• info@ensure.mn
  • +(976) 98281144
  • Шилэн данс
Greenture
  • Эхлэл
  • Төслийн тухай
    • Төслийн танилцуулга
    • Төслийн баримт бичиг
    • Газарзүйн байршил
    • Төслийн орон нутгийн баг
    • Төслийн зөвлөх байгууллагууд
  • Мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Худалдан авалт
  • Товхимол
    • Гарын авлага
    • Төслийн тайлан
    • Хяналт шинжилгээ, үнэлгээ
    • Судалгаа
  • Мультимедиа
    • Видео
    • Подкаст
  • Бичил Төсөл
  • Холбоо барих
Эхлэл / ховор амьтны усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор зармангийн говьд нарны өргүүртэй худаг гаргах ажил эхэллээ.
12 06

ховор амьтны усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор зармангийн говьд нарны өргүүртэй худаг гаргах ажил эхэллээ.

Нийтлэсэн: Админ
Огноо: 2020-06-12 10:23:16

       Төслийн бүс нутагт хийсэн хар сүүлтийн тоо толгой, нөөцийн үнэлгээгээр Улаан шалын хоолойд 1000 га-д 0,46 толгой ногдох нягтшилтай 190 орчим толгой харин Зармангийн говийн нийт тархац нутагт 1000 га-д 0,97 толгой ногдох нягтшилтай 1350 орчим толгой хар сүүлтий байх боломжтой гэсэн үзүүлэлт гарсан бөгөөд тоо толгой нь цөөрсөөр байна гэж судалгааны тайланд онцолсон байна. Тиймээс  Улаан шалын хоолойн баруун хэсэгт, Зармангийн говийн тархцын талбайн зүүн хэсэгт зэрлэг амьтанд зориулсан нарны өргүүртэй худаг гаргах, хөв барих ажлыг зохион байгуулах шаардлагатай гэж үзсэн. 

Үүний дагуу Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Сангийн далай багийн нутагт орших “Бургасны амны худаг” гэдэг хуучин гүн өрмийн худгийн цооногийг сэргээн нарны өргүүр байрлуулан ашиглахаар цооногийн хэмжилт, шавхалтыг хийж, ундаргыг тогтоолголоо. Энэ цооногийг амьтан ундаалах зориулалттай нарны өргүүртэй худаг болгон тохижуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийг  худалдан авах ажлыг төсөл санхүүжүүлэн зохион байгуулж байна. Нарны өргүүртэй худаг энэ оны 7 дугаар сараас ашиглаж эхлэнэ.

Монгол орны говь цөлийн бүсийн янз бүрийн байршил нутагт улирал,цаг уурын аясаар байршлаа сэлгэн нутагладаг  хар сүүлт нь  ховордож байгаа амьтан учраас агнахыг хуулиар хориглож улаан номонд оруулсан байдаг. Энэ амьтан ус бага хэрэглэдэг боловч малын тоо толгойноос шалтгаалан баян бүрд задгай усны өрсөлдөөн бий болж, бэлчээрийн хомсдолд орсноос болж ховорджээ. Хар сүүлтийг хамгаалахын тулд  амьдрах орчныг сэргээх түүний дотор усан хангамжийг сайжруулах нь чухал гэж үздэг.


Шинэ мэдээ

Бэлчээрийн даацыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх шинэлэг механизмыг хэрэгжүүлж эхэллээ

Магистрын тэтгэлэгт хөтөлбөрийн нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Дэлхийн биологийн олон янз байдлын түшиц газар нутагт Монголын 4 газар нутгийг тодорхойлон санал болгоод байна.

МОНГОЛ БАНХАРЫГ ЦООХОР ИРВЭС ХАМГААЛАХАД АШИГЛАНА.

малын тоогоо өсгөөд байгаа малчдын буруу биш, харин тэднийг зөв зүгт залах эрх зүй зохицуулалтын орчин нь үгүйлэгдэж байна

Чухал ач холбогдолтой зарим бүс нутгийн  экосистемийн үйлчилгээний үнэ цэнийг тооцон үнэлж, зураглал гаргалаа.

Байгальд ээлтэй малчныг Улсын аварга малчинаар өргөмжлөхөөр боллоо.

Хамтдаа бүтээсэн бидний амжилт-2020

Биологийн олон янз байдлын хамгааллыг сайжруулах чиглэлээр судалгаа хийж буй оюутнуудад сургалтын тэтгэлэг олголоо.

0,8 сая га газрыг тусгай хамгаалалтад авлаа.

Төслийн тухай

  • Төслийн танилцуулга
  • Төслийн баримт бичиг
  • Газарзүйн байршил
  • Төслийн орон нутгийн баг
  • Төслийн зөвлөх байгууллагууд

Товхимол

  • Гарын авлага
  • Төслийн тайлан
  • Хяналт шинжилгээ, үнэлгээ
  • Судалгаа

Хаяг

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 17023, Зайсангийн гудамж-9 Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв 203 тоот

  • +(976) 98281144
  • info@ensure.mn
Copyright 2022 © Эх байгальдаа Ээлтэй хандацгаая