“Байгалийн нөөцийн менежмент/ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн мэргэжилтэн” сонгон шалгаруулж авна
Даян дэлхийн байгаль орчны сангийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газартай хамтран хэрэгжүүлж буй “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төсөл нь Саян, Хангайн уулс болон өмнийн говийн бүс нутагт бэлчээр, ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх, БОЯБ-ыг хамгаалах, экосистемийн үйлчилгээг сайжруулах үндсэн зорилготойгоор 2019 оноос хэрэгжиж байна.
Төслийн зорилтот бүс нутгийн хэмжээнд биологийн олон янз байдлыг хамгаалах, экосистемийн үйлчилгээг сайжруулах, бэлчээр, ойн тогтвортой менежментийг үр дүнтэй хэрэгжүүлэх, төслийн зөвлөх баг, гэрээт байгууллагын ажлын гүйцэтгэлийн явц, чанарт хяналт тавих, салбарын бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулах, чиглүүлэх, ажлын уялдаа холбоог хангах, төслийн зорилтууд, шалгуур үзүүлэлтийн гүйцэтгэлийг хангахад чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллах “Байгалийн нөөцийн менежмент/ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн мэргэжилтэн” сонгон шалгаруулж авна.
Ажлын байрны цар хүрээ
- Төслийн үндсэн баримт бичигт үндэслэн Төслийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд ногоон хөгжил, ЭСҮ, байгалийн нөөцийн менежментийг сайжруулах үйл ажиллагааг тусгаж, хэрэгжүүлэх
- Төслийн үндсэн баримт бичиг болон, салбарын бодлого, үйл ажиллагааны чиглэлд нийцсэн үйл ажиллагааны төлөвлөгөөг жил бүр батлуулж үр дүнтэй хэрэгжүүлсэн байна.
- Төслийн тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу төлөвлөсөн хугацаанд тодорхой үр дүн гарсан байна. Ялангуяа ногоон хөгжил, ЭСҮ, байгалийн нөөцийн менежмент, ЭСҮ-ний төлбөрийн механизмыг сайжруулах чиглэлд тодорхой бүтээгдэхүүн гарсан байна.
- Төслийн бие даасан гэрээт зөвлөх болон гэрээт байгууллагын гүйцэтгэж буй ажилд мэргэжлийн хяналт тавих:
- Төслийн бие даасан гэрээт зөвлөх болон гэрээт байгууллага тус бүрийн ажлын даалгаврыг гүйцэтгэх төлөвлөгөө, арга зүй, хугацаа, гүйцэтгэлийн явц, чанарт тогтмол хяналт тавьж, үр дүнг тооцож, үнэлж, дүгнэлт гаргасан байна.
- Төслийн бие даасан гэрээт зөвлөх болон гэрээт байгууллагын тайланг Төслийн техникийн ажлын хэсгийн хурлаар хэлэлцүүлж, шийдвэр гаргуулсан байна.
- Төслийн бүрэлдэхүүн хэсэг хоорондын уялдаа холбоог хангах замаар төслийн нэгдмэл байдлыг бүрэлдүүлэх:
- Төслийн бие даасан гэрээт зөвлөх болон байгууллагын гүйцэтгэж буй ажил, үйлчилгээ хоорондын уялдаа холбоог хангах замаар төслийн бүрэлдэхүүн хэсэг хоорондын буюу төслийн нэгдмэл байдлыг бүрэлдүүлсэн байна.
- Төсөл хэрэгжүүлэх нэгж, орон нутгийн баг, зөвлөх багтай хамтран ажиллах:
- Төслийн зохицуулагчтай хамтран зохих баримт бичиг, оролцогч талуудын саналыг үндэслэн төслийн жилийн үйл ажиллагааг төлөвлөсөн байна.
- Төслийн санхүүч болон ХШҮ-ний мэргэжилтэй хамтран төслийн бие даасан гэрээт зөвлөх болон гэрээт байгууллагын бүртгэл хөтөлсөн байна. Тус бүртгэлд гэрээт ажлын гүйцэтгэлийн мэдээ, үр дүнг оруулсан байна. Гэрээт ажил, үйлчилгээний тайланг хавсаргасан байна.
- Төслийн захиргаа-худалдан авалтын ажилтантай хамтран дотоод, гадаад томилолтын бүртгэл, тэмдэглэл хөтөлсөн байна. Томилолтын тайлан, үнэлгээг хавсаргасан байна.
- Орон нутгийн багтай хамтран төслийн зорилтот нутаг дэвсгэрт хэрэгжиж буй үйл ажиллагааны гүйцэтгэлийн мэдээ, мэдээллийг тодорхой хугацаанд боловсруулж, ХШҮ-ний мэргэжилтэнд өгөх ба шаардлагатай тохиолдолд тухайн нутагт очиж ажилласан байна.
Шаардлагатай мэргэжил, ур чадвар, туршлага:
- Биологич, Экологич (газар/бэлчээр, ой, ТХГН, БОЯБ) чиглэлээр Магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
- Мэргэжлээрээ 7-оос дээш жил ажилласан туршлагатай байх;
- Ногоон хөгжил, газар, бэлчээр, ой, БОЯБ-ын хамгаалал, нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментийн аль нэг чиглэлээр ажилласан туршлагатай байх (экосистемийн үйлчилгээ, санхүүжилтийн механизмыг туршин хэрэгжүүлэх талаар ажиллаж байсан бол давуу тал болно/;
- ОУ-ын байгууллага, хандивлагч, донорын санхүүжилттэй төсөл хөтөлбөрт ажиллаж байсан туршлагатай байх;
- Судалгаанд үндэслэсэн нотолгоотой, дотоодын хууль тогтоомжид нийцсэн, олон улсын сайн туршлагаас суралцсан, шинэлэг, оновчтой, бодит дүгнэлт гаргах, тайлагнах чадвартай байх;
- Төслийн оролцогч талууд, ашиг хүртэгч нарын нийтлэг ашиг сонирхол, онцлогийг харгалзан үзэж хамтын ажиллагааг уялдуулах чадвартай байх;
- Англи, Монгол хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай байх;
- Microsoft Word, Access, Excel зэрэг программ сайн эзэмшсэн байх
Сонирхсон нэр дэвшигчид дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
Ажлын байранд хүсэлт ирүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Зөвхөн дараагийн шатны болзол хангасан хүнтэй холбоо барих болно.
Үүнд:
- Ажилд орох өргөдөл
- Өөрийн товч намтар /CV/
- Мэргэжлийн ур чадварыг тодорхойлсон диплом, сертификат болон батламжийн хуулбар
- Өмнөх ажил олгогчийн 2 тодорхойлолт
Хүлээн авах хугацаа: 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ.
Хүлээн авах хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 17023, Зайсангийн гудамж-9 Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв 311 тоот
Утас: 976-99188681, 976-98281144