• Зайн сургалтын систем
  • Шилэн данс
Greenture
  • Эхлэл
  • Төслийн тухай
    • Төслийн танилцуулга
    • Төслийн баримт бичиг
    • Газарзүйн байршил
    • Төслийн орон нутгийн баг
    • Төслийн зөвлөх байгууллагууд
  • Мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Худалдан авалт
  • Товхимол
    • Гарын авлага
    • Төслийн тайлан
    • Хяналт шинжилгээ, үнэлгээ
    • Судалгаа
  • Мультимедиа
    • Видео
    • Подкаст
  • Бичил Төсөл
  • Холбоо барих
Эхлэл / Эх дэлхийгээ сүйтгэж байгаа байдлыг зогсоохоо Дэлхийн удирдагчид амлаж байна.
30 09

Эх дэлхийгээ сүйтгэж байгаа байдлыг зогсоохоо Дэлхийн удирдагчид амлаж байна.

Нийтлэсэн: Админ
Огноо: 2020-09-30 04:50:04

Байгаль эх дэлхийгээ  сүйтгэж байгаа байдлыг зогсоохын тулд энэ зууны дунд үе гэхэд “ач холбогдолтой арга хэмжээ” болгон бохирдлыг багасгаж, эдийн засгийн тогтвортой тогтолцоог хэрэгжүүлж, хуванцар хог хаягдлыг далайд хаядаг явдлыг арилгахаа Дэлхийн удирдагчид  амлалаа.

Дэлхийн таван тивийн 64 удирдагчдаас Эммануэль Макрон, Ангела Меркель, Жастин Трюдо, Жасинда Ардерн, Борис Жонсон нар цаг уурын хямрал, амьдралыг тэтгэгч экосистемууд эрс устаж байгаатай холбоотойгоор хүн төрөлхтөн гариг эрхэсийн онцгой байдалд байгааг анхааруулсан байна.

Байгалийн тэнцвэрт байдлыг сэргээх зорилгоор засгийн газрууд болон Европын Холбоо хүний эрүүл мэнд, сайн сайхан байдлыг бэхжүүлэх системд учирч буй хохирлыг арилгахын тулд 10 заалт бүхий амлалт өгсөн.

Энэхүү амлалтууд нь ойг сүйтгэж буйг бууруулах, загас агнуурын тогтвортой бус үйл ажиллагааг зогсоох, байгаль орчинд хор хөнөөлтэй татаасыг зогсоох, ирэх арван жилийн хугацаанд хүнсний үйлдвэрлэлийн тогтвортой тогтолцоо, дахин боловсруулалтыг дэмжих эдийн засагт шилжих шилжилтийг  эхлүүлэх шинэ хүчин чармайлтыг агуулсан.

Удирдагчид энэхүү амлалтыг ирээдүй хойч үе байгаль орчныг сүйтгэх үйл ажиллагаанд арга хэмжээ авахад  бэлэн байгааг нь шүүн тунгаах  “эргэлтийн цэг” гэж тодорхойлжээ.

Даваа гарагт Нью Йорк хотноо  эхэлсэн Байгаль орны төлөөх удирдагчдын амлалтад гарын үсэг зурсан бүх улсууд цаг уурын хямрал, ой мод устах, экосистемийн доройтол, бохирдлыг шийдвэрлэхээ амлаж, зэрлэг ан амьтан, уур амьсгалын асуудлыг  цар тахлын дараах эдийн засгийн сэргээн босголтын төлөвлөгөөний цөмд оруулах үүрэг хүлээв .

2020 оны 9 дүгээр сарын 20–ны Лхагва гарагт Нью Йоркоос цахимаар зохион байгуулах НҮБ-ын биологийн олон янз байдлын асуудлаархи дээд хэмжээний уулзалтын өмнө  болон  Парис маягийн олон улсын хэлэлцээр байгуулахын өмнө ийм мэдэгдэл хийгээд байна.

 Энэ долоо хоногт болж буй  дээд хэмжээний тус уулзалтад оролцож үг хэлэх захиалга төлөвлөснөөс илүү гарсан бөгөөд 116 гаруй улс, засгийн газрын тэргүүн нар уг арга хэмжээнд оролцохоо илэрхийлсэн байна.

“Биологийн олон янз байдал алдагдах, газар болон  далайн доройтол, бохирдол, нөөцийн хомсдол, уур амьсгалын өөрчлөлт урьд өмнө байгаагүй хурдацтай явагдаж байгааг Шинжлэх ухаан тодорхой харуулж байна. Энэхүү хурдац нь бидний амьдралыг дэмжих системд эргэлт буцалтгүй хохирол учруулж, ядуурал, тэгш бус байдал, өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдлыг улам бүр дордуулж байна " гэж тус амлалтад тэмдэглэжээ.

“Биологийн олон янз байдлыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх талаархи дэлхийн хэмжээний  хүсэл эрмэлзлэлтэй  гэрээ хэлэлцээр, зорилтууд болон улс орнуудын амжилтын олон түүхийг үл тоомсорлон дэлхийн чиг хандлага буруу чиглэлд хурдацтай үргэлжилж байна. Өөрчлөлт хийх шаардлагатай байна: Бид урьдын адил үргэлжлүүлж чадахгүй. " гэжээ.  Түүнчлэн удирдагчид байгаль орчны эсрэг гэмт хэргийг таслан зогсоох,  ан амьтан, модны хууль бус наймаатай холбоотой зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг таслан зогсоох үүрэг авлаа.

Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг энэ холбоосоор авна уу. 


Шинэ мэдээ

Төслийн эцсийн үнэлгээ хийх "Үндэсний зөвлөх" сонгон шалгаруулах зарлал

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР (ДАХИН ЗАРЛАЛ)

ТҮНШЛЭЛИЙН ФОРУМ-2024 ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ТАЛУУДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨНИЙГ БАЯНХОНГОР, ЗАВХАН АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АРХАНГАЙ АЙМГИЙН ХОЛБОГДОХ ТӨЛӨӨЛЛҮҮД ОХУ-ЫН АЛТАЙ МУЖИЙН “КАРЫМ” БУГЫН АЖ АХУЙН ХҮРЭЭЛЭНТЭЙ ТАНИЛЦАЖ, ТУРШЛАГА СУДЛААД ИРЛЭЭ

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР (ДАХИН ЗАРЛАЛ)

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР (ДАХИН ЗАРЛАЛ)

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

“БӨХӨН ШАРЫН НУРУУНЫ ОНТХГ-ЫН МЕНЕЖМЕНТ БА НУТГИЙН ИРГЭДИЙН ОРОЛЦОО” СЭДЭВТ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Монгол орны байгалийн гайхамшигт нэн ховор амьтад” нэртэй шинэ ном төрөн гарлаа

Төслийн тухай

  • Төслийн танилцуулга
  • Төслийн баримт бичиг
  • Газарзүйн байршил
  • Төслийн орон нутгийн баг
  • Төслийн зөвлөх байгууллагууд

Товхимол

  • Гарын авлага
  • Төслийн тайлан
  • Хяналт шинжилгээ, үнэлгээ
  • Судалгаа
  • Зайн сургалтын систем

Хаяг

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 17023, Зайсангийн гудамж-9 Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв 203 тоот

  • +(976) 98281144
  • info@ensure.mn
Copyright 2025 © Эх байгальдаа Ээлтэй хандацгаая