• Зайн сургалтын систем
  • Шилэн данс
Greenture
  • Эхлэл
  • Төслийн тухай
    • Төслийн танилцуулга
    • Төслийн баримт бичиг
    • Газарзүйн байршил
    • Төслийн орон нутгийн баг
    • Төслийн зөвлөх байгууллагууд
  • Мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Худалдан авалт
  • Товхимол
    • Гарын авлага
    • Төслийн тайлан
    • Хяналт шинжилгээ, үнэлгээ
    • Судалгаа
  • Мультимедиа
    • Видео
    • Подкаст
  • Бичил Төсөл
  • Холбоо барих
Эхлэл / Хамтдаа бүтээсэн бидний амжилт-2020
29 12

Хамтдаа бүтээсэн бидний амжилт-2020

Нийтлэсэн: Админ
Огноо: 2020-12-29 08:35:30

"Монголын унаган байгалийн хүлцэл, тогворжилтыг хангах нь-ENSURE" төсөл ховор, нэн ховор амьтны хамгаалал, амьдрах  орчныг сайжруулахад онцгой анхаарч улиран одож буй 2020 онд Монгол орны нэн ховор зүйл амьтан Баданга хүдрийг хуучин тархац нутагт нь сэргээн нутагшуулж, говийн зэрлэг амьтны усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Зармангийн говьд хөв цөөрөм шинээр байгуулж, булаг шандны эх хашиж хамгаалан, нарны өргүүртэй худаг гаргалаа.

Биологийн олон янз байдалд чухал ач холбогдолтой 3 бүс нутагт 0,8 сая га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авч, улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай  газар нутгийн менежментийн төлөвлөгөөг боловсруулахад дэмжлэг үзүүллээ.

 “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль”-ийн дагуу ойн дагалт баялгийн хураамжийн орлогыг нэмэгдүүлэх, улмаар олсон орлогын 85 ба түүнээс дээш хувийг эргүүлэн ой хамгаалал, ойн нөхөн сэргээлтэд зарцуулах боломжийг хангах ажлыг Завхан аймгийн Тосонцэнгэл, Их-Уул сумын хэмжээнд туршин хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж эдгээр сумдад 218 сая төгрөгийн орлого төвлөрүүллээ.Дээрх орлогоос ойн нөхөн сэргээлтэд зориулахаар сумын төсөвлөө тусган батлуулах саналыг орон нутгийн захиргаанд БОАЖЯ хүргүүлсэн бөгөөд Их-Уул сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал  150 сая төгрөгийг 2021 онд сумын ойн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд зарцуулахаар   шийдвэрлээд байна. Ийнхүү анх удаагаа “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль бүрэн утгаараа суманд хэрэгжих боломж нөхцлийг бүрдүүллээ.

Түүнчлэн төслийн бүс нутгийн заган болон сэрүүн бүсийн ойн нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор  9 сумын мөн  15 ойн нөхөрлөлийн Ойн менежментийн төлөвлөгөөг боловсруулж батлуулаад байна.

Бэлчээрийг зохистой ашиглаж 600 гаран мянган га  бэлчээрийн газрын доройтлыг бууруулах чиглэлээр 13 суманд  менежментийн төлөвлөгөө хэрэгжүүлж орон нутгийн засаг захиргаа, малчидтай хамтран ажиллаж байна.

Малын малын чанарыг сайжруулах замаар бэлчээрийн даацыг бууруулах зорилго бүхий малын үржлийн зорилтот хөтөлбөрийг төслийн сумдад  хэрэгжүүлж байгаагийн зэрэгцээ Малын Генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс төслийн санхүүгийн дэмждэгтэйгээр  анх удаагаа 3 суманд Мал үржлийн ажил үйлчилгээний нэгж байгуулан үйл ажиллагааг нь эхлүүлээд байна

Биологийн олон янз байдлын хамгаалалд нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний амьжиргааг дэмжих чиглэлээр ч бид цөөнгүй санаачлагууд хэрэгжүүлж  эхэлсний нэг жишээ бол нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгааллын 39 бичил төслийг санаачлагыг дэмжиж, санхүүжүүлэх шийдвэр байлаа.

Ковид-19 цар тахлаас үүдсэн ядуурлыг бууруулах зорилгоор ШУА-ийн Биологийн хүрээлэн, Монгол тэмээ корпорацитай хамтран  Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Завхан аймгийн Их-Уул суманд малын сүүнээс ашигт бактери ялган пробиотек бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажлыг амжилттай  хэрэгжүүлж эхэллээ.

Цар тахлын үеийн амаргүй цаг үед хэрэгжүүлэгч, оролцогч талуудтайгаа хамтран ийнхүү 2020 онд төсөлөө  амжилттай хэрэгжүүлж чамгүй амжилтад хүрлээ.

Бид хамтын ажиллагаагаа илүү нягт уялдуулж ирж буй 2021 онд улам их амжилтад хүрнэ гэдэгт итгэлтэй байна.  

Монгол орны унаган байгалийг хамгаалахын төлөө сэтгэл зүтгэлээ зориулж гар бие оролцож байгаа бүх оролцогч талууд , байгууллага, хувь хүмүүс, төслийн газар нутгийн иргэд, малчиддаа Шинэ оны халуун мэндчилгээ дэвшүүлж байна.


Шинэ мэдээ

Төслийн эцсийн үнэлгээ хийх "Үндэсний зөвлөх" сонгон шалгаруулах зарлал

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР (ДАХИН ЗАРЛАЛ)

ТҮНШЛЭЛИЙН ФОРУМ-2024 ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ТАЛУУДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨНИЙГ БАЯНХОНГОР, ЗАВХАН АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АРХАНГАЙ АЙМГИЙН ХОЛБОГДОХ ТӨЛӨӨЛЛҮҮД ОХУ-ЫН АЛТАЙ МУЖИЙН “КАРЫМ” БУГЫН АЖ АХУЙН ХҮРЭЭЛЭНТЭЙ ТАНИЛЦАЖ, ТУРШЛАГА СУДЛААД ИРЛЭЭ

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР (ДАХИН ЗАРЛАЛ)

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР (ДАХИН ЗАРЛАЛ)

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

“БӨХӨН ШАРЫН НУРУУНЫ ОНТХГ-ЫН МЕНЕЖМЕНТ БА НУТГИЙН ИРГЭДИЙН ОРОЛЦОО” СЭДЭВТ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Монгол орны байгалийн гайхамшигт нэн ховор амьтад” нэртэй шинэ ном төрөн гарлаа

Төслийн тухай

  • Төслийн танилцуулга
  • Төслийн баримт бичиг
  • Газарзүйн байршил
  • Төслийн орон нутгийн баг
  • Төслийн зөвлөх байгууллагууд

Товхимол

  • Гарын авлага
  • Төслийн тайлан
  • Хяналт шинжилгээ, үнэлгээ
  • Судалгаа
  • Зайн сургалтын систем

Хаяг

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 17023, Зайсангийн гудамж-9 Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв 203 тоот

  • +(976) 98281144
  • info@ensure.mn
Copyright 2025 © Эх байгальдаа Ээлтэй хандацгаая