• Зайн сургалтын систем
  • Шилэн данс
Greenture
  • Эхлэл
  • Төслийн тухай
    • Төслийн танилцуулга
    • Төслийн баримт бичиг
    • Газарзүйн байршил
    • Төслийн орон нутгийн баг
    • Төслийн зөвлөх байгууллагууд
  • Мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Худалдан авалт
  • Товхимол
    • Гарын авлага
    • Төслийн тайлан
    • Хяналт шинжилгээ, үнэлгээ
    • Судалгаа
  • Мультимедиа
    • Видео
    • Подкаст
  • Бичил Төсөл
  • Холбоо барих
Эхлэл / Говийн зарим ховор амьтдын байршил нутаг, шилжилт хөдөлгөөнийг сансрын дохиололтой хүзүүвч ашиглан судалж байна.
19 05

Говийн зарим ховор амьтдын байршил нутаг, шилжилт хөдөлгөөнийг сансрын дохиололтой хүзүүвч ашиглан судалж байна.

Нийтлэсэн: Админ
Огноо: 2022-05-19 02:47:14

Сансрын дохиололт хүзүүвч ашиглан хар сүүлтийн шилжилт хөдөлгөөний хэв маяг, идээшил нутгийн хэмжээг тогтоох, мөн тус зүйл туруутан амьтны орон зайн байршилд айл, малын байршил болон байгалийн хүчин зүйлс (ургамлын гарц, температур, цасан бүрхэвч гэх мэт) хэрхэн нөлөөлж буйг тогтоох зорилгоор 2021 оны 11 дүгээр сард  Улаан шалын хоолой, Захуй Зармангийн говьд Хар сүүлт зээрт сансрын дохиололт хүзүүвч зүүж, шилжилт хөдөлгөөнийг хянах  хээрийн судалгааны ажлыг төсөл хэрэгжүүлж эхэлсэн.

Судалгааг хийж буй баг  2021 он 11-р сараас 2022 оны 03-р сарын 31-ний хооронд хамаарах цэгэн мэдээнээс байршил нутгийн хэмжээг  боловсруулж, хүйс болон улирлаас хамаарсан шилжилт хөдөлгөөний хэв маягийг тодорхойлох, цаг уурын хүчин зүйлс болон малын тоо, малчин өрхийн байршил хэрхэн нөлөө үзүүлж буйг тодорхойлох зорилгоор анализ хийсэн байна.

Хамгаалалтын дэглэмээрээ ялгаатай хоёр бүс нутаг болох “Улаан шал болон Захуй-Зармангийн говь гэсэн хоёр нутагт буй зээрүүд байршил нутгийн хэмжээгээрээ ялгаатай буюу Захуй-Зармангийн говийн хүзүүвчтэй хар сүүлт зээрийн байршил нутгийн хэмжээ ойролцоогоор 3 дахин бага байна. Хүзүүвчилсэн хар сүүлт зээрийн ооно болон шаргачны хооронд байршил нутгийн хэмжээ ялгаатай буюу шаргачин байршил нутгийн хэмжээгээрээ оонын байршил нутгаас хоёр дахин бага байршил нутагтай байна. Харин байршил нутгийн хэмжээг сар тус бүрээр харьцуулж үзэхэд, байршил нутгийн хэмжээ ялгаагүй байна гэсэн үзүүлэлт  хүзүүвчийн мэдээллийн боловсруулалтын үр дүнд гарсан байна. Хүзүүвчтэй хар сүүлт зээрүүд байршил нутгийн хэмжээгээр ялгаатай байгаа нь тухайн орчны ургамалжилт, цасан бүрхэвч, ус цэгийн байршил, бэлчээрийн давхцал зэргээс хамаарч байж болно. Улаан шалд хүзүүвчилсэн ..... дугаартай оонын байршил нутгийн хэмжээ 12-р сард хамгийн их байгаа нь хар сүүлт зээрийн үржлийн улиралтай холбоотой байж болно гэж судалгааны баг дүгнэсэн байна.

Монгол орны баруун бүс нутгийн хар сүүлт зээрийн популяцийн чухал бүс нутагт шинэлэг арга зүйгээр байршил нутаг, шилжилт, хөдөлгөөнийг судалж байгаагаараа энэ судалгаа онцлогтой юм.

“Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь-ENSURE” төслийн санхүүжилтээр Монголын хөхтөн амьтан судлалын нийгэмлэг (Mongolian Society of Mammalogy) нь МУИС-ийн ШУС-ийн Биологийн тэнхим, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS), Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн хөхтөн амьтан судлаачидтай хамтран тус хээрийн судалгааны ажлыг ийнхүү хэрэгжүүлж байна.

Энэхүү судалгаанаас гарах үр дүн нь төслийн зорилтот нутгууд дахь хар сүүлт зээр болон малын бэлчээрийн давхцалыг бууруулах менежментийн төлөвлөгөө боловсруулахад суурь болох юм.

Хар сүүлт зээр (Gazelle subgutturosa)-нь Арабын хойгоос Дундад Ази, Казакстан, Пакистан, Хятад, болон Монгол орны өмнөд говь хүртэлх өргөн уудам нутаг дэвсгэрийг хамран 20 гаруй улсын нутагт тархсан (Mallon, 2008). Монгол орны өмнөд цөл, цөлжүү хээрийн уудам, тавиу хотос, хөндий, бэсрэг уулс, ухаагийн энгэр бэлээр хялгана, баглуур, таана зонхилсон бэлчээр нутгийг даган байршдаг (Банников, 1954). Хууль бус агнуур болон уул уурхай, дэд бүтцийн сөрөг нөлөөнөөс үүдэлтэй амьдрах орчны доройтол, хуваагдал зэргээс улбаалан хар сүүлтийн тоо толгой сүүлийн жилүүдэд эрчимтэй хорогдсон (Clark & Munkhbat, 2006).

Монгол орны говь, цөлийн бүс дэлхий дээрх хар сүүлтийн цөм популяцийг агуулдаг чухал орон зай юм (Buuveibaatar et al., 2016). Хар сүүлт нь Монгол улсын Амьтны аймгийн тухай хууль, Ан агнуурын тухай хууль, Монгол Улсын Улаан Номонд ховор зүйл хэмээн тус тус багтсан бөгөөд агнахыг хуулиар хориглосон. Олон улсын хэмжээнд хар сүүлт зээр  нь Олон улсын байгаль хамгаалах холбооны шалгуураар “Эмзэг” гэсэн ангилалтай төдийгүй “Нүүдэллэдэг зүйлүүдийг хамгаалах олон улсын конвенци”-ийн 2-р хавсралтанд бүртгэгдсэн.

 


Шинэ мэдээ

Эх орныхоо унаган байгалийг хамгаалахад хувь нэмрээ оруулж буй малчид сайн туршлагаа хуваалцаж байна

Дотоодын их, дээд сургуульд суралцах магистрын тэтгэлэгт хөтөлбөрийн нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Сэргээн нутагшуулсан Баданга хүдрийг хуучин тархац нутгийнх нь эх байгальд суллан тавьж байна

Сүүлийн хагас зуун жилд биологийн олон янз байдлын нөөц хурдацтай хомсдож байна.

Говийн зарим ховор амьтдын байршил нутаг, шилжилт хөдөлгөөнийг сансрын дохиололтой хүзүүвч ашиглан судалж байна.

Бэлчээрийн даацыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх шинэлэг механизмыг хэрэгжүүлж эхэллээ

Магистрын тэтгэлэгт хөтөлбөрийн нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Дэлхийн биологийн олон янз байдлын түшиц газар нутагт Монголын 4 газар нутгийг тодорхойлон санал болгоод байна.

МОНГОЛ БАНХАРЫГ ЦООХОР ИРВЭС ХАМГААЛАХАД АШИГЛАНА.

малын тоогоо өсгөөд байгаа малчдын буруу биш, харин тэднийг зөв зүгт залах эрх зүй зохицуулалтын орчин нь үгүйлэгдэж байна

Төслийн тухай

  • Төслийн танилцуулга
  • Төслийн баримт бичиг
  • Газарзүйн байршил
  • Төслийн орон нутгийн баг
  • Төслийн зөвлөх байгууллагууд

Товхимол

  • Гарын авлага
  • Төслийн тайлан
  • Хяналт шинжилгээ, үнэлгээ
  • Судалгаа
  • Зайн сургалтын систем

Хаяг

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 17023, Зайсангийн гудамж-9 Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв 203 тоот

  • +(976) 98281144
  • info@ensure.mn
Copyright 2023 © Эх байгальдаа Ээлтэй хандацгаая