НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР (ДАХИН ЗАРЛАЛ)
“МОНГОЛЫН УНАГАН БАЙГАЛИЙН ХҮЛЦЭЛ, ТОГТВОРЖИЛТЫГ ХАНГАХ НЬ” МОН/19/301 ТӨСӨЛ
Даян дэлхийн байгаль орчны сангийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газартай хамтран хэрэгжүүлж буй “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төсөл нь Саян, Хангайн уулс болон өмнийн говийн бүс нутагт бэлчээр, ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх, БОЯБ-ыг хамгаалах, экосистемийн үйлчилгээг сайжруулах үндсэн зорилготойгоор 2019 оноос хэрэгжиж байна.
Төслийн зорилго, зорилтыг хангахад чиглэсэн шалгуур үзүүлэлтийн дагуу зорилтот нутаг дэвсгэрт хэрэгжиж буй үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ-үнэлгээ хийх, оролцогч талуудыг мэдээллээр хангах, төслийн хэрэгжилтийн явцад хуримтлагдсан сайн туршлага, тайлан, мэдээ баримтыг нэгтгэж, мэдлэгийн сан үүсгэх, нийтэд нээлттэй түгээх, таниулах үйл ажиллагааг хариуцан ажиллах “Хяналт, шинжилгээ-үнэлгээ, төслийн сургалт, мэдлэгийн менежментийн мэргэжилтэн” сонгон шалгаруулж авна.
Ажлын байрны цар хүрээ
- Төслийн тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтэд ХШҮ хийх, тайлан боловсруулах
- Төслийн Байгалийн нөөцийн менежмент/ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн мэргэжилтэнтэй хамтран, төслийн бие даасан гэрээт зөвлөх болон гэрээт байгууллага тус бүрийн ажлын гүйцэтгэлийн явц, чанарт тогтмол хяналт тавьж, үр дүнг тооцож, үнэлж, дүгнэлт гаргасан байна;
- Төслийн хөрөнгөөр зохион байгуулагдсан сургалтын үйл ажиллагааны гүйцэтгэл болон чанарт үнэлгээ хийсэн байна;
- Төслийн тухайн жилийн үйл ажиллагааны тайланг улирал, хагас болон бүтэн жилээр боловсруулж, төслийн үндэсний зохицуулагч, төслийн үндэсний захирал, НҮБХХ-ийн шинжээчид танилцуулж, гарсан саналын дагуу эцэслэн eic.mn мэдээллийн сангийн зохих цэсэд, товлосон хугацаанд оруулсан байна;
- Төслийн зорилтот 4 аймаг, 13 суманд ажиллаж, төслийн үйл ажиллагааны хэрэгжилтэд ХШҮ хийсэн байна;
- Төслийн сургалт, мэдлэгийн менежментийг хариуцан ажиллах Төслийн бие даасан гэрээт зөвлөх болон гэрээт байгууллага тус бүрийн ажлын даалгаврыг гүйцэтгэх төлөвлөгөө, арга зүй, хугацаа, гүйцэтгэлийн явц, чанарт тогтмол хяналт тавьж, үр дүнг тооцож, үнэлж, дүгнэлт гаргасан байна.
- Төслийн хөрөнгөөр зохион байгуулагдсан сургалтын бүрэн мэдээллийг боловсруулж, төслийн дотоод мэдээллийн санд оруулсан байна;
- Төслийн удирдах зөвлөлөөр батлагдсан “Төслийн үйл ажиллагааны төлөвлөгөө”-нд үндэслэн мөн онд зохион байгуулагдах сургалтын төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлсэн байна;
- Төслийн багийн уулзалт, онлайн уулзалтыг зохион байгуулж 4 аймаг, 13 сумын идэвхжүүлэгчдийг чадавхжуулах, удирдан чиглүүлэх ажлыг ТХН-тэй хамтран зохион байгуулна;
- Төслийн хүрээнд хийсэн судалгааны ажлын тайлан, мэдлэгийн бүтээгдэхүүний бүртгэл хийж, төслийн дотоод мэдээллийн санд оруулж, нийтийн хүртээл болгосон байна.
