• Зайн сургалтын систем
  • Шилэн данс
Greenture
  • Эхлэл
  • Төслийн тухай
    • Төслийн танилцуулга
    • Төслийн баримт бичиг
    • Газарзүйн байршил
    • Төслийн орон нутгийн баг
    • Төслийн зөвлөх байгууллагууд
  • Мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Худалдан авалт
  • Товхимол
    • Гарын авлага
    • Төслийн тайлан
    • Хяналт шинжилгээ, үнэлгээ
    • Судалгаа
  • Мультимедиа
    • Видео
    • Подкаст
  • Бичил Төсөл
  • Холбоо барих
Эхлэл / Баданга хүдэр /Moschus moschiferus/ сэргээн нутагшуулах зөвлөх үйлчилгээ үзүүлэх сонирхлоо илэрхийлнэ үү
28 04

Баданга хүдэр /Moschus moschiferus/ сэргээн нутагшуулах зөвлөх үйлчилгээ үзүүлэх сонирхлоо илэрхийлнэ үү

Нийтлэсэн: Админ
Огноо: 2020-04-28 03:34:07

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Огноо: 2020/04/27

Тендер шалгаруулалтын нэр: Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутаг буюу Бөхөн шарын нуруунд баданга хүдэр /Moschus moschiferus/ сэргээн нутагшуулах зөвлөх үйлчилгээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь төсөл” нь Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутаг буюу Бөхөн шарын нуруунд баданга хүдэр /Moschus moschiferus/ сэргээн нутагшуулах зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

 

Энэхүү зөвлөх үйлчилгээг үзүүлэх хуулийн этгээд нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Зөвлөх байгууллага нь байгаль орчны чиглэлээр судалгаа, эрдэм, шинжилгээний ажил хийж гүйцэтгэдэг, амьтан сэргээн нутагшуулах эрх бүхий төрийн болон төрийн бус байгууллага байх;
  • Зэрлэг амьтан сэргээн нутагшуулах, амьтан, ургамлын тархалт, полуляци, байгаль орчны менежмент, ТХГН-ын чиглэлээр орон нутгийн иргэдийг оролцуулан хээрийн тооллого судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн туршлагатай байх;
  • Төрийн болон ТББ байгууллагууд, хувийн хэвшил, орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, тэдгээрийн оролцоотой олон нийтэд суурилсан байгаль хамгааллын үйл ажиллагааг зохион байгуулах туршлагатай байх;
  • Нутгийн иргэдийн оролцоог хангасан үйл ажиллагааг зохион байгуулах, тэр дундаа байгаль хамгаалах идэвхийг өрнүүлэх, тэднийг  чадавхижуулах үйл ажиллагаа явуулж байсан туршлагатай байх;
  • Байгууллага нь биологич, амьтан судлаач мэргэжлээрээ 15-аас дээш жил ажилласан туршлагатай багийн ахлагчтай байх ба амьтан судлаач, газарзүйн мэдээллийн системийн мэргэжилтэн, биологи болон холбогдох чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй, мэргэжлээрээ 10-аас доошгүй жилийн ажлын туршлагатай судлаачидтай байх;

 

Гэрээний үргэлжлэх хугацаа нь гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн 6 сар байна.

Мэдүүлгээ ирүүлж буй хуулийн этгээд уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох  дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:

  • Хуулийн этгээдийн танилцуулга, ажил гүйцэтгэх багийн танилцуулга, боловсрол, мэргэшсэн байдал, ур чадвар, туршлагын талаарх мэдээлэл, нотлох баримт, холбоо барих хаяг, утасны дугаар, цахим шуудангийн хаяг г.м
  • Тухайн зарлагдсан ажилтай холбоотой хийсэн ажлын жагсаалт, гэрээний хуулбарын хамт.

Зөвлөх нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 14-16 дугаар зүйлд дурьдсан шаардлагыг хангасан байна. /Үүнд: Хуулийн 14.1.2-т заасан нөхцөл байдал үүсээгүй талаарх татварын байгууллагын тодорхойлолт, хуулиийн 14.1.4 болон 14.1.7-т заасан нөхцөл байдал тус тус үүсээгүй талаарх шүүхийн тодорхойлолт, хугацаа хэтэрсэн зээл болон зээлийн хүүгийн өр төлбөргүй талаарх харилцагч банкны тодорхойлолт, сүүлийн 1 жилийн санхүүгийн тайлангийн хуулбар/ 

Сонирхсон этгээд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 17 цаг 30 минутаас өмнө ирүүлнэ үү.

 

Улаанбаатар 15160, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн Үндэстний гудамж 5/2,

Засгийн газрын II байр, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, 402а тоот,

Утас: 976-51-261726


Шинэ мэдээ

Төслийн эцсийн үнэлгээ хийх "Үндэсний зөвлөх" сонгон шалгаруулах зарлал

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР (ДАХИН ЗАРЛАЛ)

ТҮНШЛЭЛИЙН ФОРУМ-2024 ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ТАЛУУДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨНИЙГ БАЯНХОНГОР, ЗАВХАН АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АРХАНГАЙ АЙМГИЙН ХОЛБОГДОХ ТӨЛӨӨЛЛҮҮД ОХУ-ЫН АЛТАЙ МУЖИЙН “КАРЫМ” БУГЫН АЖ АХУЙН ХҮРЭЭЛЭНТЭЙ ТАНИЛЦАЖ, ТУРШЛАГА СУДЛААД ИРЛЭЭ

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР (ДАХИН ЗАРЛАЛ)

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР (ДАХИН ЗАРЛАЛ)

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

“БӨХӨН ШАРЫН НУРУУНЫ ОНТХГ-ЫН МЕНЕЖМЕНТ БА НУТГИЙН ИРГЭДИЙН ОРОЛЦОО” СЭДЭВТ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Монгол орны байгалийн гайхамшигт нэн ховор амьтад” нэртэй шинэ ном төрөн гарлаа

Төслийн тухай

  • Төслийн танилцуулга
  • Төслийн баримт бичиг
  • Газарзүйн байршил
  • Төслийн орон нутгийн баг
  • Төслийн зөвлөх байгууллагууд

Товхимол

  • Гарын авлага
  • Төслийн тайлан
  • Хяналт шинжилгээ, үнэлгээ
  • Судалгаа
  • Зайн сургалтын систем

Хаяг

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 17023, Зайсангийн гудамж-9 Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв 203 тоот

  • +(976) 98281144
  • info@ensure.mn
Copyright 2025 © Эх байгальдаа Ээлтэй хандацгаая