• Зайн сургалтын систем
  • Шилэн данс
Greenture
  • Эхлэл
  • Төслийн тухай
    • Төслийн танилцуулга
    • Төслийн баримт бичиг
    • Газарзүйн байршил
    • Төслийн орон нутгийн баг
    • Төслийн зөвлөх байгууллагууд
  • Мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Худалдан авалт
  • Товхимол
    • Гарын авлага
    • Төслийн тайлан
    • Хяналт шинжилгээ, үнэлгээ
    • Судалгаа
  • Мультимедиа
    • Видео
    • Подкаст
  • Бичил Төсөл
  • Холбоо барих
Эхлэл / Ойн дагалт баялагаас олсон орлогоос сумын төсөвт 120 сая төгрөг төвлөрүүлээд байна.
19 10

Ойн дагалт баялагаас олсон орлогоос сумын төсөвт 120 сая төгрөг төвлөрүүлээд байна.

Нийтлэсэн: Админ
Огноо: 2020-10-19 08:50:14

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн дагуу ойн дагалт баялгийн хураамжийн орлогыг нэмэгдүүлэх, улмаар тус хуульд заасны дагуу олсон орлогын 85 ба түүнээс дээш хувийг эргүүлэн ой хамгаалал, ойн нөхөн сэргээлтэд зарцуулах боломжийг хангах ажлыг Завхан аймгийн Тосонцэнгэл, Их-Уул сумын хэмжээнд турших ажлыг ENSURE төсөл "Ногоон тэс" ТББ, төслийн үндэсний зөвлөх Доктор Г.Ганзориг нар хамтран хэрэгжүүлж байна.

Тарвагатайн нурууны тусгай хамгаалалттай газрын хязгаарлалтын болон аялал жуулчлалын бүсэд самар их ургасан тул тусгай хамгаалалттай газрын Орчны бүсэд байрлах Их-Уул сумын Цэцүүх багийн нөхөрлөлийн гишүүдтэй уулзаж ойн дагалт баялгийг ашигласны хураамж төлбөр хураах талаархи мэдээллээр иргэдийг хангаж ажиллан хуулийн дагуу төлбөр хураамж хураах үйл ажиллагааг  Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, нөхөрлөлийн гишүүд, идэвхитэн байгаль хамгаалагч нартай хамтран зохион байгуулж байна.   

2020 оны 10-р сарын 15-ны байдлаар Их-Уул суманд 120 орчим сая төгрөгийн орлогыг самрын хураамжаас бүрдүүлсэн бөгөөд тус суманд ойн дагалт баялгаас олсон өмнөх жилүүдийн орлогоос хамгийн өндөр нь болж байна. Хураамжийн орлогын 85 ба түүнээс дээш хувийг ой хамгааллын үйл ажиллагаанд зарцуулахаар 2021 оны төсвийн төсөлд суулгах ажлыг ENSURE төсөл, ТББ, зөвлөх нар хамтран ажиллаж байна.


Шинэ мэдээ

Төслийн эцсийн үнэлгээ хийх "Үндэсний зөвлөх" сонгон шалгаруулах зарлал

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР (ДАХИН ЗАРЛАЛ)

ТҮНШЛЭЛИЙН ФОРУМ-2024 ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ТАЛУУДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨНИЙГ БАЯНХОНГОР, ЗАВХАН АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АРХАНГАЙ АЙМГИЙН ХОЛБОГДОХ ТӨЛӨӨЛЛҮҮД ОХУ-ЫН АЛТАЙ МУЖИЙН “КАРЫМ” БУГЫН АЖ АХУЙН ХҮРЭЭЛЭНТЭЙ ТАНИЛЦАЖ, ТУРШЛАГА СУДЛААД ИРЛЭЭ

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР (ДАХИН ЗАРЛАЛ)

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР (ДАХИН ЗАРЛАЛ)

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

“БӨХӨН ШАРЫН НУРУУНЫ ОНТХГ-ЫН МЕНЕЖМЕНТ БА НУТГИЙН ИРГЭДИЙН ОРОЛЦОО” СЭДЭВТ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Монгол орны байгалийн гайхамшигт нэн ховор амьтад” нэртэй шинэ ном төрөн гарлаа

Төслийн тухай

  • Төслийн танилцуулга
  • Төслийн баримт бичиг
  • Газарзүйн байршил
  • Төслийн орон нутгийн баг
  • Төслийн зөвлөх байгууллагууд

Товхимол

  • Гарын авлага
  • Төслийн тайлан
  • Хяналт шинжилгээ, үнэлгээ
  • Судалгаа
  • Зайн сургалтын систем

Хаяг

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 17023, Зайсангийн гудамж-9 Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв 203 тоот

  • +(976) 98281144
  • info@ensure.mn
Copyright 2025 © Эх байгальдаа Ээлтэй хандацгаая