• Зайн сургалтын систем
  • Шилэн данс
Greenture
  • Эхлэл
  • Төслийн тухай
    • Төслийн танилцуулга
    • Төслийн баримт бичиг
    • Газарзүйн байршил
    • Төслийн орон нутгийн баг
    • Төслийн зөвлөх байгууллагууд
  • Мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Худалдан авалт
  • Товхимол
    • Гарын авлага
    • Төслийн тайлан
    • Хяналт шинжилгээ, үнэлгээ
    • Судалгаа
  • Мультимедиа
    • Видео
    • Подкаст
  • Бичил Төсөл
  • Холбоо барих
Эхлэл / Монгол тарвага /marmota sibirica/ сэргээн нутагшуулах зөвлөх үйлчилгээ”-ний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна
31 05

Монгол тарвага /marmota sibirica/ сэргээн нутагшуулах зөвлөх үйлчилгээ”-ний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна

Нийтлэсэн: Админ
Огноо: 2022-05-31 05:00:51

 

“Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь”МОН/19/301 төсөл

Тендерийн дугаар: ENSURE-2022-T-04

Огноо: 2022/05/31

  1. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслөөс “Завхан аймгийн Их-Уул сум буюу Тарвагатайн нурууны улсын тусгай хамгаалалттай газар болон Архангай аймгийн Батцэнгэл, хайрхан сумдын нутаг буюу Бөхөн шарын нуруунд монгол тарвага /marmota sibirica/ сэргээн нутагшуулах зөвлөх үйлчилгээ”-ний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
  2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Монгол тарвагыг сэргээн нутагшуулж, биологийн олон янз байдлыг нутгийн иргэдийн оролцоотой хамгаалах, байгаль хамгаалах нөхөрлөлүүдийг дэмжих зорилготой ба дараах үндсэн чиг үүрэгтэй. Үүнд:
  • Монгол тарвагыг сэргээн нутагшуулахад мөрдөх хууль, эрхзүйн асуудлыг нарийвчлан судалж, шаардлагатай зөвшөөрөл, аргазүй болон бусад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалтыг гарган, бүрдүүлэх;
  • Тарвага нутагшуулсан ажлын туршлага, анхаарах хүчин зүйлс, тэдгээр туршилтуудын өнөөгийн байдлын талаарх тайлан мэдээллийг цуглуулж дүгнэлт, санал боловсруулах;
  • Төслийн зорилтот нутагт Монгол тарвага сэргээн нутагшуулахаар сонгосон газруудаас сэргээн нутагшуулах тохиромжтой бүс нутгийг сонгон идэш тэжээл, ус, хөрс, ерөнхий болон бичил цаг уурын нөхцөл, ургамалжилт болон тарваганы дош, бусад хүчин зүйлсийг нарийвчлан тогтоон газарзүйн мэдээллийн систем ашиглан зураглал үйлдэх;
  • Монгол тарваганы нөөц бүхий газруудаас сонгож төслийн зорилтот бүс нутаг буюу Завхан аймгийн Их-Уул сумын нутагт хамрагдах Тарвагатайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газарт 20 толгой Монгол тарвагыг сэргээн нутагшуулах;
  • Монгол тарваганы нөөц бүхий газруудаас сонгож төслийн зорилтот бүс нутаг буюу Архангай аймгийн Батцэнгэл /Улаан чулуут баг/, Хайрхан сумдын нутаг /Жарантай баг/ буюу Бөхөн шарын нуруунд тус бүр 20 толгой Монгол тарвага сэргээн нутагшуулах;
  • Орон нутгийн байгаль хамгаалах чиглэлээр ажилладаг нөхөрлөлийн гишүүдэд Монгол тарваганы биологийн онцлог, амьдрах орчны талаар сургалт зохион байгуулж цаашид нутагшуулсан тарвагыг хэрхэн нутгийн иргэдийн оролцоотой хамгаалах талаар санал боловсруулах;
  • Сэргээн нутагшуулсан тарвагыг орон нутгийн байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг малчдын нөхөрлөл (шаардлагатай бол шинээр байгуулах) болон холбогдох байгууллагуудад төсөл хэрэгжүүлэх нэгжтэй санал солилцон хүлээлгэн өгч хариуцуулах;
  1. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:

 

  • Хуулийн этгээдийн танилцуулга, ажил гүйцэтгэх багийн танилцуулга, боловсрол, мэргэшсэн байдал, ур чадвар, туршлагын талаарх мэдээлэл, нотлох баримт, холбоо барих хаяг, утасны дугаар, цахим шуудангийн хаяг г.м;
  • Тухайн зарлагдсан ажилтай холбоотой хийсэн ажлын жагсаалт;
  • Зөвлөх нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 14-16 дугаар зүйлийн шаардлагыг хангасан байна. /Үүнд: улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн 14.1.2-т заасан нөхцөл байдал үүсээгүй талаарх татварын байгууллагын тодорхойлолт, хуулийн 14.1.4 болон 14.1.7-д заасан нөхцөл байдал тус тус үүсээгүй талаарх шүүхийн тодорхойлолт, хугацаа хэтэрсэн зээл болон зээлийн хүүгийн үр төлбөргүй талаарх харилцагч банкны тодорхойлолт, сүүлийн 1 жилийн санхүүгийн тайлангийн хамт./

 

  1. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө 10:00-17:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 10 цаг 30 минутаас өмнө ирүүлнэ үү.

 

 

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг-17023, Зайсангийн гудамж-9,

Цэнгэг усны нөөц, байгаль хамгааллын төв, 311 тоот

С.Нарангарав, Утас: 976-98281144; 976-99188681

 

 


Шинэ мэдээ

Төслийн эцсийн үнэлгээ хийх "Үндэсний зөвлөх" сонгон шалгаруулах зарлал

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР (ДАХИН ЗАРЛАЛ)

ТҮНШЛЭЛИЙН ФОРУМ-2024 ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ТАЛУУДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨНИЙГ БАЯНХОНГОР, ЗАВХАН АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АРХАНГАЙ АЙМГИЙН ХОЛБОГДОХ ТӨЛӨӨЛЛҮҮД ОХУ-ЫН АЛТАЙ МУЖИЙН “КАРЫМ” БУГЫН АЖ АХУЙН ХҮРЭЭЛЭНТЭЙ ТАНИЛЦАЖ, ТУРШЛАГА СУДЛААД ИРЛЭЭ

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР (ДАХИН ЗАРЛАЛ)

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР (ДАХИН ЗАРЛАЛ)

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

“БӨХӨН ШАРЫН НУРУУНЫ ОНТХГ-ЫН МЕНЕЖМЕНТ БА НУТГИЙН ИРГЭДИЙН ОРОЛЦОО” СЭДЭВТ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Монгол орны байгалийн гайхамшигт нэн ховор амьтад” нэртэй шинэ ном төрөн гарлаа

Төслийн тухай

  • Төслийн танилцуулга
  • Төслийн баримт бичиг
  • Газарзүйн байршил
  • Төслийн орон нутгийн баг
  • Төслийн зөвлөх байгууллагууд

Товхимол

  • Гарын авлага
  • Төслийн тайлан
  • Хяналт шинжилгээ, үнэлгээ
  • Судалгаа
  • Зайн сургалтын систем

Хаяг

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 17023, Зайсангийн гудамж-9 Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв 203 тоот

  • +(976) 98281144
  • info@ensure.mn
Copyright 2025 © Эх байгальдаа Ээлтэй хандацгаая