• Зайн сургалтын систем
  • Шилэн данс
Greenture
  • Эхлэл
  • Төслийн тухай
    • Төслийн танилцуулга
    • Төслийн баримт бичиг
    • Газарзүйн байршил
    • Төслийн орон нутгийн баг
    • Төслийн зөвлөх байгууллагууд
  • Мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Худалдан авалт
  • Товхимол
    • Гарын авлага
    • Төслийн тайлан
    • Хяналт шинжилгээ, үнэлгээ
    • Судалгаа
  • Мультимедиа
    • Видео
    • Подкаст
  • Бичил Төсөл
  • Холбоо барих
Эхлэл / МОНГОЛ БАНХАРЫГ ЦООХОР ИРВЭС ХАМГААЛАХАД АШИГЛАНА.
01 07

МОНГОЛ БАНХАРЫГ ЦООХОР ИРВЭС ХАМГААЛАХАД АШИГЛАНА.

Нийтлэсэн: Админ
Огноо: 2021-07-01 02:17:29

ХОТОЧ БАНХАР нохойг мал хариулганд сурган ашиглах уламжлалт хэрэглээг сэргээн хэвшүүлснээр Цоохор ирвэс мал руу халдаж довтлох, махчид мал идэж, шархтуулж, хороосны улмаас малчид Цоохор ирвэс зэрэг ховор амьтдыг хөнөөх зэрэг зөрчлийг бууруулах, зогсоох боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Тиймээс Цоохор ирвэсийг хамгаалах, түүний идэш тэжээл болох уулын туруутан амьтдын ус, бэлчээр хомсдохоос сэргийлэх, эдгээр амьтдын зүй бус хорогдлыг бууруулах, мал хариулгыг сайжруулах, Хоточ банхар нохойг мал хариулганд ашиглах уламжлалыг хэвшүүлэх зорилтот төслийг хэрэгжүүлэхээр мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж эхэллээ.

Энэ зорилтот төслийг Баянхонгор аймгийн Баянцагаан, Шинэжинст, Говь-Алтай аймгийн Чандмань, Эрдэнэ сумдаас малчин айл өрх сонгон хамтран хэрэгжүүлнэ. Сонгогдсон малчин айлд  Хоточ банхар нохдыг хүлээлгэн өгч мал хариулах аргад сургаж дадлагажуулан, банхар нохой, мөн тодорхой тооны хонь ямаанд хүзүүвч зүүж  мониторинг хийнэ.

Үүний зэрэгцээ эдгээр аймаг сумдын нутагт 4 цоохор ирвэс, 4 янгир ямаа барьж сансрын дохиололтой хүзүүвч зүүж нүүдэл, гүйдэл, байршлыг 4-6 цагт тутамд тодорхойлон мониторинг хийж Цоохор ирвэс, янгир ямаа, малын байршил, бэлчээрийн давхцалыг зураглаж ус, бэлчээрийн өрсөлдөөн, бие биендээ нөлөөлөх эерэг, сөрөг нөлөөллийг тодорхойлох юм.


Шинэ мэдээ

Эх орныхоо унаган байгалийг хамгаалахад хувь нэмрээ оруулж буй малчид сайн туршлагаа хуваалцаж байна

Дотоодын их, дээд сургуульд суралцах магистрын тэтгэлэгт хөтөлбөрийн нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Сэргээн нутагшуулсан Баданга хүдрийг хуучин тархац нутгийнх нь эх байгальд суллан тавьж байна

Сүүлийн хагас зуун жилд биологийн олон янз байдлын нөөц хурдацтай хомсдож байна.

Говийн зарим ховор амьтдын байршил нутаг, шилжилт хөдөлгөөнийг сансрын дохиололтой хүзүүвч ашиглан судалж байна.

Бэлчээрийн даацыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх шинэлэг механизмыг хэрэгжүүлж эхэллээ

Магистрын тэтгэлэгт хөтөлбөрийн нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Дэлхийн биологийн олон янз байдлын түшиц газар нутагт Монголын 4 газар нутгийг тодорхойлон санал болгоод байна.

МОНГОЛ БАНХАРЫГ ЦООХОР ИРВЭС ХАМГААЛАХАД АШИГЛАНА.

малын тоогоо өсгөөд байгаа малчдын буруу биш, харин тэднийг зөв зүгт залах эрх зүй зохицуулалтын орчин нь үгүйлэгдэж байна

Төслийн тухай

  • Төслийн танилцуулга
  • Төслийн баримт бичиг
  • Газарзүйн байршил
  • Төслийн орон нутгийн баг
  • Төслийн зөвлөх байгууллагууд

Товхимол

  • Гарын авлага
  • Төслийн тайлан
  • Хяналт шинжилгээ, үнэлгээ
  • Судалгаа
  • Зайн сургалтын систем

Хаяг

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 17023, Зайсангийн гудамж-9 Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв 203 тоот

  • +(976) 98281144
  • info@ensure.mn
Copyright 2023 © Эх байгальдаа Ээлтэй хандацгаая