НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР
Даян дэлхийн байгаль орчны сангийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газартай хамтран хэрэгжүүлж буй “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төсөл нь Саян, Хангайн уулс болон өмнийн говийн бүс нутагт бэлчээр, ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх, БОЯБ-ыг хамгаалах, экосистемийн үйлчилгээг сайжруулах үндсэн зорилготойгоор 2019 оноос хэрэгжиж байна.
Төслийн зорилго, зорилтыг хангахад чиглэсэн шалгуур үзүүлэлтийн дагуу зорилтот нутаг дэвсгэрт хэрэгжиж буй үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ үнэлгээ хийх, оролцогч талуудыг мэдээллээр хангах, төслийн хэрэгжилтийн явцад хуримтлагдсан сайн туршлага, тайлан, мэдээ баримтыг нэгтгэж, мэдлэгийн сан үүсгэх, нийтэд нээлттэй түгээх, таниулах үйл ажиллагааг хариуцан ажиллах “Хяналт шинжилгээ-үнэлгээ, төслийн сургалт, мэдлэгийн менежментийн мэргэжилтэн” сонгон шалгаруулж авна.
Ажлын байрны цар хүрээ
- Төслийн тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтэд ХШҮ хийх, тайлан боловсруулах
- Төслийн Байгалийн нөөцийн менежмент/ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн мэргэжилтэнтэй хамтран, төслийн бие даасан гэрээт зөвлөх болон гэрээт байгууллага тус бүрийн ажлын гүйцэтгэлийн явц, чанарт тогтмол хяналт тавьж, үр дүнг тооцож, үнэлж, дүгнэлт гаргасан байна;
- Төслийн хөрөнгөөр зохион байгуулагдсан сургалтын үйл ажиллагааны гүйцэтгэл болон чанарт үнэлгээ хийсэн байна;
- Төслийн тухайн жилийн үйл ажиллагааны тайланг улирал, хагас болон бүтэн жилээр боловсруулж, төслийн үндэсний зохицуулагч, төслийн үндэсний захирал, НҮБХХ-ийн шинжээчид танилцуулж, гарсан саналын дагуу эцэслэн eic.mn мэдээллийн сангийн зохих цэсэд, товлосон хугацаанд оруулсан байна;
- Төслийн зорилтот 4 аймаг, 13 суманд ажиллаж, төслийн үйл ажиллагааны хэрэгжилтэд ХШҮ хийсэн байна;
- Төслийн явцын үнэлгээний зөвлөмжийг хангаж ажиллах, төсөл хэрэгжиж дуусах үед эцсийн үнэлгээ хийх ажлыг гүйцэтгэх багийн гишүүн тус бүрийн ажлын даалгаврын эхийг боловсруулж, төслийн үндэсний зохицуулагч, төслийн үндэсний захирал, НҮБХХ-ийн шинжээчид танилцуулж, гарсан саналын дагуу засаж, эцэслэн, ажлын байр зарлуулсан байна.
- Төслийн сургалт, мэдлэгийн менежментийг хариуцан ажиллах Төслийн бие даасан гэрээт зөвлөх болон гэрээт байгууллага тус бүрийн ажлын даалгаврыг гүйцэтгэх төлөвлөгөө, арга зүй, хугацаа, гүйцэтгэлийн явц, чанарт тогтмол хяналт тавьж, үр дүнг тооцож, үнэлж, дүгнэлт гаргасан байна.
- Төслийн хөрөнгөөр зохион байгуулагдсан сургалтын бүрэн мэдээллийг боловсруулж, төслийн дотоод мэдээллийн санд оруулсан байна;
- Төслийн удирдах зөвлөлөөр батлагдсан “Төслийн үйл ажиллагааны төлөвлөгөө”-нд үндэслэн мөн онд зохион байгуулагдах сургалтын төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлсэн байна;
- Төслийн багийн уулзалт, онлайн уулзалтыг зохион байгуулж 4 аймаг, 13 сумын идэвхжүүлэгчдийг чадавхижуулах, удирдан чиглүүлэх ажлыг ТХН-тэй хамтран зохион байгуулна;
- Төслийн хүрээнд хийсэн судалгааны ажлын тайлан, мэдлэгийн бүтээгдэхүүний бүртгэл хийж, төслийн дотоод мэдээллийн санд оруулж, нийтийн хүртээл болгосон байна.
Шаардлагатай мэргэжил, ур чадвар, туршлага:
- Магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
- Хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр 5-аас дээш жил ажилласан туршлагатай байх;
- Биологич, экологич, биостатистик болон ажлын байртай холбогдох ХАА болон бусад чиглэлээр 3-оос дээш жил ажилласан туршлагатай байх;
- Олон улсын байгууллага, хандивлагч, донорын санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрт ажиллаж байсан туршлагатай, тайлан мэдээ боловсруулах чадвартай байх;
- Статистикийн шинжилгээний нэг буюу хэд хэдэн программ хангамж, мэдээллийн сан, удирдлагын мэдээллийн систем ашиглан ажиллаж байсан бодит туршлагатай (STATA, SPSS, SAS, Microsoft Access, Microsoft Excel г.м) байх;
- Монгол, Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай байх.
Сонирхсон нэр дэвшигчид дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
Ажлын байранд хүсэлт ирүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Зөвхөн дараагийн шатны болзол хангасан хүнтэй холбоо барих болно.
Үүнд:
- Ажилд орох өргөдөл
- Өөрийн товч намтар /CV/
- Мэргэжлийн ур чадварыг тодорхойлсон диплом, сертификат болон батламжийн хуулбар
- Өмнөх ажил олгогчийн 2 тодорхойлолт
Дээрх бүгд бичиг баримтыг бүрдүүлж битүүмжлэн дор дурдсан хугацаанаас өмнө дараах хаягаар хүргүүлнэ. Хугацаа хэтэрсэн бичиг баримтыг хүлээж авахгүй болно.
Хүлээн авах хугацаа: 2023 оны 6 дугаар сарын 09-ны өдрийн 12:00 цагаас өмнө ирүүлнэ.
Хүлээн авах хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 17023, Зайсангийн гудамж-9 Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв 311 тоот
Утас: 976-99188681, 976-98281144