Говьд нарны өргүүрт инженерийн хийцтэй худаг тохижуулах, шинээр гаргах ажлын сонгон шалгаруулалтад урьж байна.
Даян дэлхийн байгаль орчны сангийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын
Хөгжлийн Хөтөлбөрийн газартай хамтран хэрэгжүүлж буй "Монголын унаган байгалийн хүлцэл,
тогтворжилтыг хангах нь” МОН/19/301 төслийн хүрээнд ЗЭРЛЭГ АМЬТНЫ УСАН
ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗОРИЛГООР УЛААН ШАЛЫН ХООЛОЙ БОЛОН
ЗАРМАНГИЙН ГОВЬД НАРНЫ ӨРГҮҮРТ ИНЖЕНЕРИЙН ХИЙЦТЭЙ ХУДАГ
ТОХИЖУУЛАХ, ШИНЭЭР ГАРГАХ ажлын нээлттэй тендерийн сонгон
шалгаруулалтанд аж ахуйн нэгж, байгууллага, компаниудыг өргөнөөр оролцохыг урьж
байна.
Тендерийн сонгон шалгаруулалтын ерөнхий нөхцөл:
Төслийн зорилтот нутаг болох Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нутаг
буюу Зармангийн говьд болон Говь-Алтай аймгийн Чандмань сумын нутагт буюу
Улаан шалын хоолойд шинээр худгийн цооног гаргаж нарны өргүүрт болгон
тохижуулах, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутаг “Цагаан сайрын хөндий”- д байрших цооног болон Баацагаан сумын нутагт “Улааш шороотын тээг”-д байрших цооногуудыг нарны өргүүрт худаг болгон тохижуулахТендер сонгон шалгаруулалтанд оролцох аж ахуйн нэгжид тавигдах ерөнхий
шаардлага:
- Үйл ажиллагаа эхрлэх тусгай зөвшөөрөлтэй байх;
- Тухай чиглэлээр 3 болон түүнээс дээш жил ажил гүйцэтгэсэн туршлагатай
байх;
- Гүйцэтгэх ажлын 60% хүртэл төсвийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх
чадвартай байх;
- 2019,2020,2021 оны санхүү татварын тайлан
-
Бүрдүүлэх бичиг баримт:
Бүрдүүлэх бичиг баримт болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар
холбогдон авна уу.
Сонгон шалгаруулалтад оролцогчид материалаа 2022 оны 8 дугаар сарын 01-
ний өдрийн 10 цаг 30 минутаас өмнө битүүмжлэн авч ирэх ба тус өдрийн 11 цаг 30
минутад материал ирүүлсэн АНН-ийн төлөөллүүдийг байлцуулан нээлттэй задална.Тендер зохион байгуулах хаяг:Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг-17023, Зайсангийн гудамж-9, Цэнгэг
усны нөөц, байгаль хамгааллын төв, 311 тоот
Холбоо барих утас: 976-98281144; 976-99188681
Цахим шуудангийн хаяг: info@ensure.mn“МОНГОЛЫН УНАГАН БАЙГАЛИЙН ХҮЛЦЭЛ, ТОГВОРЖИЛТЫГ ХАНГАХ НЬ”
МОН/19/301 ТӨСӨЛ