НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн дэд захирал ноён Кристоф Бауэ болон албаны бусад төлөөлөл Архангай аймагт хэрэгжүүлсэн төслийн үйл ажиллагаатай танилцлаа
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн дэд захирал ноён Кристоф Бауэ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Илейн Конкиевич болон албаны бусад төлөөлөгчид “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн хүрээнд Архангай аймгийн Өлзийт, Хайрхан, Эрдэнэмандал, Батцэнгэл сумдад хэрэгжүүлж байгаа төслийн үйл ажиллагаатай танилцлаа. Мөн Архангай аймгийн засаг дарга Б.Цэрэннадмидтай уулзаж цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, өмнө байгуулсан санамж бичгийг шинэчлэн байгуулах талаар санал солилцлоо.