• Зайн сургалтын систем
  • Шилэн данс
Greenture
  • Эхлэл
  • Төслийн тухай
    • Төслийн танилцуулга
    • Төслийн баримт бичиг
    • Газарзүйн байршил
    • Төслийн орон нутгийн баг
    • Төслийн зөвлөх байгууллагууд
  • Мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Худалдан авалт
  • Товхимол
    • Гарын авлага
    • Төслийн тайлан
    • Хяналт шинжилгээ, үнэлгээ
    • Судалгаа
  • Мультимедиа
    • Видео
    • Подкаст
  • Бичил Төсөл
  • Холбоо барих
Эхлэл / “БӨХӨН ШАРЫН НУРУУНЫ ОНТХГ-ЫН МЕНЕЖМЕНТ БА НУТГИЙН ИРГЭДИЙН ОРОЛЦОО” СЭДЭВТ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
25 09

“БӨХӨН ШАРЫН НУРУУНЫ ОНТХГ-ЫН МЕНЕЖМЕНТ БА НУТГИЙН ИРГЭДИЙН ОРОЛЦОО” СЭДЭВТ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Нийтлэсэн: Админ
Огноо: 2024-09-25 02:32:48

Төслийн үндсэн зорилтын хүрээнд 2021 онд Архангай аймгийн Батцэнгэл, Хайрхан, Эрдэнэмандал сумдын нутагт орших Бөхөн шарын нурууны 58167 га талбай бүхий газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авч тус газрыг олон улсын болон үндэсний хэмжээнд загвар болгон хөгжүүлэх зорилго тавин ажиллаж байна.
Энэ хүрээнд Архангай аймгийн ЗДТГ-тай хамтран Бөхөн шарын нурууны ОНТХГ-ын хамгаалал, менежментийн үйл ажиллагааг хэрэгжүүлэгч байгуулагын удирдлага, бүтэц, зохион байгуулалтыг тодорхойлох, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх бизнес төлөвлөгөөний төслийг танилцуулах, мөн орчны бүсийн 4 сумдын малчдын төлөөлөлтэй санал солилцох, мэдээллээр хангах уулзалт хэлэлцүүлгийг Архангай аймгийн Цэцэрлэг хотод 2024 оны 09 сарын 6,7-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Энэхүү уулзалт хэлэлцүүлгийн үр дүнд нийт оролцогчдын нэгдсэн саналаар Бөхөн шарын нурууны ОНТХГ-ын удирдлага, бүтэц, зохион байгуулалтын загварыг боловсруулж, оролцогч талуудын эрх, үүрэг оролцоо, санхүүжилтийн боломжуудыг тодорхойлж аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанд танилцуулан батлуулахаар тохиролцлоо. Батцэнгэл, Хайрхан, Эрдэнэмандал, Өлзийт сумдын удирдлага, малчдын төлөөллийг менежментийн зөвлөлийн бүрэлдэхүүнд оролцуулан хамгаалал, менежментийн үйл ажиллагаанд хяналт тавьж, хамтын шийдвэр гаргах нөхцөл боломжуудыг тусгасан.
Уулзалт хэлэлцүүлэгт Архангай аймгийн засаг дарга Б.Цэрэннадмид аймгийн засаг даргын орлогч П.Гомбодорж, аймгийн ХОХБТГ, БОАЖГ-ын мэргэжилтнүүд, Архангай аймгийн Эрдэнэмандал, Хайрхан, Батцэнгэл, Өлзийт сумдын удирдлага, мэргэжилтнүүд, НҮБХХ-ийн шинжээч Э.Эрдэнэбат, “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төсөл хэрэгжүүлэх нэгж, зөвлөхүүд, төслийн орон нутгийн ажилтнууд, гэрээт зөвлөх байгууллага Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн судалгаа, инновацийн судлаачид нар болон 4 сумын малчид нийт 70 гаруй төлөөлөл оролцлоо.
 
Төслийн санаачлагаар аймаг, сумдтай хамтран Бөхөн шарын нурууны ОНТХГ-ын байгалийн унаган төрхийг хадгалах, биологийн олон янз байдлыг хамгаалах, нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх чиглэлд Баданга хүдэр, Халиун бугын илийг сэргээн нутагшуулж, цаашид бичил бугын аж ахуй байгуулахаар ажиллаж байна. Мөн “Пассив хаус-эко бааз”-ын үйл ажиллагааг эхлүүлсэн нь нутгийн иргэдэд түшиглэсэн эко аялал жуулчлал хөгжүүлэх болон шинжлэх ухааны судалгаа, мониторингийн төв бий болох, ОНТХГ-ын менежментийн үр ашгийг сайжруулах, орон нутгийн иргэдийн байгаль хамгааллын мэдлэг хандлага, дадлыг нэмэгдүүлэх, амьжиргааг сайжруулах ач холбогдолтой юм.


Шинэ мэдээ

Төслийн эцсийн үнэлгээ хийх "Үндэсний зөвлөх" сонгон шалгаруулах зарлал

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР (ДАХИН ЗАРЛАЛ)

ТҮНШЛЭЛИЙН ФОРУМ-2024 ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ТАЛУУДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨНИЙГ БАЯНХОНГОР, ЗАВХАН АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АРХАНГАЙ АЙМГИЙН ХОЛБОГДОХ ТӨЛӨӨЛЛҮҮД ОХУ-ЫН АЛТАЙ МУЖИЙН “КАРЫМ” БУГЫН АЖ АХУЙН ХҮРЭЭЛЭНТЭЙ ТАНИЛЦАЖ, ТУРШЛАГА СУДЛААД ИРЛЭЭ

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР (ДАХИН ЗАРЛАЛ)

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР (ДАХИН ЗАРЛАЛ)

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

“БӨХӨН ШАРЫН НУРУУНЫ ОНТХГ-ЫН МЕНЕЖМЕНТ БА НУТГИЙН ИРГЭДИЙН ОРОЛЦОО” СЭДЭВТ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Монгол орны байгалийн гайхамшигт нэн ховор амьтад” нэртэй шинэ ном төрөн гарлаа

Төслийн тухай

  • Төслийн танилцуулга
  • Төслийн баримт бичиг
  • Газарзүйн байршил
  • Төслийн орон нутгийн баг
  • Төслийн зөвлөх байгууллагууд

Товхимол

  • Гарын авлага
  • Төслийн тайлан
  • Хяналт шинжилгээ, үнэлгээ
  • Судалгаа
  • Зайн сургалтын систем

Хаяг

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 17023, Зайсангийн гудамж-9 Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв 203 тоот

  • +(976) 98281144
  • info@ensure.mn
Copyright 2025 © Эх байгальдаа Ээлтэй хандацгаая