• info@ensure.mn
  • +(976) 98281144
  • Шилэн данс
Greenture
  • Эхлэл
  • Төслийн тухай
    • Төслийн танилцуулга
    • Төслийн баримт бичиг
    • Газарзүйн байршил
    • Төслийн орон нутгийн баг
    • Төслийн зөвлөх байгууллагууд
  • Мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Худалдан авалт
  • Товхимол
    • Гарын авлага
    • Төслийн тайлан
    • Хяналт шинжилгээ, үнэлгээ
    • Судалгаа
  • Мультимедиа
    • Видео
    • Подкаст
  • Бичил Төсөл
  • Холбоо барих
Эхлэл / Иргэдийн амьжиргааг дэмжих, орлого бий болгох арга механизмыг дэмжин байгаль орчин, хөдөө аж ахуйг цогцоор нь хөгжүүлнэ.
04 10

Иргэдийн амьжиргааг дэмжих, орлого бий болгох арга механизмыг дэмжин байгаль орчин, хөдөө аж ахуйг цогцоор нь хөгжүүлнэ.

Нийтлэсэн: Админ
Огноо: 2019-10-04 13:58:47

Биологийн олон янз байдлын хувьд чухал ач холбогдол бүхий  Монгол Улсын зарим бүс нутаг болох  “Бөхөн шарын нуруу”,  “Тарвагатайн нуруу”,  ”Улааншалын хоолой”, “Зармангийн говь” гэсэн улсын тусгай хамагаалалттай болон орон нутгийн хамгаалалттай газар нутгийн бэлчээр, ойн доройтлыг бууруулах замаар, эко системийн үйлчилгээг сайжруулж, нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжин  биологийн олон янз байдлыг хамгаалах зорилго бүхий төсөл 2019 оны 03-р сарын 22-ны өдөр Улаанбаатар хотноо нээлтээ хийлээ.  

“Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төсөл дээрх бүс нутагт хамаарах Архангай аймгийн Батцэнгэл, Эрдэнэмандал, Хайрхан сум, Завхан аймгийн Тосонцэнгэл, Их-Уул сум, Баянхонгор аймгийн Баянцагаан, Баацагаан, Баян-Өндөр, Шинэжинст сум, Говь-Алтай аймгийн Дэлгэр, Чандмань, Цогт, Эрдэнэ суманд   2019-2025 онд хэрэгжих юм.

Тус төсөл нь байгаль орчин, хүрээлэн буй орныг хамгаалах тогтолцоог бэхжүүлэхэд  анхаараад зогсохгүй  тухайн бүс нутагт амьдарч буй иргэдийн амьжиргааг дэмжих, орлого бий болгох арга механизмыг бий болгон  байгаль орчин, хөдөө аж ахуйн салбарыг  цогцоор нь дэмжин  хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах гэж байгаагаараа өмнө нь хэрэгжиж байсан төсөл, хөтөлбөрөөс онцлог гэж үзэж байна. 

Төслийн хэрэгжилтийн үр дүнд зорилтод газар нутгийн  4 аймгийн 13 сумын  25,613 хүн шууд ашиг хүртэн,  биологийн олон янз байдлын хамгаалал, экосистемийн үйлчилгээг дэмжих тогтолцоо, эрхзүйн орчин, чадавхи, сайжирч төслийн зорилтот газар нутагт буй Цоохор ирвэс, Харсүүлтий зээр, Аргаль хонь, Халиун буга, Баданга хүдэр зэрэг нэн ховор, ховор амьтан мөн Зүүнгарын улаан гоёоны амьдрах орчныг сайжруулах замаар тархац, тоо толгойг  нэмэгдүүлнэ.

Түүнчлэн Биологийн олон янз байдалд чухал ач холбогдолтой газруудад амьтдын нүүдлийн зам нутгийг сайжруулах улсын болон орон нутгийн хамгаалалттай газар нутгийн хэмжээг 0.9 сая.га гаар өргөтгөн, төслийн зорилтот газар нутагт 300,000 га доройтсон бэлчээр,  20,000 га тайгын ой, 25,000 га заган ойг нөхөн сэргээх  менежментийн сайн арга туршлагыг нэвтрүүлнэ гэж төлөвлөж байна. Үүний зэрэгцээ малчин өрхийн орлого дан ганц мал аж ахуйгаас бүрддэг хамаарлыг бууруулан малчдын амьжиргааны эх үүсвэрийг төрөлжүүлж, бизнесийг хөгжүүлэх замаар 150 ажлын байр бий болгох зорилт тавиад байна.

Тус төслийг Даян Дэлхийн Байгаль Орчны Сангийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр БОАЖЯ, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн  Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран хэрэгжүүлэх бөгөөд төслийн зорилтот газар нутгийн аймаг, сумын засаг даргын тамгын газар, бусад холбогдох төр, төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагууд иргэд олон нийтийн байгууллага хамтран ажиллана.            


Шинэ мэдээ

Бэлчээрийн даацыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх шинэлэг механизмыг хэрэгжүүлж эхэллээ

Магистрын тэтгэлэгт хөтөлбөрийн нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Дэлхийн биологийн олон янз байдлын түшиц газар нутагт Монголын 4 газар нутгийг тодорхойлон санал болгоод байна.

МОНГОЛ БАНХАРЫГ ЦООХОР ИРВЭС ХАМГААЛАХАД АШИГЛАНА.

малын тоогоо өсгөөд байгаа малчдын буруу биш, харин тэднийг зөв зүгт залах эрх зүй зохицуулалтын орчин нь үгүйлэгдэж байна

Чухал ач холбогдолтой зарим бүс нутгийн  экосистемийн үйлчилгээний үнэ цэнийг тооцон үнэлж, зураглал гаргалаа.

Байгальд ээлтэй малчныг Улсын аварга малчинаар өргөмжлөхөөр боллоо.

Хамтдаа бүтээсэн бидний амжилт-2020

Биологийн олон янз байдлын хамгааллыг сайжруулах чиглэлээр судалгаа хийж буй оюутнуудад сургалтын тэтгэлэг олголоо.

0,8 сая га газрыг тусгай хамгаалалтад авлаа.

Төслийн тухай

  • Төслийн танилцуулга
  • Төслийн баримт бичиг
  • Газарзүйн байршил
  • Төслийн орон нутгийн баг
  • Төслийн зөвлөх байгууллагууд

Товхимол

  • Гарын авлага
  • Төслийн тайлан
  • Хяналт шинжилгээ, үнэлгээ
  • Судалгаа

Хаяг

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 17023, Зайсангийн гудамж-9 Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв 203 тоот

  • +(976) 98281144
  • info@ensure.mn
Copyright 2022 © Эх байгальдаа Ээлтэй хандацгаая