• Зайн сургалтын систем
  • Шилэн данс
Greenture
  • Эхлэл
  • Төслийн тухай
    • Төслийн танилцуулга
    • Төслийн баримт бичиг
    • Газарзүйн байршил
    • Төслийн орон нутгийн баг
    • Төслийн зөвлөх байгууллагууд
  • Мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Худалдан авалт
  • Товхимол
    • Гарын авлага
    • Төслийн тайлан
    • Хяналт шинжилгээ, үнэлгээ
    • Судалгаа
  • Мультимедиа
    • Видео
    • Подкаст
  • Бичил Төсөл
  • Холбоо барих
Эхлэл / Ойн дагалт баялагын хураамжийн орлогоос ойг нөхөн сэргээхэд зарцуулах санаачилгыг эхлүүллээ
25 11

Ойн дагалт баялагын хураамжийн орлогоос ойг нөхөн сэргээхэд зарцуулах санаачилгыг эхлүүллээ

Нийтлэсэн: Админ
Огноо: 2020-11-25 05:21:34

Монгол орны сэрүүн бүсийн ойн сангийн томоохон төлөөлөл болох Завхан аймгийн Их-Уул сумын ойн сангийн нийт талбай 2006 оны ой зохион байгуулалтын судалгаагаар 187945 га – аар тогтоогдож байсан бол 2013 онд 14102 га буюу 7.5%- иар буурсан байна.

Тиймээс сумын ойн менежментийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх Байгаль хамгаалах ойн тогтвортой менежментийн төлөвлөгөөг төслийн санхүүжилтийн дэмжлэгээр боловсруулаад байна.

2021-2028 онд 2 үе шаттай хэрэгжүүлэх тус төлөвлөгөөний эхний жилд буюу 2021 онд тус сумын ойн сан бүхий газар модны үр түүх байнгын болон түр талбай байгуулах, ойн нөхөрлөл дундын мод үржүүлгийн газар байгуулах, ойн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх, байгалийн сэргэн ургалтад туслах, ойжуулах, ойжуулалт хийсэн талбайг хашиж хамгаалан мал бэлчээрлэлтээс тусгаарлах, ойн цэвэрлэгээ зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөгөөнд тусгасан байна.

Мөн ойн дагалт баялгийг ашиглах, дахин боловсруулах талаар иргэд, нөхөрлөлийн гишүүдэд сургалт хийх, ойн мэдээлэл сургалт, сурталчилгааны төвүүдийг Сум дундын ойн ангийг түшиглэн байгуулж, иргэдэд танин мэдэхүйн сургалт зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор төсөл орон нутгийн ТББ, мэргэжилтнүүдтэй хамтран Завхан аймгийн Их-Уул суманд ойн дагалт баялаг ашигласны хураамжийг авах ажлыг зохион байгуулсны үр дүнд сумын төсөвт 204 орчим сая төгрөгийн орлого төвлөрүүлсэн бөгөөд ойн тогтвортой менежментийн төлөвлөгөөний 2021 оны дээрх үйл ажиллагаануудыг тус хураамжийн төлбөрийн 85 хувь болох 177 сая төгрөгөөр санхүүжүүлэх боломжтой гэсэн тооцооллыг гаргаж уг төсвийг батлуулж, хэрэгжүүлэх саналыг орон нутгийн шийдвэр гаргагч нарт хүргүүлээд байна.

Сумдын ойн менежментийн төлөвлөгөө нь ойн доройтлыг бууруулж орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх зорилготой.

2021 оны жишгээр Их-уул сум ойн менежментийн төлөвлөгөөгөө 2028 он хүртэл хэрэгжүүлснээр сумын ойн санд 220 га талбайд ойжуулалтын ажил, 2400 га талбайд цэвэрлэгээний ажил явуулснаар ойн экосистемийн орчин сайжирна. Сумын ойн сангаас арчилгааны огтлолтоор 9600 шоо.метр, цэвэрлэгээний огтлолтоор 64000 шоо.метр, үйлдвэрлэлийн огтлолтоор 52000 шоо.метр мод авч ашигласнаар орон нутгийн иргэдийн мод, модон материалын хэрэгцээ хангагдаж мод боловсруулах үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрчимжинэ.

Түүнчлэн ойн хомсдол доройтлыг бууруулах арга хэмжээний хүрээнд ойг нөхөн сэргээж ойжуулахад шаардлагатай далд үндэсний системтэй ойн суулгац материалын үйлдвэрлэл нөөц (10.0 сая тарьц) бүрдэхийн зэрэгцээ ойн нөхөрлөл, иргэдийн ойд тавих хяналтыг өндөржүүлснээр хүний оролцоотой ойн түймрийн гаралт багасаж, орон нутагт жижиг төслүүд хэрэгжүүлснээр 100-аас доошгүй хүн ажлын байраар хангагдана гэж үзэж байгаа юм.

Завхан аймгийн Их-Уул сумынхтай адил Сумын ойн менежментийн төлөвлөгөөг сэрүүн бүсийн болон заган ой бүхий төслийн 4 аймгийн 9 суманд боловсруулахад төсөл дэмжлэг үзүүлж ажиллаа. Тус төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд төсөл ирэх жилүүдэд тодорхой дэмжлэг үзүүлэн сумдтай хамтран ажиллах юм.


Шинэ мэдээ

Төслийн эцсийн үнэлгээ хийх "Үндэсний зөвлөх" сонгон шалгаруулах зарлал

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР (ДАХИН ЗАРЛАЛ)

ТҮНШЛЭЛИЙН ФОРУМ-2024 ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ТАЛУУДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨНИЙГ БАЯНХОНГОР, ЗАВХАН АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АРХАНГАЙ АЙМГИЙН ХОЛБОГДОХ ТӨЛӨӨЛЛҮҮД ОХУ-ЫН АЛТАЙ МУЖИЙН “КАРЫМ” БУГЫН АЖ АХУЙН ХҮРЭЭЛЭНТЭЙ ТАНИЛЦАЖ, ТУРШЛАГА СУДЛААД ИРЛЭЭ

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР (ДАХИН ЗАРЛАЛ)

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР (ДАХИН ЗАРЛАЛ)

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

“БӨХӨН ШАРЫН НУРУУНЫ ОНТХГ-ЫН МЕНЕЖМЕНТ БА НУТГИЙН ИРГЭДИЙН ОРОЛЦОО” СЭДЭВТ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Монгол орны байгалийн гайхамшигт нэн ховор амьтад” нэртэй шинэ ном төрөн гарлаа

Төслийн тухай

  • Төслийн танилцуулга
  • Төслийн баримт бичиг
  • Газарзүйн байршил
  • Төслийн орон нутгийн баг
  • Төслийн зөвлөх байгууллагууд

Товхимол

  • Гарын авлага
  • Төслийн тайлан
  • Хяналт шинжилгээ, үнэлгээ
  • Судалгаа
  • Зайн сургалтын систем

Хаяг

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 17023, Зайсангийн гудамж-9 Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв 203 тоот

  • +(976) 98281144
  • info@ensure.mn
Copyright 2025 © Эх байгальдаа Ээлтэй хандацгаая