НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР
“МОНГОЛЫН УНАГАН БАЙГАЛИЙН ХҮЛЦЭЛ, ТОГТВОРЖИЛТЫГ ХАНГАХ НЬ” МОН/19/301 ТӨСӨЛ
Даян дэлхийн байгаль орчны сангийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газартай хамтран хэрэгжүүлж буй “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төсөл нь Саян, Хангайн уулс болон өмнийн говийн бүс нутагт бэлчээр, ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх, БОЯБ-ыг хамгаалах, экосистемийн үйлчилгээг сайжруулах үндсэн зорилготойгоор Архангай аймгийн Бөхөн шарын нуруунд хамаарах Батцэнгэл, Өлзийт, Хайрхан, Эрдэнэмандал сум, Завхан аймгийн нутаг Тарвагтайн нуруунд хамаарах Их-Уул, Тосонцэнгэл сум, Зармангийн говь, Улаан шалын хоолойн нутагт хамаарах Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Баянцагаан, Баацагаан, Шинэжинст, Говь-Алтай аймгийн Цогт, Чандмань, Эрдэнэ суманд 2019 оноос хэрэгжиж байна.
Төслийн зорилго, зорилтыг хангахад чиглэсэн өдөр тутмын үйл ажиллагааг төслийн Архангай аймаг, сумдад хэрэгжүүлэх, зохион байгуулахад дэмжлэг үзүүлж хариуцан ажиллах “Төслийн Архангай аймгийн зохицуулагч” сонгон шалгаруулж авна.
Ажлын байрны цар хүрээ
- Биологийн олон янз байдлыг хамгаалах, экосистемийн үйлчилгээг сайжруулах, тусгай хамгаалалттай газар нутаг, бэлчээр, ойн тогвортой менежментийг сайжруулах зэрэг төслийн зорилго, зорилтыг хангахад чиглэсэн ажлуудыг төслийн аймаг, сумдад үр дүнтэй хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх;
- Төслийн үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт, шинжилгээ үнэлгээ хийж тайлагнаж, мэдээлэх;
- Төслийн өдөр тутмын үйл ажиллагааг аймаг, суманд удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах;
Тавигдах шаардлага:
Mэргэжил, туршлага
Боловсрол: Дээд боловсролын бакалавр, түүнээс дээш зэрэгтэй байх;
Мэргэжил: Биологич, экологич, байгалийн нөөцийн менежмент, газар зохион байгуулагч, ой зүйч, ойн инженер;
Туршлага:
- Мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан туршлагатай байх; (төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагад ажиллаж байсан бол давуу тал болно)
- Байгаль орчин, байгалийн нөөцийн менежмент, хамгаалал, ногоон хөгжлийн чиглэлээр ажилласан туршлагатай байх;
- ОУ-ын байгууллага, хандивлагч, донорын санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрт ажиллаж байсан туршлагатай байх;
- Өдөр тутмын ажилд шаардлагатай программ хангамж, мэдээллийн сан, удирдлагын мэдээллийн систем ашигладаг байх (Microsoft Access, Microsoft Excel г.м).
Ур чадвар:
- Төслийн оролцогч талууд, үр шим хүртэгч нарын нийтлэг ашиг сонирхол, онцлогийг харгалзан үзэж хамтын ажиллагааг уялдуулах чадвартай байх;
- Цаг үеийн нөхцөл байдлыг соргогоор мэдэрч, мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах чадвартай байх;
- Болзошгүй эрсдэл, сорилтыг урьдчилан харж, түүнийг даван туулах оновчтой шийдэл санал болгох чадвартай байх;
- Үр дүнд суурилсан хяналт шинжилгээ хийж дүгнэлт гаргах, тайлагнах чадвартай байх;
- Орон нутгийн түвшинд оролцогч талууд, хувийн хэвшил, иргэд, малчидтай хамтран ажиллах, зөвшилцөлд хүрэх, багаар ажиллах, олон нийттэй харилцах харилцааны өндөр чадвартай байх;
- Нийгмийн оролцоо, жендерийн тэгш байдлыг хангаж ажиллах ур чадвартай байх;
- Ажлаа үр дүнтэй төлөвлөж, зохион байгуулах, ажлын ачааллаа зохицуулах, цагийн менежмент сайтай, хувийн зохион байгуулалттай байх;
- Өөрийн болон бусдын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай мэдээлэл, тоо баримтыг боловсруулан дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргах;
- Хөдөө орон нутагт томилолтоор ажиллах боломжтой байх;
- Монгол хэлний бичгийн өндөр чадвартай байх (Англи хэлний мэдлэг, дадалтай бол давуу тал болно),
Сонирхсон нэр дэвшигчид дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
Ажлын байранд хүсэлт ирүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Зөвхөн дараагийн шатны болзол хангасан хүнтэй холбоо барих болно.
Үүнд:
- Ажилд орох өргөдөл
- Өөрийн товч намтар /CV/
- Мэргэжлийн ур чадварыг тодорхойлсон диплом, сертификат болон батламжийн хуулбар
- Өмнөх ажил олгогчийн 2 тодорхойлолт
Дээрх бүгд бичиг баримтыг бүрдүүлж битүүмжлэн дор дурдсан хугацаанаас өмнө дараах хаягаар хүргүүлнэ. Хугацаа хэтэрсэн бичиг баримтыг хүлээж авахгүй болно.
Хүлээн авах хугацаа: 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 12:00 цагаас өмнө ирүүлнэ.
Хүлээн авах хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 17023, Зайсангийн гудамж-9 Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв 311 тоот
Утас: 976-99188681, 976-98281144