• Зайн сургалтын систем
  • Шилэн данс
Greenture
  • Эхлэл
  • Төслийн тухай
    • Төслийн танилцуулга
    • Төслийн баримт бичиг
    • Газарзүйн байршил
    • Төслийн орон нутгийн баг
    • Төслийн зөвлөх байгууллагууд
  • Мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Худалдан авалт
  • Товхимол
    • Гарын авлага
    • Төслийн тайлан
    • Хяналт шинжилгээ, үнэлгээ
    • Судалгаа
  • Мультимедиа
    • Видео
    • Подкаст
  • Бичил Төсөл
  • Холбоо барих
Эхлэл / Эко клубыг дэмжиж ажиллана
07 10

Эко клубыг дэмжиж ажиллана

Нийтлэсэн: Админ
Огноо: 2019-10-07 04:04:40

Зэрлэг ан амьтан, ургамал зэрэг биологийн төрөл зүйлийг хамгаалах, эко системийн үйлчилгээг /ой, бэлчээр гэх мэт/ сайжруулах, хүрээлэн буй орчноо хамгаалах  үйл ажиллагаанд ерөнхий боловсролын сургуулиудын эко клубүүдийн оролцоог дэмжин чадавхижуулах зорилгоор төсөл зорилтод сумдынхаа сургууль,  холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд болсон Говийн Их Дархан Цаазат газрын А хэсгийн  орчны бүсэд хамаарах Говь-Алтай ,Баянхонгор аймгийн 5 сумын сургуулийн Эко клубын сурагчдын туршлага судлах бүсийн чуулганыг оролцогч талуудтай хамтран зохион байгууллаа. Чуулга уулзалтад төслийн зорилтод сумд болох Говь-Алтай аймгийн Чандмань, Цогт Эрдэнэ, Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр сумын сургуулийн Эко клубын төлөөлөл оролцлоо.

Мөн Завхан аймгийн Улиастай хотод 2019 оны 9 дүгээр сарын 21 нд болсон    Байгаль орчны нээлттэй хаалганы өдөрлөгт төслийн зорилтот сумд болох Тосонцэнгэл, Их-Уул сумын сургуулийн Эко клубын сурагчдын төлөөлөлийг оролцуулан сайн ажиллаж байгаа эко клубээс туршлага судлууллаа.

Цаашид төслийн зорилтот сумданхаа Эко клубын хийж заншсан болон сурагчдын шинээр санаачилан хийж буй байгаль хамгаалах үйлсийг санхүүжүүлэх, үйл ажиллагааны төлөвлөгөөг дэмжин ажиллах, сургуулийн сурагчдын насны ангилал, онцлогт тохирсон экологийн боловсрол олгох сургалт зохион байгуулах, эко клубын хүүхдүүдийг сургагч багш болгон бэлтгэх, сурагчдад экологийн мэдлэг олгох, зөв хандлага, дадал хэвшил бий болгох сайн туршлаг нэвтрүүлэн хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, Эко боловсрол олгох олон төрлийн арга хэмжээг зохион байгуулах, иргэд олон нийтэд чиглэсэн байгаль орчны боловсрол олгох үйл ажиллагаанд сурагчдыг сургаж оролцуулах, хамтран гүйцэтгэх зэрэг ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.


Шинэ мэдээ

"ТЭРБУМ МОД" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ СУРГАГЧ БАГШ НАРЫГ ТӨСЛИЙН ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР БЭЛТГЭЛЭЭ

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн дэд захирал ноён Кристоф Бауэ болон албаны бусад төлөөлөл Архангай аймагт хэрэгжүүлсэн төслийн үйл ажиллагаатай танилцлаа

ГИДЦГ-ЫН ОРЧНЫ БҮСИЙН СУМДЫН АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Эх орныхоо унаган байгалийг хамгаалахад хувь нэмрээ оруулж буй малчид сайн туршлагаа хуваалцаж байна

Дотоодын их, дээд сургуульд суралцах магистрын тэтгэлэгт хөтөлбөрийн нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Сэргээн нутагшуулсан Баданга хүдрийг хуучин тархац нутгийнх нь эх байгальд суллан тавьж байна

Сүүлийн хагас зуун жилд биологийн олон янз байдлын нөөц хурдацтай хомсдож байна.

Говийн зарим ховор амьтдын байршил нутаг, шилжилт хөдөлгөөнийг сансрын дохиололтой хүзүүвч ашиглан судалж байна.

Бэлчээрийн даацыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх шинэлэг механизмыг хэрэгжүүлж эхэллээ

Магистрын тэтгэлэгт хөтөлбөрийн нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Төслийн тухай

  • Төслийн танилцуулга
  • Төслийн баримт бичиг
  • Газарзүйн байршил
  • Төслийн орон нутгийн баг
  • Төслийн зөвлөх байгууллагууд

Товхимол

  • Гарын авлага
  • Төслийн тайлан
  • Хяналт шинжилгээ, үнэлгээ
  • Судалгаа
  • Зайн сургалтын систем

Хаяг

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 17023, Зайсангийн гудамж-9 Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв 203 тоот

  • +(976) 98281144
  • info@ensure.mn
Copyright 2023 © Эх байгальдаа Ээлтэй хандацгаая