“Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь”
2019-2025
Хэрэгжүүлэх талууд: БОАЖЯ,ХХААХҮЯ НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар
Санхүүжүүлэгч байгууллага: Даян Дэлхийн Байгаль Орчны Сан
Оролцогч талууд: Төслийн зорилтот аймаг, сумын засаг даргын тамгын газар, бусад холбогдох төр, төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагууд иргэд, малчид, олон нийтийн байгууллага
Төсөл хэрэгжүүлэх зорилтод газар нутаг:
- БӨХӨН ШАРЫН НУРУУ- Архангай аймгийн Батцэнгэл, Эрдэнэмандал Хайрхан, Өлзийт сум
- ТАРВАГАТАЙН НУРУУ-Завхан аймгийн Тосонцэнгэл,Их-Уул сум
- УЛААН ШАЛЫН ХООЛОЙ- Баянхонгор аймгийн Баянцагаан, Баацагаан, Говь-Алтай аймгийн Чандмань сум
- ЗАРМАНГИЙН ГОВЬ- Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэжинст, Говь-Алтай аймгийн Цогт, Эрдэнэ сум
Зорилго Бэлчээр, ойн доройтлыг бууруулах замаар, Соён, Хангайн уулс, Өмнийн Говийн эко системийн үйлчилгээг сайжруулан тогтвортой амьжиргааг дэмжиж биологийн олон янз байдлыг хамгаалах
ТӨСЛИЙН ЗОРИЛТУУД
- Бэлчээр, ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлэн, биологийн олон янз байдлыг хамгаалах замаар экосистемийн үйлчилгээг өргөжүүлэхэд шаардлагатай тогтолцоог бий болгон чадавхыг бэхжүүлэх;
- Бэлчээр, ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлэн биологийн олон янз байдлыг хамгаалах замаар газрын доройтол/цөлжилтийг бууруулж, экосистемийн үйлчилгээг өргөжүүлэх;
- Орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих замаар биологийн олон янз байдлыг хамгаалах, экосистемийн үйлчилгээг сайжруулах;
- Мэдээлэл, мэдлэг солилцох, түгээх болон хяналт шинжилгээ, жендэрийн асуудлыг бүх түвшинд авч үзэх тогтолцоог хангах
ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
· Бэлчээр, ой бүхий газар нутгийн тогтвортой менежментэд чиглэсэн эрх зүйн орчинтой болоход дэмжлэг үзүүлэх;
· Байгальд түшиглэсэн ногоон хөгжлийн төлөөх арга хэмжээг (нэн ялангуяа экосистемийн үйлчилгээ, биологийн олон янз байдалд чиглэсэн) хөгжлийн төлөвлөлтөд тусгах;
· Одоо байгаа мөрдөж байгалийн нөөц ашигласны төлбөрийн механизмыг илүү үр дүнтэй ашиглах түүнчлэн хувийн хэвшлийн оролцоотой шинэлэг механизм бүхий ногоон хөгжлийн төлөөх арга хэмжээг дэмжих санхүүгийн механизмыг сайжруулах;
· Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх орон нутгийн эрх баригчдын чадавхыг бэхжүүлж, мэдээлэл, мэдлэг солилцох шинэлэг арга хэрэгслийг бий болгох;
· Монгол Улсын ховор, нэн ховор амьтдыг хамгаалах түншлэлийг бэхжүүлэх;
· Төсөл хэрэгжүүлэх 4 аймгийн газар нутагт бэлчээр, сэрүүн бүсийн болон заган ойд менежментийн сайн арга туршлагыг нэвтрүүлэн хэрэгжүүлэх;
· Хамгаалалттай газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
· Зэрлэг амьтдын тархац нутаг малын бэлчээрийн давхцал, хууль бус агнуурын аюул заналыг бууруулахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
Малын тоо толгойгоо цөөрүүлж ,бэлчээр, ойд үзүүлж буй ачааллыг бууруулан малчид орлогоо нэмэгдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх сургалт зохион байгуулах; Мал аж ахуйн анхан шатны буюу анхдагч бүтээгдэхүүний чанарыг сайжруулж, өндөр өртөгтэй зуучлагчдаар дамжуулахгүйгээр зах зээлд илүү дөт аргаар, шууд хүрэх арга замыг бий болгох; Малчдын амьжиргааны эх үүсвэрийг төрөлжүүлэн, малчин өрхийн дан ганц мал аж ахуйгаас хамааралтай байх хамаарлыг бууруулах; Бизнесийг дэмжих, хоршоолол, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бий болгох замаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үндэсний болон олон улсын зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх;Орон нутгийн оролцоо, олон нийтийн дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгооор ногоон хөгжлийн бодлогын ач холбогдлыг олон нийтэд таниулах
ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ҮР ДҮН
Төслийн хэрэгжилтийн үр дүнд зорилтод газар нутгийн 4 аймгийн 13 сумын 25,613 хүн шууд ашиг хүртэнэ.
Биологийн олон янз байдлын хамгаалал, экосистемийн үйлчилгээг дэмжих эрхзүйн орчин, санхүүгийн механизм, хэрэгжүүлэх чадавхи сайжирсан байна.
Төслийн зорилтот газар нутагт буй Цоохор ирвэс, Харсүүлтий зээр, Аргаль хонь, Халиун буга, Баданга хүдэр зэрэг нэн ховор, ховор амьтан мөн Зүүнгарын улаан гоёоны амьдрах орчныг сайжруулах замаар тархац, тоо толгойг нэмэгдүүлнэ.
Биологийн олон янз байдалд чухал ач холбогдолтой газруудад амьтдын нүүдлийн зам нутгийг сайжруулах улсын болон орон нутгийн хамгаалалттай газар нутгийн хэмжээг 0.9 сая.га гаар өргөтгөнө.
Төсөл хэрэгжүүлэх газар нутагт 300,000 га доройтсон бэлчээр, 20,000 га сэрүүн бүсийн ой, 25,000 га заган ойг нөхөн сэргээх менежментийн сайн арга туршлагыг нэвтрүүлнэ.
Малчин өрхийн орлого дан ганц мал аж ахуйгаас бүрддэг хамаарлыг бууруулан малчдын амьжиргааны эх үүсвэрийг төрөлжүүлж, бизнесийг хөгжүүлэх замаар 150 ажлын байр бий болгоно.