• Зайн сургалтын систем
  • Шилэн данс
Greenture
  • Эхлэл
  • Төслийн тухай
    • Төслийн танилцуулга
    • Төслийн баримт бичиг
    • Газарзүйн байршил
    • Төслийн орон нутгийн баг
    • Төслийн зөвлөх байгууллагууд
  • Мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Худалдан авалт
  • Товхимол
    • Гарын авлага
    • Төслийн тайлан
    • Хяналт шинжилгээ, үнэлгээ
    • Судалгаа
  • Мультимедиа
    • Видео
    • Подкаст
  • Бичил Төсөл
  • Холбоо барих
Эхлэл / Зэрлэг амьтдыг автомат камераар хянаснаар хамгааллын ажилд бодит ахиц гарах боломж бүрдлээ.
19 11

Зэрлэг амьтдыг автомат камераар хянаснаар хамгааллын ажилд бодит ахиц гарах боломж бүрдлээ.

Нийтлэсэн: Админ
Огноо: 2020-11-19 03:01:03

Зармангийн говийн өргөн уудам газар нутагт байгаль хамгааллын ажиглалт, судалгааны ажил хийхдээ дуран л ашигладаг байсан Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Р.Ичинхорлоогийн ажлын арга барил, чанарт энэ намраас  өөрчлөлт орж тодорхой байршилаас цаг хугацааны нарийвчлалтай,баримттай мэдээлэл цуглуулдаг болж эхэлсэн байна. Тэрээр саяхан сумынхаа “Бургасны амны ” худаг , “Цагаан хайрхан” ууланд байрлуулсан автомат хяналтын камеруудаа эргэж,  мониторинг хийгээд иржээ. Хяналтын автомат камертай болсноор сумын нутаг дэвсгэрт байгаа зэрлэг амьтдын мэдээллийн санг үүсгэж, бичиглэл бүртгэл хийх боломжтой болсон тухайгаа байгаль орчны улсын байцаагч Р.Ичинхорлоо ийнхүү ярьж байна.

“Төслийн санхүүжилтээр зэрлэг амьтдын усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор  манай сумын нутагт гаргасан “Бургасны амны” нарны өргүүртэй худаг болон янгир ямаа ихтэй “Цагаан хайрхан” ууланд автомат хяналтын камеруудад суурилуулан ажиглалт судалгааны ажлын бичиглэл баталгаажуулалт хийж байна. Нарны өргүүртэй худаг орчмын камерийн мэдээлэл, мөр зэргийг харахад энэ орчимд мал бэлчээрлээгүй, ус уугаагүй байгаа нь малчид зэрлэг амьтдын амьдрах орчныг сайржуулах ажлыг дэмжиж байгаагийн илэрхийлэл гэж ойлгож байна. Түүнчлэн энэ жил газрын гарц муу байгаатай холбоотой янгир ямааны тарга хүч муу байгаа нь автомат хяналтын камерын бичлэгээс харагдаж байгаа учир биотехникийн арга хэмжээ авах ажил маш чухал байна. Энэ мэтчилэн зэрлэг амьтны амьдрах орчны нөхцөл байдлыг үнэлэх,цаашид авах арга хэмжээг тодорхойлох боломжийг  нээн өгч байгаа чухал ач холбогдолтой учраас  төсөлд маш их талархаж байна” гэлээ.                                                                                                    

                                                                   

Байгаль орчны хяналтын улсын байцаагч Р.Ичинхорлоо

Байгаль орчны хяналтын улсын байцаагч Р.Ичинхорлоо

Монгол орны нэн ховор амьтныг хамгаалах, хулгайн анд өртөх байдлыг бууруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор төслийн бүс нутгийн байгаль хамгаалагч нарыг байгаль хамгааллын шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж хамтран ажиллаж байгаа нь энэ.  

Тарвага, хүдэр сэргээн нутагшуулах зэрэг төслийн санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй байгаль хамгааллын зорилтот үйл ажиллагаа болон  бүс нутаг, сумдад байгаль хамгааллын мониторинг хийх ажилд эдгээр тоног төхөөрөмжийг ашиглаж байна.

 

 


Шинэ мэдээ

"ТЭРБУМ МОД" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ СУРГАГЧ БАГШ НАРЫГ ТӨСЛИЙН ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР БЭЛТГЭЛЭЭ

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн дэд захирал ноён Кристоф Бауэ болон албаны бусад төлөөлөл Архангай аймагт хэрэгжүүлсэн төслийн үйл ажиллагаатай танилцлаа

ГИДЦГ-ЫН ОРЧНЫ БҮСИЙН СУМДЫН АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Эх орныхоо унаган байгалийг хамгаалахад хувь нэмрээ оруулж буй малчид сайн туршлагаа хуваалцаж байна

Дотоодын их, дээд сургуульд суралцах магистрын тэтгэлэгт хөтөлбөрийн нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Сэргээн нутагшуулсан Баданга хүдрийг хуучин тархац нутгийнх нь эх байгальд суллан тавьж байна

Сүүлийн хагас зуун жилд биологийн олон янз байдлын нөөц хурдацтай хомсдож байна.

Говийн зарим ховор амьтдын байршил нутаг, шилжилт хөдөлгөөнийг сансрын дохиололтой хүзүүвч ашиглан судалж байна.

Бэлчээрийн даацыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх шинэлэг механизмыг хэрэгжүүлж эхэллээ

Магистрын тэтгэлэгт хөтөлбөрийн нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Төслийн тухай

  • Төслийн танилцуулга
  • Төслийн баримт бичиг
  • Газарзүйн байршил
  • Төслийн орон нутгийн баг
  • Төслийн зөвлөх байгууллагууд

Товхимол

  • Гарын авлага
  • Төслийн тайлан
  • Хяналт шинжилгээ, үнэлгээ
  • Судалгаа
  • Зайн сургалтын систем

Хаяг

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 17023, Зайсангийн гудамж-9 Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв 203 тоот

  • +(976) 98281144
  • info@ensure.mn
Copyright 2023 © Эх байгальдаа Ээлтэй хандацгаая