арга замыг дэмжинэ.
29 11

Байгальд ээлтэй үйлдвэрлэл эрхэлж, орлогоо нэмэгдүүлэх арга замыг дэмжинэ.

Нийтлэсэн: Админ
Огноо: 2019-11-29 11:33:39

Байгальд ээлтэй үйлдвэрлэл эрхэлж, орлогоо нэмэгдүүлэх арга замыг дэмжинэ.

Мал аж ахуй болон байгалийн баялгаас өрхийн орлого нь ихээхэн хамааралтай байдаг малчдын амьжиргааны эх үүсвэрийг тогтвортой, найдвартай болгож, хамаарлыг бууруулахын тулд мал сүргийн тоо толгойноос илүүтэйгээр чанарыг сайжруулах, малчин өрхийн амьжиргааны эх үүсвэрийг төрөлжүүлэх нь оновчтой шийдэл гэж үзэж байгаа юм.

Төслийн бүс нутагт цагаан идээ, ноос ноолууран бүтээгдэхүүн мөн малын гаралтай бус бүтээгдэхүүн жишээ нь ойн дагалдах бүтээгдэхүүн болон эко аялал жуулчлалд суурилан өрхийн амьжиргааг дээшлүүлэх боломж байгаа юм.

Тиймээс “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь-ENSURE” төсөл төслийн бүс нутгийн сумдын Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл зэрэг олон нийтэд суурилсан одоо байгаа болон шинээр байгуулагдах байгууллагуудад сургалт, мэргэжлийн туслалцаа үзүүлэх, туршлага судлуулах, тэдгээрийн боловсруулсан бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд нь дэмжлэг үзүүлэн ажиллана.

БОАЖЯ-наас зохион байгуулж буй “Экологид ээлтэй бүтээгдэхүүн-2019” үзэсгэлэн худалдаанд төслийн сумдын нөхөрлөл хоршоодын 30 төлөөлөгчийг оролцуулан бүтээгдэхүүнээ борлуулах, бусдаасаа туршлага судлах боломжийг төсөл олгож хамтран ажиллаж байна.

Улаанбаатар хотноо 2019 оны 11 дүгээр сарын 29 нээс эхэлсэн тус үзэсгэлэнд төслийн зорилтот аймаг болох Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймгийн 13 сумаас оролцож МАА-н гаралтай бүтээгдэхүүн, сүү цагаан идээ, ойн дагалт баялагаар хийсэн бүтээгдэхүүнээ борлуулж байна.

Малчдын нөхөрлөл хоршоог дэмжиж худалдан авалт хийхийг уриалж байна.

Эх байгальдаа ээлтэй хандацгаая.


Шинэ мэдээ

Бэлчээрийн даацыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх шинэлэг механизмыг хэрэгжүүлж эхэллээ

Магистрын тэтгэлэгт хөтөлбөрийн нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Дэлхийн биологийн олон янз байдлын түшиц газар нутагт Монголын 4 газар нутгийг тодорхойлон санал болгоод байна.

МОНГОЛ БАНХАРЫГ ЦООХОР ИРВЭС ХАМГААЛАХАД АШИГЛАНА.

малын тоогоо өсгөөд байгаа малчдын буруу биш, харин тэднийг зөв зүгт залах эрх зүй зохицуулалтын орчин нь үгүйлэгдэж байна

Чухал ач холбогдолтой зарим бүс нутгийн  экосистемийн үйлчилгээний үнэ цэнийг тооцон үнэлж, зураглал гаргалаа.

Байгальд ээлтэй малчныг Улсын аварга малчинаар өргөмжлөхөөр боллоо.

Хамтдаа бүтээсэн бидний амжилт-2020

Биологийн олон янз байдлын хамгааллыг сайжруулах чиглэлээр судалгаа хийж буй оюутнуудад сургалтын тэтгэлэг олголоо.

0,8 сая га газрыг тусгай хамгаалалтад авлаа.

Төслийн тухай

  • Төслийн танилцуулга
  • Төслийн баримт бичиг
  • Газарзүйн байршил
  • Төслийн орон нутгийн баг
  • Төслийн зөвлөх байгууллагууд

Товхимол

  • Гарын авлага
  • Төслийн тайлан
  • Хяналт шинжилгээ, үнэлгээ
  • Судалгаа

Хаяг

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 17023, Зайсангийн гудамж-9 Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв 203 тоот

  • +(976) 98281144
  • info@ensure.mn
Copyright 2022 © Эх байгальдаа Ээлтэй хандацгаая