• Зайн сургалтын систем
  • Шилэн данс
Greenture
  • Эхлэл
  • Төслийн тухай
    • Төслийн танилцуулга
    • Төслийн баримт бичиг
    • Газарзүйн байршил
    • Төслийн орон нутгийн баг
    • Төслийн зөвлөх байгууллагууд
  • Мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Худалдан авалт
  • Товхимол
    • Гарын авлага
    • Төслийн тайлан
    • Хяналт шинжилгээ, үнэлгээ
    • Судалгаа
  • Мультимедиа
    • Видео
    • Подкаст
  • Бичил Төсөл
  • Холбоо барих
Эхлэл / Төслийн аймгийн зохицуулагчийн ажлын байранд урьж байна.
31 07

Төслийн аймгийн зохицуулагчийн ажлын байранд урьж байна.

Нийтлэсэн: Админ
Огноо: 2020-07-31 05:32:28

Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газартай хамтран хэрэгжүүлж буй “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төсөл 4 аймгийн 13 суманд хэрэгжиж байна.

Тус төсөл нь бэлчээр, ойн доройтлыг бууруулах замаар, биологийн олон янз байдлын хувьд чухал ач холбогдолтой Бөхөн шарын нуруу, Тарвагатайн нуруу, Улааншалын хоолой, Зармангийн говийн эко системийн үйлчилгээг сайжруулан тогтвортой амьжиргааг дэмжиж биологийн олон янз байдлыг хамгаалах зорилготой.

Төслийн зорилго, зорилтыг хангахад чиглэсэн өдөр тутмын үйл ажиллагааг  төслийн аймаг, суманд хэрэгжүүлэх, зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Архангай, Завхан аймагт Төслийн зохицуулагчийг сонгон шалгаруулж ажилд авна.

Сонгон шалгаруулалт оролцогчидод тавих шаардлага:   

Боловсрол

Дээд боловсролын бакалавр, түүнээс дээш зэрэгтэй байх

Мэргэжил

Биологич, экологич, байгалийн нөөцийн менежмент, газар зохион байгуулагч, ой зүйч, ойн инженер

Мэргэшил

Биологийн олон янз байдлын хамгаалал, ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлт, байгалийн нөөцийн менежмент

Туршлага

  • Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх; /төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагад ажиллаж байсан бол давуу тал болно/
  • Байгаль орчин, байгалийн нөөцийн менежмент, хамгаалал, ногоон хөгжлийн чиглэлээр ажилласан туршлагатай байх;
  • ОУ-ын байгууллага, хандивлагч, донорын санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрт ажиллаж байсан туршлагатай байх;
  • Өдөр тутмын ажилд шаардлагатай програм хангамж, мэдээллийн сан, удирдлагын мэдээллийн систем ашигладаг байх (Microsoft Access, Microsoft Excel г.м) байх.

Ур чадвар

·         Төслийн оролцогч талууд, үр шим хүртэгч нарын  нийтлэг ашиг сонирхол, онцлогийг харгалзан үзэж  хамтын ажиллагааг уялдуулах чадвартай байх;

  • Цаг үеийн нөхцөл байдлыг соргогоор мэдэрч, мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах чадвартай байх;
  • Болзошгүй эрсдэл, сорилтыг  урьдчилан харж, түүнийг даван туулах  оновчтой шийдэл санал болгох чадвартай;
  • Үр дүнд суурилсан хяналт шинжилгээ хийж дүгнэлт гаргах , тайлагнах чадвартай байх;
  • Орон нутгийн түвшинд оролцогч талууд, хувийн хэвшил, иргэд, малчидтай хамтран ажиллах, зөвшилцөлд хүрэх, багаар ажиллах, олон нийттэй харилцах харилцааны өндөр ур чадвартай;
  • Нийгмийн оролцоо, жендерийн тэгш байдлыг хангаж ажиллах ур чадвартай байх;
  • Ажлаа үр дүнтэй төлөвлөж, зохион байгуулах, ажлын ачааллаа зохицуулах цагийн менежмент сайтай, хувийн зохион байгуулалттай байх;
  • Өөрийн болон бусдын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай мэдээлэл, тоо баримтыг боловсруулан дүн шинжилгээ хийж, шийдвэр гаргах;
  • Хөдөө орон нутагт томилолтоор ажиллах боломжтой байх;
  •  Монгол хэлний  бичгийн  өндөр чадвартай байх; Англи хэлний мэдлэг, дадалтай бол давуу тал болно. 

 

 

Өргөдөл гаргах

Ажлын байрны тодорхойлолтыг эндээс татаж авч танилцана уу.

Ажлын байранд хүсэлт ирүүлэхдээ дараахь бичиг баримтыг  аймгийн БОАЖГ-т ирүүлнэ.

Үүнд:

  1. Их дээд сургуулийн диплом хавсралтын хамт
  2. Ажил, байдлын 2 тодорхойлолт ( сүүлд ажиллаж байсан албан газрын- 2)
  3. 3. CV
  4. Өргөдөл

Хүлээн авах хугацаа:

Завхан аймагт цаасаар аймгийн БОАЖГ-т  мөн цахимаар  davaa.31415@gmail.com хаягаар 2020 оны 08 дугаар сарын 17-ны 18:00 цаг хүртэл хүлээн авна. 

Архангай аймагт цаасаар аймгийн БОАЖГ-т мөн цахимаар arkhangaiboajg01@gmail.com 2020 оны 08 дугаар сарын 14-ны 18:00 хүртэл хүлээн авна.  

УТАС:98281144

Зөвхөн дараагийн шатны шалгаруулалтад орох болзол хангасан хүнтэй холбогдоно.


Шинэ мэдээ

Төслийн эцсийн үнэлгээ хийх "Үндэсний зөвлөх" сонгон шалгаруулах зарлал

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР (ДАХИН ЗАРЛАЛ)

ТҮНШЛЭЛИЙН ФОРУМ-2024 ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ТАЛУУДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨНИЙГ БАЯНХОНГОР, ЗАВХАН АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АРХАНГАЙ АЙМГИЙН ХОЛБОГДОХ ТӨЛӨӨЛЛҮҮД ОХУ-ЫН АЛТАЙ МУЖИЙН “КАРЫМ” БУГЫН АЖ АХУЙН ХҮРЭЭЛЭНТЭЙ ТАНИЛЦАЖ, ТУРШЛАГА СУДЛААД ИРЛЭЭ

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР (ДАХИН ЗАРЛАЛ)

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР (ДАХИН ЗАРЛАЛ)

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

“БӨХӨН ШАРЫН НУРУУНЫ ОНТХГ-ЫН МЕНЕЖМЕНТ БА НУТГИЙН ИРГЭДИЙН ОРОЛЦОО” СЭДЭВТ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Монгол орны байгалийн гайхамшигт нэн ховор амьтад” нэртэй шинэ ном төрөн гарлаа

Төслийн тухай

  • Төслийн танилцуулга
  • Төслийн баримт бичиг
  • Газарзүйн байршил
  • Төслийн орон нутгийн баг
  • Төслийн зөвлөх байгууллагууд

Товхимол

  • Гарын авлага
  • Төслийн тайлан
  • Хяналт шинжилгээ, үнэлгээ
  • Судалгаа
  • Зайн сургалтын систем

Хаяг

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 17023, Зайсангийн гудамж-9 Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв 203 тоот

  • +(976) 98281144
  • info@ensure.mn
Copyright 2025 © Эх байгальдаа Ээлтэй хандацгаая