• Зайн сургалтын систем
  • Шилэн данс
Greenture
  • Эхлэл
  • Төслийн тухай
    • Төслийн танилцуулга
    • Төслийн баримт бичиг
    • Газарзүйн байршил
    • Төслийн орон нутгийн баг
    • Төслийн зөвлөх байгууллагууд
  • Мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Худалдан авалт
  • Товхимол
    • Гарын авлага
    • Төслийн тайлан
    • Хяналт шинжилгээ, үнэлгээ
    • Судалгаа
  • Мультимедиа
    • Видео
    • Подкаст
  • Бичил Төсөл
  • Холбоо барих
Эхлэл / Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн Орчны бүсийн эко-клубүүдийн 11 дэхь удаагийн чуулга уулзалт амжилттай болж өндөрлөлөө
02 10

Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн Орчны бүсийн эко-клубүүдийн 11 дэхь удаагийн чуулга уулзалт амжилттай болж өндөрлөлөө

Нийтлэсэн: Админ
Огноо: 2023-10-02 07:18:47

Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн Орчны бүсийн эко-клубүүдийн 11 дэхь удаагийн чуулга уулзалт Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 2023 оны 9 сарын 28-наас 10 сарын 1-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд Говь-Алтай аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, ГИДЦГ-ын А хэсгийн хамгаалалтын захиргаа, орчны бүсийн 2 аймаг (Говь-Алтай, Баянхонгор), 5 сум (Шинэжинст, Баян-Өндөр, Эрдэнэ, Цогт, Алтай)-ын удирдлага, мэргэжилтэнүүд, 7 сумын ЕБС-ийн багш сурагчид болон дэмжин ажилласан “Лондонгийн амьтан судлалын нийгэмлэг”, “Дэлхийн зөн” олон улсын байгууллага, “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн төлөөлөл нийт 120 хүн оролцлоо.   

Энэхүү чуулга уулзалт 2011 оноос тогтмол зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаа орчны бүсийн удирдлага, хүүхдүүд Их говийн дахин давтагдашгүй байгалийн тогтоц, нэн ховор амьтад ялангуяа, Хавтгай хамгаалал, Говь нутгийн хот, суурин газрыг ногооруулах, “Уур амьсгалын өөрчлөлт ба хүүхэд залуучууд” олон улсын чуулга уулзалтад оролцогчдоос мэдээлэл авч, хамтаараа дурсгалын төгөл байгуулсан юм. Мөн “Цагаан хайрхан”-ны орон нутгийн тусгай хамгаалалттай газраар аялах замдаа Байгаль хамгаалах нөхөрлөл болон нутгийн малчин өрхөөр зочилж хамтын хүчээр булаг, шанд бэлчээр хамгаалж буй сайн туршлагатай танилцсан юм.


Шинэ мэдээ

Төслийн эцсийн үнэлгээ хийх "Үндэсний зөвлөх" сонгон шалгаруулах зарлал

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР (ДАХИН ЗАРЛАЛ)

ТҮНШЛЭЛИЙН ФОРУМ-2024 ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ТАЛУУДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨНИЙГ БАЯНХОНГОР, ЗАВХАН АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АРХАНГАЙ АЙМГИЙН ХОЛБОГДОХ ТӨЛӨӨЛЛҮҮД ОХУ-ЫН АЛТАЙ МУЖИЙН “КАРЫМ” БУГЫН АЖ АХУЙН ХҮРЭЭЛЭНТЭЙ ТАНИЛЦАЖ, ТУРШЛАГА СУДЛААД ИРЛЭЭ

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР (ДАХИН ЗАРЛАЛ)

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР (ДАХИН ЗАРЛАЛ)

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

“БӨХӨН ШАРЫН НУРУУНЫ ОНТХГ-ЫН МЕНЕЖМЕНТ БА НУТГИЙН ИРГЭДИЙН ОРОЛЦОО” СЭДЭВТ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Монгол орны байгалийн гайхамшигт нэн ховор амьтад” нэртэй шинэ ном төрөн гарлаа

Төслийн тухай

  • Төслийн танилцуулга
  • Төслийн баримт бичиг
  • Газарзүйн байршил
  • Төслийн орон нутгийн баг
  • Төслийн зөвлөх байгууллагууд

Товхимол

  • Гарын авлага
  • Төслийн тайлан
  • Хяналт шинжилгээ, үнэлгээ
  • Судалгаа
  • Зайн сургалтын систем

Хаяг

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 17023, Зайсангийн гудамж-9 Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв 203 тоот

  • +(976) 98281144
  • info@ensure.mn
Copyright 2025 © Эх байгальдаа Ээлтэй хандацгаая