• Зайн сургалтын систем
  • Шилэн данс
Greenture
  • Эхлэл
  • Төслийн тухай
    • Төслийн танилцуулга
    • Төслийн баримт бичиг
    • Газарзүйн байршил
    • Төслийн орон нутгийн баг
    • Төслийн зөвлөх байгууллагууд
  • Мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Худалдан авалт
  • Товхимол
    • Гарын авлага
    • Төслийн тайлан
    • Хяналт шинжилгээ, үнэлгээ
    • Судалгаа
  • Мультимедиа
    • Видео
    • Подкаст
  • Бичил Төсөл
  • Холбоо барих
Эхлэл / ТҮНШЛЭЛИЙН ФОРУМ-2024 ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ТАЛУУДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨНИЙГ БАЯНХОНГОР, ЗАВХАН АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
05 12

ТҮНШЛЭЛИЙН ФОРУМ-2024 ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ТАЛУУДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨНИЙГ БАЯНХОНГОР, ЗАВХАН АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийтлэсэн: Админ
Огноо: 2024-12-05 03:20:37

Даян дэлхийн байгаль орчны сангийн буцалтгүй тусламжаар Байгаль Орчин, Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам, Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн хүрээнд орон нутагт бий болсон сайн туршлага, амжилтын түүхийг танилцуулж түгээн дэлгэрүүлэх, төсөл хэрэгжиж дууссаны дараах бодлого,  эрхзүйн орчин, санхүүжилтийн механизмууд болон чадавх бэхжүүлэх үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтуудыг хэрхэн тогтвортой үргэлжлүүлэх болон олон талт хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцэн, санал солилцох зорилготой Түншлэлийн форум-2024 арга хэмжээг 2024 оны 11 сарын 27-29 өдрүүдэд Баянхонгор, Завхан аймгуудад зохион байгууллаа.

Говь, Хангайн бүсээр бүсчлэн зохион байгуулсан “ТҮНШЛЭЛИЙН ФОРУМ-2024” арга хэмжээнд төслийн зорилтот Баянхонгор, Говь-Алтай аймгийн 7 сум, Завхан, Архангай аймгийн 6 сумын төрийн, төрийн бус байгууллага, хувийн хэвшил, малчид, нөхөрлөл болон хоршоодын 200 гаруй төлөөлөл оролцлоо. Нэгдсэн зөвлөгөөнд урилгаар оролцсон зочин илтгэгч нар болон төслийн үр шим хүртэгчид өнгөрсөн хугацаанд бэлчээр, ойн тогтвортой менежмент, тусгай хамгаалалттай газар нутаг, биологийн олон янз байдлын хамгаалал болон тогтвортой амьжиргааг дэмжих чиглэлд төсөлтэй хамтран хэрэгжүүлсэн ажлын үр дүн, сайн туршлагаас танилцууллаа. Мөн оролцогчид орон нутгийн хамгаалалттай газар нутгийн хамгааллын менежментэд нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, бэлчээрийн зохистой ашиглалтыг дэмжих боломжуудын талаар хэлэлцүүлэг өрнүүлж санал зөвлөмж боловсруулан гаргалаа.

Нэгдсэн зөвлөгөөний хүрээнд “Байгальд ээлтэй малчин” шагналыг төслийн бүс нутгаас шалгарсан 20 малчдад гардууллаа. Энэхүү шагналыг төслийн санаачлага, дэмжлэгээр дөрөв дэхь жилдээ хэрэгжүүлж нийт 85 малчныг шагнаж, урамшуулсан юм.  Мөн БНХАУ-ын Монгол Улс дахь Элчин сайдын яамны санаачилга, дэмжлэгтэйгээр төслийн зорилтот 4 аймгийн 13 сумаас шалгарсан “Байгаль ээлтэй” малчид болон малын мах, дайвар бүтээгдэхүүн, сүүний үйлдвэрлэлийн чиглэлээр төсөлтэй хамтран ажиллаж байгаа орон нутгийн үйлдвэрлэгч, хоршоодын 30 гаруй төлөөлөлд Өвөр Монголын Өөртөө засах орны Шилийн гол аймагт 7 хоногийн хугацаатай туршлага судлах хөтөлбөрт хамруулах эрхийн бичиг гардууллаа.


Шинэ мэдээ

Төслийн эцсийн үнэлгээ хийх "Үндэсний зөвлөх" сонгон шалгаруулах зарлал

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР (ДАХИН ЗАРЛАЛ)

ТҮНШЛЭЛИЙН ФОРУМ-2024 ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ТАЛУУДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨНИЙГ БАЯНХОНГОР, ЗАВХАН АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АРХАНГАЙ АЙМГИЙН ХОЛБОГДОХ ТӨЛӨӨЛЛҮҮД ОХУ-ЫН АЛТАЙ МУЖИЙН “КАРЫМ” БУГЫН АЖ АХУЙН ХҮРЭЭЛЭНТЭЙ ТАНИЛЦАЖ, ТУРШЛАГА СУДЛААД ИРЛЭЭ

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР (ДАХИН ЗАРЛАЛ)

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР (ДАХИН ЗАРЛАЛ)

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

“БӨХӨН ШАРЫН НУРУУНЫ ОНТХГ-ЫН МЕНЕЖМЕНТ БА НУТГИЙН ИРГЭДИЙН ОРОЛЦОО” СЭДЭВТ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Монгол орны байгалийн гайхамшигт нэн ховор амьтад” нэртэй шинэ ном төрөн гарлаа

Төслийн тухай

  • Төслийн танилцуулга
  • Төслийн баримт бичиг
  • Газарзүйн байршил
  • Төслийн орон нутгийн баг
  • Төслийн зөвлөх байгууллагууд

Товхимол

  • Гарын авлага
  • Төслийн тайлан
  • Хяналт шинжилгээ, үнэлгээ
  • Судалгаа
  • Зайн сургалтын систем

Хаяг

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 17023, Зайсангийн гудамж-9 Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв 203 тоот

  • +(976) 98281144
  • info@ensure.mn
Copyright 2025 © Эх байгальдаа Ээлтэй хандацгаая