• info@ensure.mn
  • +(976) 98281144
  • Шилэн данс
Greenture
  • Эхлэл
  • Төслийн тухай
    • Төслийн танилцуулга
    • Төслийн баримт бичиг
    • Газарзүйн байршил
    • Төслийн орон нутгийн баг
    • Төслийн зөвлөх байгууллагууд
  • Мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Худалдан авалт
  • Товхимол
    • Гарын авлага
    • Төслийн тайлан
    • Хяналт шинжилгээ, үнэлгээ
    • Судалгаа
  • Мультимедиа
    • Видео
    • Подкаст
  • Бичил Төсөл
  • Холбоо барих
Эхлэл / Эх байгальдаа ээлтэй хандахыг Говь-Алтай аймгийн сумдын малчид уриалж байна.
13 02

Эх байгальдаа ээлтэй хандахыг Говь-Алтай аймгийн сумдын малчид уриалж байна.

Нийтлэсэн: Админ
Огноо: 2020-02-13 10:52:07

Газрын доройтлыг бууруулж цөлжилтөөс хамгаалах хамгийн чухал, үр дүнтэй арга хэмжээнүүдийн нэг нь бэлчээрийг зүй зохистой ашиглах явдал гэж үзэж аймаг сумдууд малчидтайгаа хамтран “Бэлчээр хариуцлагажуулах журам” боловсруулан батлан хэрэгжүүлж эхлээд байна. 

Говь-Алтай аймгийн  Цогт, Чандмань, Эрдэнэ сумд 2019 онд  “Бэлчээр хариуцлагажуулах журам”  баталж, малчид   бэлчээрээ хамгаалахад өөрсдөө хөрөнгө оруулан бэлчээр хамгаалах дундын сан бүрдүүлэн ажиллах боломжтой болжээ.  

2020 оны 1 дүгээр сард дээрх сумд “Эх байгальдаа ээлтэй хандацгаая” сумын малчидын нэгдсэн  зөвөлгөөн зохион байгуулан баталсан журмаа малчиддаа танилцуулан цаашид хэрхэн хэрэгжүүлэх талаар санал солилцсон байна.

Бэлчээрийн даацад тохирсон МАА эрхлэн, байгаль эх дэлхийгээ хамгаалах нь чухал байгааг онцолж “Бэлчээр хариуцлагажуулах журам”-ыг  бэлчээрийн зохистой менежменттэй хослуулан хэрэгжүүлэх нь чухал байгааг  зөвөлгөөнд оролцсон малчид уриаллаа.

“Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн хамтран зохион байгуулсан тус зөвөлгөөнд Говь-Алтай аймгийн 3 сумын 674 (эрэгтэй 390, эмэгтэй 284) малчин оролцлоо.

Төсөл эдгээр сумдын “Нутаг дэвсгэрт суурилсан хөгжлийн төлөвлөгөө-г боловсруулахад мөн санхүүгийн дэмжлэг үзүүлэн гүйцэтгэх зөвлөх байгууллага ажиллуулж байгаа бөгөөд тус төлөвлөгөөний төсөлд зөвөлгөөний  үеэр малчдаас санал авлаа.


Шинэ мэдээ

Бэлчээрийн даацыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх шинэлэг механизмыг хэрэгжүүлж эхэллээ

Магистрын тэтгэлэгт хөтөлбөрийн нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Дэлхийн биологийн олон янз байдлын түшиц газар нутагт Монголын 4 газар нутгийг тодорхойлон санал болгоод байна.

МОНГОЛ БАНХАРЫГ ЦООХОР ИРВЭС ХАМГААЛАХАД АШИГЛАНА.

малын тоогоо өсгөөд байгаа малчдын буруу биш, харин тэднийг зөв зүгт залах эрх зүй зохицуулалтын орчин нь үгүйлэгдэж байна

Чухал ач холбогдолтой зарим бүс нутгийн  экосистемийн үйлчилгээний үнэ цэнийг тооцон үнэлж, зураглал гаргалаа.

Байгальд ээлтэй малчныг Улсын аварга малчинаар өргөмжлөхөөр боллоо.

Хамтдаа бүтээсэн бидний амжилт-2020

Биологийн олон янз байдлын хамгааллыг сайжруулах чиглэлээр судалгаа хийж буй оюутнуудад сургалтын тэтгэлэг олголоо.

0,8 сая га газрыг тусгай хамгаалалтад авлаа.

Төслийн тухай

  • Төслийн танилцуулга
  • Төслийн баримт бичиг
  • Газарзүйн байршил
  • Төслийн орон нутгийн баг
  • Төслийн зөвлөх байгууллагууд

Товхимол

  • Гарын авлага
  • Төслийн тайлан
  • Хяналт шинжилгээ, үнэлгээ
  • Судалгаа

Хаяг

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 17023, Зайсангийн гудамж-9 Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв 203 тоот

  • +(976) 98281144
  • info@ensure.mn
Copyright 2022 © Эх байгальдаа Ээлтэй хандацгаая