• Зайн сургалтын систем
  • Шилэн данс
Greenture
  • Эхлэл
  • Төслийн тухай
    • Төслийн танилцуулга
    • Төслийн баримт бичиг
    • Газарзүйн байршил
    • Төслийн орон нутгийн баг
    • Төслийн зөвлөх байгууллагууд
  • Мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Худалдан авалт
  • Товхимол
    • Гарын авлага
    • Төслийн тайлан
    • Хяналт шинжилгээ, үнэлгээ
    • Судалгаа
  • Мультимедиа
    • Видео
    • Подкаст
  • Бичил Төсөл
  • Холбоо барих
Эхлэл / Бөөнцагаан нуур орчмыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа
14 05

Бөөнцагаан нуур орчмыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа

Нийтлэсэн: Админ
Огноо: 2024-05-14 06:07:40

Баянхонгор аймгийн Баацагаан сумын Бөөнцагаан нуур орчмын 97014.58 га талбайг Байгалийн нөөц газрын ангиллаар 30 жилийн хугацаатайгаар орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа.


Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар, БОАЖЯ болон НҮБХХ-ийн хамтран хэрэгжүүлж буй "Монголын унаган байгалийн хүлцэл тогтворжилтыг хангах нь" төсөл, Баацагаан сумын Засаг даргын Тамгын газар хамтарсан санаачилгаар Баацагаан сумын ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэн дээрх шийдвэрийг гаргажээ.

 

Бөөнцагаан нуур Монгол орны хамгийн том талбайтай нууруудын эхний аравт ордог бөгөөд нуурын урт нь 24 км, өргөн нь 11 км, дундаж гүн нь 9.3 метр, хамгийн гүн цэгтээ 16 метр хүрдэг байна. 

 

Нуурын эрэг нь намхан элсэрхэг хөрстэй. Тус нуурт олон төрлийн шувууд хуран цугладгаараа онцлог. Олон улсын улаан номд орсон борцгор хотон, хошуу галуу, усны нөмрөг бүргэд, реликт цахлай, жороо тоодгой, азийн цууцил энд тогтмол үзэгдэнэ. Энэ нутаг Евразийн хээр ба цөлийн биомын шувуудыг тэтгэдэг байна. Монгол ногтруу хэдэн зуун мянгаараа сүрэглэн нисэхийг Бөөнцагаанд харж болно.

 

Бөөнцагаан нуур нь Баянхонгор аймаг дахь Нууруудын хөндийн хамгийн том, давст нуур. Хангайн нурууны өмнөд хажуугаас эх авч урсах Байдраг гол цутгах боловч гадагш гарах урсгалгүй.Нууруудын хөндий дэх бусад нууртай хамт (Таацын цагаан нуур, Адгийн цагаан нуур, Орог нууруудтай) Рамсарын конвенцод бүртгэгдсэн ус намгархаг газар юм. 

 

Сонирхуулахад, тус нуурыг алсаас харахад цагаан өнгөтэй харагддаг учраас Бөөнцагаан хэмээн нэрийдсэн түүхтэй юм байна.

эх сурвалж: Баянхонгор, 2024 оны тавдугаар сарын 13 /МОНЦАМЭ/.


Шинэ мэдээ

Төслийн эцсийн үнэлгээ хийх "Үндэсний зөвлөх" сонгон шалгаруулах зарлал

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР (ДАХИН ЗАРЛАЛ)

ТҮНШЛЭЛИЙН ФОРУМ-2024 ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ТАЛУУДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨНИЙГ БАЯНХОНГОР, ЗАВХАН АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АРХАНГАЙ АЙМГИЙН ХОЛБОГДОХ ТӨЛӨӨЛЛҮҮД ОХУ-ЫН АЛТАЙ МУЖИЙН “КАРЫМ” БУГЫН АЖ АХУЙН ХҮРЭЭЛЭНТЭЙ ТАНИЛЦАЖ, ТУРШЛАГА СУДЛААД ИРЛЭЭ

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР (ДАХИН ЗАРЛАЛ)

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР (ДАХИН ЗАРЛАЛ)

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

“БӨХӨН ШАРЫН НУРУУНЫ ОНТХГ-ЫН МЕНЕЖМЕНТ БА НУТГИЙН ИРГЭДИЙН ОРОЛЦОО” СЭДЭВТ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Монгол орны байгалийн гайхамшигт нэн ховор амьтад” нэртэй шинэ ном төрөн гарлаа

Төслийн тухай

  • Төслийн танилцуулга
  • Төслийн баримт бичиг
  • Газарзүйн байршил
  • Төслийн орон нутгийн баг
  • Төслийн зөвлөх байгууллагууд

Товхимол

  • Гарын авлага
  • Төслийн тайлан
  • Хяналт шинжилгээ, үнэлгээ
  • Судалгаа
  • Зайн сургалтын систем

Хаяг

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 17023, Зайсангийн гудамж-9 Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв 203 тоот

  • +(976) 98281144
  • info@ensure.mn
Copyright 2025 © Эх байгальдаа Ээлтэй хандацгаая