• Зайн сургалтын систем
  • Шилэн данс
Greenture
  • Эхлэл
  • Төслийн тухай
    • Төслийн танилцуулга
    • Төслийн баримт бичиг
    • Газарзүйн байршил
    • Төслийн орон нутгийн баг
    • Төслийн зөвлөх байгууллагууд
  • Мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Худалдан авалт
  • Товхимол
    • Гарын авлага
    • Төслийн тайлан
    • Хяналт шинжилгээ, үнэлгээ
    • Судалгаа
  • Мультимедиа
    • Видео
    • Подкаст
  • Бичил Төсөл
  • Холбоо барих
Эхлэл / Магистрын тэтгэлэгт хөтөлбөрийн нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
20 10

Магистрын тэтгэлэгт хөтөлбөрийн нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Нийтлэсэн: Админ
Огноо: 2021-10-20 02:41:23

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй  “Монголын унаган байгалийн хүлцэл тогтворжилтыг хангах” нь төслөөс зарласан дотоодын их, дээд сургуульд суралцах магистрын тэтгэлэгт хөтөлбөрийн нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Магистрын тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго нь төслийн бүс нутаг дахь чухал ач холбогдол бүхий биологийн олон янз байдлыг хамгаалах, зүй зохистой ашиглах, экосистемийн үйлчилгээний үр өгөөжийн талаархи ойлголтыг нэмэгдүүлэх, байгаль орчныг хамгаалах, ногоон хөгжлийг орон нутагт түгээн дэлгэрүүлэх, үндэсний чадавхийг бэхжүүлэх, өргөжүүлэхэд шаардлагатай тогтолцоог бий болгоход дэмжлэг үзүүлэхэд оршино.

Тэтгэлгийн тоо, хэмжээ:

  • 6 магистрант, тус бүрт 3.000.000 төгрөг (гурван сая)

Тэтгэлгийн хүсэлт гаргах:

Тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалтанд өрсөлдөх суралцагч нь дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Тэтгэлэгт хамрагдах хүсэлтээ илэрхийлсэн хувийн өргөдөл;
  • Анкет – CV (Монгол, англи хэлээр);
  • Шаардлага хангаж буйг нотлох баримтын хуулбар (бакалаврын диплом, түүний хавсралтыг нотариатаар баталгаажуулсан хуулбар, иргэний үнэмлэх);
  • Ажлын газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;
  • Эрдэм шинжилгээний ажлын зорилго (магистрын судалгааны ажлын чиглэл, төлөвлөгөө, сургалтаас олж авсан мэдлэг туршлагаа ашиглан төслийн заасан газар нутагт болон үндэсний хэмжээнд ямар хувь нэмэр оруулах талаар эссэ, 800-1000 үгтэй);
  • Өргөдөл гаргагчийн судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэх чадварын тодорхойлолт (удирдагч эсхүл төгссөн их, дээд сургуулийнхаа профессороос авч ирүүлэх).

Материал хүлээн авах: 2021 оны 11 дүгээр сарын 04-ны 17 цагаас өмнө дээр дурьдсан шаардагдах бүх материалыг нэг файлд нэгтгэн PDF форматаар info@ensure.mn и-мэйл хаягаар  ирүүлнэ үү.

И-мэйлийн гарчигийг (subject) “ENSURE сургалтын тэтгэлэг: [Өөрийн нэр] гэж нэрлэнэ. Илгээх файлын нэрийг [өөрийн_нэр.pdf] гэж өгнө үү.

Зөвхөн богино жагсаалтад орсон хүсэлт гаргагчтай холбогдох болохыг анхаарна уу.

Төсөл болон тэтгэлгийн танилцуулга, магистрын түвшний суралцагчид тавих ерөнхий болон нарийвчилсан шаардлагатай холбоотой бусад дэлгэрэнгүй мэдээллийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны цахим хуудас https://www.mne.mn болон төслийн  цахим хуудас www.ensure.mn-аар холбоосоор авна уу.


Шинэ мэдээ

Төслийн эцсийн үнэлгээ хийх "Үндэсний зөвлөх" сонгон шалгаруулах зарлал

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР (ДАХИН ЗАРЛАЛ)

ТҮНШЛЭЛИЙН ФОРУМ-2024 ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ТАЛУУДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨНИЙГ БАЯНХОНГОР, ЗАВХАН АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АРХАНГАЙ АЙМГИЙН ХОЛБОГДОХ ТӨЛӨӨЛЛҮҮД ОХУ-ЫН АЛТАЙ МУЖИЙН “КАРЫМ” БУГЫН АЖ АХУЙН ХҮРЭЭЛЭНТЭЙ ТАНИЛЦАЖ, ТУРШЛАГА СУДЛААД ИРЛЭЭ

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР (ДАХИН ЗАРЛАЛ)

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР (ДАХИН ЗАРЛАЛ)

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

“БӨХӨН ШАРЫН НУРУУНЫ ОНТХГ-ЫН МЕНЕЖМЕНТ БА НУТГИЙН ИРГЭДИЙН ОРОЛЦОО” СЭДЭВТ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Монгол орны байгалийн гайхамшигт нэн ховор амьтад” нэртэй шинэ ном төрөн гарлаа

Төслийн тухай

  • Төслийн танилцуулга
  • Төслийн баримт бичиг
  • Газарзүйн байршил
  • Төслийн орон нутгийн баг
  • Төслийн зөвлөх байгууллагууд

Товхимол

  • Гарын авлага
  • Төслийн тайлан
  • Хяналт шинжилгээ, үнэлгээ
  • Судалгаа
  • Зайн сургалтын систем

Хаяг

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 17023, Зайсангийн гудамж-9 Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв 203 тоот

  • +(976) 98281144
  • info@ensure.mn
Copyright 2025 © Эх байгальдаа Ээлтэй хандацгаая