• Зайн сургалтын систем
  • Шилэн данс
Greenture
  • Эхлэл
  • Төслийн тухай
    • Төслийн танилцуулга
    • Төслийн баримт бичиг
    • Газарзүйн байршил
    • Төслийн орон нутгийн баг
    • Төслийн зөвлөх байгууллагууд
  • Мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Худалдан авалт
  • Товхимол
    • Гарын авлага
    • Төслийн тайлан
    • Хяналт шинжилгээ, үнэлгээ
    • Судалгаа
  • Мультимедиа
    • Видео
    • Подкаст
  • Бичил Төсөл
  • Холбоо барих
Эхлэл / Бөхөн шарын нуруу “Ойн цагдаа”- тай боллоо.
23 11

Бөхөн шарын нуруу “Ойн цагдаа”- тай боллоо.

Нийтлэсэн: Админ
Огноо: 2020-11-23 09:36:51

Монгол орны нэн ховор амьтан Баданги Хүдрийг Архангай аймгийн Эрдэнэмандал, Хайрхан, Өлзийт, Батцэнгэл сумдын нутаг Бөхөн шарын нуруунд сэргээн нутагшуулах бэлтгэл ажлыг мэргэжлийн эрдэм шинжилгээ судалгааны байгууллага, судлаачид удирдан 2020 оны 4 дүгээр сард эхэлсэн бөгөөд барих, зорилтот газар нутагт нутагшуулах ажлыг 11 дүгээр сарын 07-15-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

БОАЖЯ-аас олгосон зөвшөөрлийн дагуу  Архангай аймгийн Булган сумын нутгаас Баданга хүдэр барьж, Бөхөн шарын нуруунд сэргээн нутагшуулах хээрийн судалгааны ажлыг гүйцэтгэсэн юм.

Баданги хүдэр хяналтын автомат камерт 

Баданги хүдрийг барьсаны дараа

Байгаль дээрээс хүдэр барих, тээвэрлэх, шинэ нутагт сэргээн нутагшуулах ажлыг МУИС-ийн ШУС-ийн Биологийн тэнхимийн хөхтөн амьтан судлалын баг, Монгол орны хөхтөн амьтан судлалын нийгэмлэг ТББ, ХААИС, Говийн гайхамшигт амьтад ТББ-ын хамтарсан баг энэхүү ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд Архангай аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар эдгээр сумдын засаг захиргаа нутгийн иргэд хамтран ажиллаа.

“Хүдэр нь Аюул тохиолдох, айж сандрахдаа исгэрэх, уйлах мэт дуугарна.Түүний энэ дуугаар бусад амьтад хамгаалалтад орон хурдаа авч, аюулгүй газар руу зугтдаг. Өөрөөр хэлбэл, хүдэр “ОЙН АМЬТДЫН ЦАГДАА” юм гэж Хүдэр судлалын доктор Д.Дэлэгням тодорхойлсон байдаг.

Бөхөн шарын нуруу ийнхүү сонор соргог “Ойн цагдаа”-тай болсон нь тус бүс нутгийн  амьтдын төдийгүй Биологийн олон янз байдлын хамгаалал, эко системийн үйлчилгээнд чухал нөлөө үзүүлэх юм.

Сэргээн нутагшуулсан нэн ховор тус амьтдыг хяналтын автомат камер болон байгаль хамгааллын бусад тоног төхөөрөмжийг ашиглан тус бүс нутгийн байгаль хамгааллын байгууллага, байгаль хамгаалагчидтай хамтран нутгийн иргэдэд түшиглэн хамгаалж байна.

Хууль бус хулгайн ан агнуурын улмаас  ховордоод байгаа Баданга хүдрийг хуучин тархац нутагт нь сэргээн нутагшуулах ажлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБХХ-ийн хамтран хэрэгжүүлж буй  ”Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төсөл ийнхүү амжилттай эхлүүллээ.

Хамтарсан хээрийн судалгаанд оролцсон ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн ЭША Д.Идэрбат, Н.Баттогтох, Л.Анхбаяр, ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн багш Ж.Гэрэлтуяа, Говийн Гайхамшигт Амьтад ТББ-ын тэргүүн Г.Довчиндорж, Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга  Д.Баянмөнх болон байгаль хамгаалагч нар, Хангайн нурууны байгаль хамгаалагч  Ч.Батболд, МУИС-ийн докторант, магистрант оюутан Г.Хүдэрчулуун, Н.Нямжаргал , Бөхөн шарын нурууны байгаль хамгаалах нөхөрлөлийн дарга И.Галданжамц, дэмжиж ажилласан Архангай аймгийн Булган сумын засаг даргын тамгын газар, Байгаль, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэгийн (WCS) хамт олонд тус тус гүн талархал илэрхийлж байна.


Шинэ мэдээ

Төслийн эцсийн үнэлгээ хийх "Үндэсний зөвлөх" сонгон шалгаруулах зарлал

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР (ДАХИН ЗАРЛАЛ)

ТҮНШЛЭЛИЙН ФОРУМ-2024 ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ТАЛУУДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨНИЙГ БАЯНХОНГОР, ЗАВХАН АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АРХАНГАЙ АЙМГИЙН ХОЛБОГДОХ ТӨЛӨӨЛЛҮҮД ОХУ-ЫН АЛТАЙ МУЖИЙН “КАРЫМ” БУГЫН АЖ АХУЙН ХҮРЭЭЛЭНТЭЙ ТАНИЛЦАЖ, ТУРШЛАГА СУДЛААД ИРЛЭЭ

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР (ДАХИН ЗАРЛАЛ)

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР (ДАХИН ЗАРЛАЛ)

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

“БӨХӨН ШАРЫН НУРУУНЫ ОНТХГ-ЫН МЕНЕЖМЕНТ БА НУТГИЙН ИРГЭДИЙН ОРОЛЦОО” СЭДЭВТ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Монгол орны байгалийн гайхамшигт нэн ховор амьтад” нэртэй шинэ ном төрөн гарлаа

Төслийн тухай

  • Төслийн танилцуулга
  • Төслийн баримт бичиг
  • Газарзүйн байршил
  • Төслийн орон нутгийн баг
  • Төслийн зөвлөх байгууллагууд

Товхимол

  • Гарын авлага
  • Төслийн тайлан
  • Хяналт шинжилгээ, үнэлгээ
  • Судалгаа
  • Зайн сургалтын систем

Хаяг

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 17023, Зайсангийн гудамж-9 Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв 203 тоот

  • +(976) 98281144
  • info@ensure.mn
Copyright 2025 © Эх байгальдаа Ээлтэй хандацгаая