- Төслийн хүрээнд үр шим хүртэгчдийн орлого нэмэгдүүлэх, амьжиргааг сайжруулах ажлыг зохион байгуулах.
- Төслийн зорилтод сумдын саналыг үндэслэн, төслийн үр шим хүртэгч малчдын бүлэг, нөхөрлөлийн гишүүдийн амьжиргааг сайжруулах нэмүү өртгийн сүлжээ хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх ажлуудыг төлөвлөгөөнд тусгаж хамтран хэрэгжүүлсэн байна.
- Амьжиргаа сайжруулах чиглэлээр хийсэн ажлын үр дүнг баримтжуулж, нийтийн хүртээл болгож, үр дүнг түгээн дэлгэрүүлсэн байна.
Mэргэжил, туршлага:
- Байгаль орчин, , биологийн олон янз байдал, бэлчээр, ой, тусгай хамгаалалттай газар нутаг зэрэг мэргэжлийн аль нэгээр мэргэжсэн байх;
- Mагистр, түүнээс дээш зэрэгтэй байх;
- Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан туршлагатай байх; /төрийн захиргааны болон мэргэжлийн байгууллагад ажиллаж байсан бол давуу тал болно/
- ОУ-ын байгууллага, хандивлагч, донорын санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрт ажиллаж байсан туршлагатай байх;
- ХШҮ-ний чиглэлээр 2-оос дээш жил ажилласан туршлагатай байх;
- Статистикийн шинжилгээний нэг буюу хэд хэдэн програм хангамж, мэдээллийн сан, удирдлагын мэдээллийн систем ашиглаж байсан бодит туршлагатай байх;
- Бизнес хөгжүүлэлт, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх.
Ур чадвар:
- Үр дүнд суурилсан хяналт шинжилгээ, үнэлгээ хийж дүгнэлт гаргах , тайлагнах чадвартай байх;
- Статистик мэдээлэл болон судалгаанд үндэслэсэн нотолгоотой, хууль тогтоомжид нийцсэн дүгнэлт гаргах чадвартай байх;
- Олон улсын сайн туршлагаас суралцсан, шинэлэг, оновчтой, шийдлүүдийг гаргах чадвартай байх;
- Төслийн оролцогч талууд, ашиг хүртэгч нарын нийтлэг ашиг сонирхол, онцлогийг харгалзан үзэж хамтын ажиллагааг уялдуулах чадвартай байх;
- Болзошгүй эрсдэл, сорилтыг урьдчилан харж оновчтой шийдэл санал болгох чадвартай;
- Үндэсний болон орон нутгийн түвшинд оролцогч талууд, хувийн хэвшил, иргэд, малчидтай хамтран ажиллах, зөвшилцөлд хүрэх, багаар ажиллах, олон нийттэй харилцах харилцааны өндөр ур чадвартай;
- Ажлаа үр дүнтэй төлөвлөж, зохион байгуулах, ажлын ачааллаа зохицуулах цагийн менежменттэй, хувийн зохион байгуулалттай байх;
- Өөрийн болон бусдын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай мэдээлэл, тоо баримтыг боловсруулан дүн шинжилгээ хийж, шийдвэр гаргах;
- Хөдөө орон нутагт томилолтоор ажиллах боломжтой байх;
- Монгол, Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай байх;
Сонирхсон нэр дэвшигчид дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
Ажлын байранд хүсэлт ирүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Зөвхөн дараагийн шатны болзол хангасан хүнтэй холбоо барих болно.
Үүнд:
- Ажилд орох өргөдөл
- Өөрийн товч намтар /CV/
- Мэргэжлийн ур чадварыг тодорхойлсон диплом, сертификат болон батламжийн хуулбар
- Өмнөх ажил олгогчийн 2 тодорхойлолт
Дээрх бүгд бичиг баримтыг бүрдүүлж битүүмжлэн дор дурдсан хугацаанаас өмнө дараах хаягаар хүргүүлнэ. Хугацаа хэтэрсэн бичиг баримтыг хүлээж авахгүй болно.
Хүлээн авах хугацаа: 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 12:00 цагаас өмнө ирүүлнэ.
Хүлээн авах хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 17023, Зайсангийн гудамж-9 Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв 311 тоот
Утас: 976-99188681, 976-98281144