• Зайн сургалтын систем
  • Шилэн данс
Greenture
  • Эхлэл
  • Төслийн тухай
    • Төслийн танилцуулга
    • Төслийн баримт бичиг
    • Газарзүйн байршил
    • Төслийн орон нутгийн баг
    • Төслийн зөвлөх байгууллагууд
  • Мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Худалдан авалт
  • Товхимол
    • Гарын авлага
    • Төслийн тайлан
    • Хяналт шинжилгээ, үнэлгээ
    • Судалгаа
  • Мультимедиа
    • Видео
    • Подкаст
  • Бичил Төсөл
  • Холбоо барих
Эхлэл / Дэлхийн биологийн олон янз байдлын түшиц газар нутагт Монголын 4 газар нутгийг тодорхойлон санал болгоод байна.
01 07

Дэлхийн биологийн олон янз байдлын түшиц газар нутагт Монголын 4 газар нутгийг тодорхойлон санал болгоод байна.

Нийтлэсэн: Админ
Огноо: 2021-07-01 10:26:02

Экологийн бүс нутгийн үнэлгээнд үндэслэн төслийн бүс нутаг дахь Биологийн олон янз байдлын хувьд чухал 4 газар нутгийг Дэлхийн Биологийн олон янз байдлын түшиц газарт оруулахаар тодорхойлж, санал боловсруулах ажлыг Де Нэйче Консерванси (TNC) байгууллага гүйцэтгэлээ.

Өмнө нь тодорхойлсон үндэсний хэмжээний хамгаалах шаардлагатай чухал газар нутгуудыг дахин хянаж үзсэний үндсэн дээр экосистемийн төлөөллийг хангах зорилтуудыг хангасан, экологийн бүрэн бүтэн нэгдмэл байдал болон экосистемийн холбоос нутаг, тэдгээрийн үр ашгийн оновчтой байдлыг хангаж байх шалгууруудыг хангасан нийт 11,377,400 га талбай бүхий дараах 4 газар нутгийг Дэлхийн Биологийн Олон Янз байдлын Түшиц газарт (БОЯБТГ) бүртгүүлэхээр санал болгож байна.Үүнд:

  • Хангайн Нурууны орчмын - 2,459,300 га
  • Их нууруудын хотгорын орчмын - 2,374,400 га
  • Эдрэнгийн нуруу орчмын - 1,910,400 га
  • Их говийн ДЦГ-ын А бүс орчмын - 4,633,300 га.

БОЯБ-ын түшиц газруудын удирдамж зааварт зөвлөсний дагуу 4 газар нутгийн газарзүйн мэдээллийн системийн холбогдох өгөгдөл, баримтыг багтаасан мэдээллийн сан  үүсгэн Дэлхийн БОЯБ түшиц газруудын мэдээллийн санд бүртгүүлэхээр  санал боловсруулсан.

Монгол улсаас  илгээсэн  эдгээр  БОЯБ-ын түшиц газар нутгуудыг анх удаа “Шалгуур C” хэмжүүр буюу экологийн нэгдмэл байдалд хамаарах боломжит газруудын үнэлгээнд үндэслэн тодорхойлж дэлхийн мэдээллийн санд бүртгүүлэхээр өргөн барьсан санал юм гэж  БОЯБ-ын түшиц газрын хөтөлбөрийн ажлын албанаас мэдэгдээд байна.

Мөн БОЯБ-ын түшиц газрын Стандарт, хүсэлтийн хороо нь энэ шалгуурыг практикт хэрхэн ашиглах талаар судалж байгаа бөгөөд  Австрали, Канад, Монгол, Мьянмар, Конго улсын болон Фалкландын арлууд дахь бүс нутгийн төлөвлөлтийн багуудтай цуврал цахим уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж байна.Эдгээр уулзалт хэлэлцүүлэгүүдээс санал,  дүгнэлт гарсаны  дараа Монгол улсаас ирсэн саналыг БОЯБ-ын түшиц газрын хөтөлбөрийн газар албан ёсоор хянан хэлэлцэж шийдвэрлэх юм.

Дэлхийн Биологийн олон янз байдлын түшиц газар нутгийг тодорхойлон тогтоох нь байгаль хамгааллын арга хэмжээ тэр тусмаа бүс нутгийн байгаль хамгааллын төлөвлөлтийг бэхжүүлэн үр ашгийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

TNC байгууллага нь бусад судалгаа шинжилгээний хүрээлэнгүүд, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран Монгол орны хэмжээнд экологийн бүс нутгийн үнэлгээг өмнө нь хийж гүйцэтгэж байжээ.

Зураг 1: Судалгаанд хамрагдсан 4 аймгийн хэмжээнд тогтоосон БОЯБТГ-уудын байршлыг газрын экологийн бүсүүдтэй давхцуулан харуулсан байдал.

 

 


Шинэ мэдээ

Эх орныхоо унаган байгалийг хамгаалахад хувь нэмрээ оруулж буй малчид сайн туршлагаа хуваалцаж байна

Дотоодын их, дээд сургуульд суралцах магистрын тэтгэлэгт хөтөлбөрийн нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Сэргээн нутагшуулсан Баданга хүдрийг хуучин тархац нутгийнх нь эх байгальд суллан тавьж байна

Сүүлийн хагас зуун жилд биологийн олон янз байдлын нөөц хурдацтай хомсдож байна.

Говийн зарим ховор амьтдын байршил нутаг, шилжилт хөдөлгөөнийг сансрын дохиололтой хүзүүвч ашиглан судалж байна.

Бэлчээрийн даацыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх шинэлэг механизмыг хэрэгжүүлж эхэллээ

Магистрын тэтгэлэгт хөтөлбөрийн нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Дэлхийн биологийн олон янз байдлын түшиц газар нутагт Монголын 4 газар нутгийг тодорхойлон санал болгоод байна.

МОНГОЛ БАНХАРЫГ ЦООХОР ИРВЭС ХАМГААЛАХАД АШИГЛАНА.

малын тоогоо өсгөөд байгаа малчдын буруу биш, харин тэднийг зөв зүгт залах эрх зүй зохицуулалтын орчин нь үгүйлэгдэж байна

Төслийн тухай

  • Төслийн танилцуулга
  • Төслийн баримт бичиг
  • Газарзүйн байршил
  • Төслийн орон нутгийн баг
  • Төслийн зөвлөх байгууллагууд

Товхимол

  • Гарын авлага
  • Төслийн тайлан
  • Хяналт шинжилгээ, үнэлгээ
  • Судалгаа
  • Зайн сургалтын систем

Хаяг

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 17023, Зайсангийн гудамж-9 Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв 203 тоот

  • +(976) 98281144
  • info@ensure.mn
Copyright 2023 © Эх байгальдаа Ээлтэй хандацгаая