• Зайн сургалтын систем
  • Шилэн данс
Greenture
  • Эхлэл
  • Төслийн тухай
    • Төслийн танилцуулга
    • Төслийн баримт бичиг
    • Газарзүйн байршил
    • Төслийн орон нутгийн баг
    • Төслийн зөвлөх байгууллагууд
  • Мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Худалдан авалт
  • Товхимол
    • Гарын авлага
    • Төслийн тайлан
    • Хяналт шинжилгээ, үнэлгээ
    • Судалгаа
  • Мультимедиа
    • Видео
    • Подкаст
  • Бичил Төсөл
  • Холбоо барих
Эхлэл / Чухал ач холбогдолтой зарим бүс нутгийн  экосистемийн үйлчилгээний үнэ цэнийг тооцон үнэлж, зураглал гаргалаа.
04 06

Чухал ач холбогдолтой зарим бүс нутгийн  экосистемийн үйлчилгээний үнэ цэнийг тооцон үнэлж, зураглал гаргалаа.

Нийтлэсэн: Админ
Огноо: 2021-06-04 12:47:10

Монгол орны биологийн олон янз байдалд чухал ач холбогдолтой Тарвагатайн нуруу, Бөхөн шарын нуруу, Зармангийн говь, Улаан шалын хоолойн  экосистемийн үйлчилгээний үнэ цэнийг тооцон үнэлж, зураглал гаргалаа.

Ингэснээр тухайн бүс нутгийн аймаг, сумд байгалийн нөөцийг хэмнэлттэй, үр ашигтай ашигласан, экосистемийн үйлчилгээг тэтгэсэн, хүлэмжийн хийн ялгарал болон хаягдал багатай, нийгмийн оролцоог хангаж ядуурлыг бууруулах хөгжлийн загвар буюу Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийг хэрэгжүүлэх суурь мэдээлэлтэй болж байна.

ENSURE төслийн санхүүжилтээр боловсруулсан экосистемийн үйлчилгээний үнэлгээ, зураглал бүхий энэхүү суурь мэдээлэлд түшиглэн Завхан аймаг орон нутгийн хөгжлийн дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичиг буюу “Завхан аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” боловсруулсан нь бусад аймгуудад жишиг болохуйц төлөвлөлтийн шинэлэг хандлага байв.

Мөн хөгжлийн загвар гаргах систем динамик аргаар Завхан аймгийн нийгэм, эдийн засаг, байгаль орчны үзүүлэлтүүдийг цогцоор нь тусгасан “аймгийн ногоон хөгжлийн загвар” боловсруулсан нь орон нутгийн түвшинд байгалийн нөөц, даацад нийцсэн ногоон хөгжлийн зарчимд суурилсан (аялал жуулчлал, мал аж ахуйд суурилсан уул уурхайгаас ангид) бодлогын органик шийдэл, хувилбар гаргах анхны туршилтын загвар болов.

Тогтвортой хөгжлийн гурван тулгуур хүчин зүйлийн харилцан уялдаа, хамааралыг хамтад нь авч үзэх замаар ногоон хөгжлийн цөм нь болсон экосистемийн үйлчилгээг эдийн засгийн хөшүүргээр амь оруулах, эдгээр том ойлголтуудыг орон нутгийн төлөвлөлтөнд шингээх оролдлого хийж төлөвлөлтийн уламжлалт сэтгэлгээг өөрчилж буй орон нутгийн бодлого төлөвлөгч нартаа ялангуяа Завхан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, Засаг Даргын Тамгын газрын хамт олонд талархал илэрхийлье.

 


Шинэ мэдээ

Төслийн эцсийн үнэлгээ хийх "Үндэсний зөвлөх" сонгон шалгаруулах зарлал

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР (ДАХИН ЗАРЛАЛ)

ТҮНШЛЭЛИЙН ФОРУМ-2024 ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ТАЛУУДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨНИЙГ БАЯНХОНГОР, ЗАВХАН АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АРХАНГАЙ АЙМГИЙН ХОЛБОГДОХ ТӨЛӨӨЛЛҮҮД ОХУ-ЫН АЛТАЙ МУЖИЙН “КАРЫМ” БУГЫН АЖ АХУЙН ХҮРЭЭЛЭНТЭЙ ТАНИЛЦАЖ, ТУРШЛАГА СУДЛААД ИРЛЭЭ

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР (ДАХИН ЗАРЛАЛ)

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР (ДАХИН ЗАРЛАЛ)

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

“БӨХӨН ШАРЫН НУРУУНЫ ОНТХГ-ЫН МЕНЕЖМЕНТ БА НУТГИЙН ИРГЭДИЙН ОРОЛЦОО” СЭДЭВТ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Монгол орны байгалийн гайхамшигт нэн ховор амьтад” нэртэй шинэ ном төрөн гарлаа

Төслийн тухай

  • Төслийн танилцуулга
  • Төслийн баримт бичиг
  • Газарзүйн байршил
  • Төслийн орон нутгийн баг
  • Төслийн зөвлөх байгууллагууд

Товхимол

  • Гарын авлага
  • Төслийн тайлан
  • Хяналт шинжилгээ, үнэлгээ
  • Судалгаа
  • Зайн сургалтын систем

Хаяг

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 17023, Зайсангийн гудамж-9 Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв 203 тоот

  • +(976) 98281144
  • info@ensure.mn
Copyright 2025 © Эх байгальдаа Ээлтэй хандацгаая