• Зайн сургалтын систем
  • Шилэн данс
Greenture
  • Эхлэл
  • Төслийн тухай
    • Төслийн танилцуулга
    • Төслийн баримт бичиг
    • Газарзүйн байршил
    • Төслийн орон нутгийн баг
    • Төслийн зөвлөх байгууллагууд
  • Мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Худалдан авалт
  • Товхимол
    • Гарын авлага
    • Төслийн тайлан
    • Хяналт шинжилгээ, үнэлгээ
    • Судалгаа
  • Мультимедиа
    • Видео
    • Подкаст
  • Бичил Төсөл
  • Холбоо барих
Эхлэл / Ойг арчилж, цэвэрлэхгүй бол доройтож, хөгширдөг.
07 10

Ойг арчилж, цэвэрлэхгүй бол доройтож, хөгширдөг.

Нийтлэсэн: Админ
Огноо: 2019-10-07 04:06:43

Ойд зохих арчилгааг хийгээгүйн улмаас сэрүүн бүсийн ой хөгширч, залуу ой бий болох нөхцөл бүрдэхгүй цаашлаад ойн экологийн тэнцвэр амархан алдагдана.Тиймээс ойн нөөцийг зүй зохистой ашиглах, ойн бүтээмжийг дээшлүүлэхэд арчилгаа, цэвэрлэгээний ажил чухал үүрэгтэй.

Биологийн олон янз байдлын хувьд чухал ач холбогдолтой Тарвагатайн нурууны эко системийг хамгаалах ажлын хүрээнд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд Ойн арчилгаа, цэвэрлэгээний ажлын үзүүлэх сургалтыг БОАЖЯ, НҮБХХ-ийн хамтран хэрэгжүүлж буй Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төсөл Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг дахь "Хуурай ам" гэдэг газар 2019 оны 9 дүгээр сарын 23-27-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Тус сургалтад төслийн зорилтод сум болох Завхан аймгийн Тосонцэнгэл, Их-Уул сумын ойн нөхөрлөлийн гишүүн, малчид ,нутгийн иргэд оролцон ойд арчилгаа , цэвэрлэгээ хийх аргад суралцлаа.

Арчилгааны огтлолтын дүнд ойн бүтэц, бүрэлдэхүүн сайжирч, ойн нөөц нэмэгдэхийн зэрэгцээ түймэр гарах, хөнөөлт шавж тархах, өвчин үүсэх нөхцөл багасч, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ой үүсэн бүрэлдэхийн зэрэгцээ ойн биомасс нэмэгддэг. Өөрөөр хэлбэл ойн хомсдол доройтлыг бууруулж улмаар хүлэмжийн хийн шингээлт, хүчилтөрөгчийн ялгаруулалт сайжирна.

Мөн ойн арчилгаа, цэвэрлэгээнээс гарсан модыг нутгийн иргэд, ойн нөхөрлөлийн гишүүд авч ашиглан өрхийн хэрэгцээндээ ашиглах, цаашлаад орлогоо нэмэгдүүлэх боломжтой.

Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, нөхөн сэргээлтэд дэмжлэг үзүүлж чадах, насны хувьд ялгаатай, тэсвэртэй, өгөөжтэй ойн сан бий болгож, нөлөөллийг бууруулах, тогтвортой ой ашиглалтын соёлыг бий болгохын тулд идэвхитэй, уур амьсгалд ухаалаг тогтвортой ойн менежментийг нэвтрүүлэх ажлыг тус төсөл 2026 он хүртэл хэрэгжүүлэх юм.

Дашрамд сонирхуулахад манай орны ой ойролцоогоор 17900 гаруй мянга га газар нутгийг эзэлдэг бөгөөд Монгол улсын нийт газар нутгийн 11.8% нь ой байна. Ойнтооллогын дүнгээс үзэхэд 2004 оноос хойш жил бүр 47,000 га (0.43%) хойд тайгын ширэнгэн ой устаж үгүй болох буюу доройтолд орж байна. Тармаг ойн хувьд эсрэгээрээ эдгээр онуудад ойролцоогоор 150,000 га (11.3%)-аар нэмэгдсэн нь шигүү ой доройтолд орж, ашиглалт нь өөрчлөгдөж буйтай холбоотой гэсэн судалгаа бий.

Дэлхийн дулаарлын улмаас ургамалан нөмрөгт өөрчлөлт орж, ойн моддын өсөж хөгжих болон ойн дагалт баялгийн үрлэх, цэцэглэх, жимслэх биологийн үйл явц өөрчлөгдөж байна гэж судлаачид үзэж байна. Түүнчлэн ой бүхий бүс нутагт түймэр, хортон, хөнөөлт шавж гарах үзэгдэл нэмэгдэж байгаагийн зэрэгцээ ойн хомсдол, доройтолд хүний үйл ажиллагаа буюу бэлчээр ашиглалт ч мөн нөлөөлж байгаа юм.


Шинэ мэдээ

Төслийн эцсийн үнэлгээ хийх "Үндэсний зөвлөх" сонгон шалгаруулах зарлал

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР (ДАХИН ЗАРЛАЛ)

ТҮНШЛЭЛИЙН ФОРУМ-2024 ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ТАЛУУДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨНИЙГ БАЯНХОНГОР, ЗАВХАН АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АРХАНГАЙ АЙМГИЙН ХОЛБОГДОХ ТӨЛӨӨЛЛҮҮД ОХУ-ЫН АЛТАЙ МУЖИЙН “КАРЫМ” БУГЫН АЖ АХУЙН ХҮРЭЭЛЭНТЭЙ ТАНИЛЦАЖ, ТУРШЛАГА СУДЛААД ИРЛЭЭ

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР (ДАХИН ЗАРЛАЛ)

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР (ДАХИН ЗАРЛАЛ)

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

“БӨХӨН ШАРЫН НУРУУНЫ ОНТХГ-ЫН МЕНЕЖМЕНТ БА НУТГИЙН ИРГЭДИЙН ОРОЛЦОО” СЭДЭВТ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Монгол орны байгалийн гайхамшигт нэн ховор амьтад” нэртэй шинэ ном төрөн гарлаа

Төслийн тухай

  • Төслийн танилцуулга
  • Төслийн баримт бичиг
  • Газарзүйн байршил
  • Төслийн орон нутгийн баг
  • Төслийн зөвлөх байгууллагууд

Товхимол

  • Гарын авлага
  • Төслийн тайлан
  • Хяналт шинжилгээ, үнэлгээ
  • Судалгаа
  • Зайн сургалтын систем

Хаяг

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 17023, Зайсангийн гудамж-9 Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв 203 тоот

  • +(976) 98281144
  • info@ensure.mn
Copyright 2025 © Эх байгальдаа Ээлтэй хандацгаая