• Зайн сургалтын систем
  • Шилэн данс
Greenture
  • Эхлэл
  • Төслийн тухай
    • Төслийн танилцуулга
    • Төслийн баримт бичиг
    • Газарзүйн байршил
    • Төслийн орон нутгийн баг
    • Төслийн зөвлөх байгууллагууд
  • Мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Худалдан авалт
  • Товхимол
    • Гарын авлага
    • Төслийн тайлан
    • Хяналт шинжилгээ, үнэлгээ
    • Судалгаа
  • Мультимедиа
    • Видео
    • Подкаст
  • Бичил Төсөл
  • Холбоо барих
Эхлэл / Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн менежментийн төлөвлөгөө боловсруулах зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
27 05

Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн менежментийн төлөвлөгөө боловсруулах зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Нийтлэсэн: Админ
Огноо: 2020-05-27 06:56:55

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ДАХИН ЗАРЛАЛ

Огноо: 2020/05/20

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь төсөл” нь Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн менежментийн төлөвлөгөө боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

 

Энэхүү зөвлөх үйлчилгээг үзүүлэх хуулийн этгээд нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

 

  • Тусгай хамгаалалттай газар нутгийн чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
  • Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөөг МИРАДИ программаар боловсруулж байсан туршлагатай байх;
  • Тусгай хамгаалалттай газар нутгийн үр ашигт байдлын үнэлгээ хийж байсан туршлагатай байх;
  • ТББ, хувийн хэвшил, иргэдтэй нээлттэй, хүртээмжтэй ажиллах;
  • Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгааллын чиглэлээр ажиллаж байсан чадвартай туршлагатай байх;
  • Зөвлөх баг нь газарзүйч, биологич, газар зүйн мэдээллийн системийн мэргэжилтэн, маркетинг эдийн засгийн мэргэжилтэн бүхий багийн гишүүдээс бүрдэх бөгөөд мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;

 

Гэрээний үргэлжлэх хугацаа нь гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн 6 сар байна.

Мэдүүлгээ ирүүлж буй хуулийн этгээд уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох  дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:

  • Хуулийн этгээдийн танилцуулга, ажил гүйцэтгэх багийн танилцуулга, боловсрол, мэргэшсэн байдал, ур чадвар, туршлагын талаарх мэдээлэл, нотлох баримт, холбоо барих хаяг, утасны дугаар, цахим шуудангийн хаяг г.м
  • Тухайн зарлагдсан ажилтай холбоотой хийсэн ажлын жагсаалт.

Зөвлөх нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 14-16 дугаар зүйлд дурьдсан шаардлагыг хангасан байна. /Үүнд: Хуулийн 14.1.2-т заасан нөхцөл байдал үүсээгүй талаарх татварын байгууллагын тодорхойлолт, хуулиийн 14.1.4 болон 14.1.7-т заасан нөхцөл байдал тус тус үүсээгүй талаарх шүүхийн тодорхойлолт, хугацаа хэтэрсэн зээл болон зээлийн хүүгийн өр төлбөргүй талаарх харилцагч банкны тодорхойлолт, сүүлийн 1 жилийн санхүүгийн тайлангийн хуулбар/ 

 

Сонирхсон этгээд мэдүүлгээ битүүмжилсэн дугтуйнд хийн дор дурдсан хаягаар 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 17 цаг 30 минутаас өмнө ирүүлнэ үү.

 

 

Улаанбаатар 15160, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн Үндэстний гудамж 5/2,

Засгийн газрын II байр, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, 402а тоот,

Утас: 976-51-261726

 


Шинэ мэдээ

Төслийн эцсийн үнэлгээ хийх "Үндэсний зөвлөх" сонгон шалгаруулах зарлал

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР (ДАХИН ЗАРЛАЛ)

ТҮНШЛЭЛИЙН ФОРУМ-2024 ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ТАЛУУДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨНИЙГ БАЯНХОНГОР, ЗАВХАН АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АРХАНГАЙ АЙМГИЙН ХОЛБОГДОХ ТӨЛӨӨЛЛҮҮД ОХУ-ЫН АЛТАЙ МУЖИЙН “КАРЫМ” БУГЫН АЖ АХУЙН ХҮРЭЭЛЭНТЭЙ ТАНИЛЦАЖ, ТУРШЛАГА СУДЛААД ИРЛЭЭ

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР (ДАХИН ЗАРЛАЛ)

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР (ДАХИН ЗАРЛАЛ)

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

“БӨХӨН ШАРЫН НУРУУНЫ ОНТХГ-ЫН МЕНЕЖМЕНТ БА НУТГИЙН ИРГЭДИЙН ОРОЛЦОО” СЭДЭВТ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Монгол орны байгалийн гайхамшигт нэн ховор амьтад” нэртэй шинэ ном төрөн гарлаа

Төслийн тухай

  • Төслийн танилцуулга
  • Төслийн баримт бичиг
  • Газарзүйн байршил
  • Төслийн орон нутгийн баг
  • Төслийн зөвлөх байгууллагууд

Товхимол

  • Гарын авлага
  • Төслийн тайлан
  • Хяналт шинжилгээ, үнэлгээ
  • Судалгаа
  • Зайн сургалтын систем

Хаяг

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 17023, Зайсангийн гудамж-9 Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв 203 тоот

  • +(976) 98281144
  • info@ensure.mn
Copyright 2025 © Эх байгальдаа Ээлтэй хандацгаая