• Зайн сургалтын систем
  • Шилэн данс
Greenture
  • Эхлэл
  • Төслийн тухай
    • Төслийн танилцуулга
    • Төслийн баримт бичиг
    • Газарзүйн байршил
    • Төслийн орон нутгийн баг
    • Төслийн зөвлөх байгууллагууд
  • Мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Худалдан авалт
  • Товхимол
    • Гарын авлага
    • Төслийн тайлан
    • Хяналт шинжилгээ, үнэлгээ
    • Судалгаа
  • Мультимедиа
    • Видео
    • Подкаст
  • Бичил Төсөл
  • Холбоо барих
Эхлэл / Тарвагатайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газарт Монгол тарвага /Marmota sibirica/ сэргээн нутагшуулах зөвлөх үйлчилгээний ажлыг гүйцэтгэх сонирхлоо илэрхийлэхийг урьж байна.
16 04

Тарвагатайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газарт Монгол тарвага /Marmota sibirica/ сэргээн нутагшуулах зөвлөх үйлчилгээний ажлыг гүйцэтгэх сонирхлоо илэрхийлэхийг урьж байна.

Нийтлэсэн: Админ
Огноо: 2020-04-16 07:49:02

Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь төсөл нь Завхан аймгийн Их Уул, Тосонцэнгэл сумдын нутаг буюу Тарвагатайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газарт Монгол тарвага /Marmota sibirica/ сэргээн нутагшуулах зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Энэхүү зөвлөх үйлчилгээг үзүүлэх хуулийн этгээд нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Байгаль орчны чиглэлээр судалгаа шинжилгээний ажил хийж гүйцэтгэдэг амьтан сэргээн нутагшуулах эрх бүхий төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээ судалгааны байгууллага байх;
  • Амьтан, ургамлын тархалт, полуляци, байгаль орчны менежмент, ТХГН-ын чиглэлээр орон нутгийн иргэдийг оролцуулан хээрийн тооллого судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн туршлагатай байх /багийн гишүүд нь сүүлийн 3 жилд хамгийн багадаа ижил төрлийн 3 ажлыг хийж гүйцэтгэсэн байх/;
  • Төрийн болон ТББ байгууллагууд, хувийн хэвшил, орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, тэдгээрийн оролцоотой олон нийтэд суурилсан байгаль хамгаалалын үйл ажиллагааг зохион байгуулах туршлагатай;
  • Нутгийн иргэдийг оролцоог хангасан үйл ажиллагааг зохион байгуулах, тэр дундаа байгаль хамгаалах идэвхийг өрнүүлэх, тэднийг  чадавхижуулах үйл ажиллагаа явуулж байсан туршлагатай байх;
  • Байгууллага нь 5 хүний бүрэлдэхүүнтэй баг байх ба амьтан судлал, БОЯБ-ын хамгаалал, амьдрах орчны зураглал, экологи, ургамлын болон байгалийн нөөцийн менежмент зэрэг чиглэлүүдээр мэргэшсэн байна.

 

Гэрээний үргэлжлэх хугацаа нь гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн 60 хоног байна.

Мэдүүлгээ ирүүлж буй хуулийн этгээд уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох  дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:

  • Хуулийн этгээдийн танилцуулга, ажил гүйцэтгэх багийн танилцуулга, боловсрол, мэргэшсэн байдал, ур чадвар, туршлагын талаарх мэдээлэл, нотлох баримт, холбоо барих хаяг, утасны дугаар, цахим шуудангийн хаяг гэх мэт
  • Тухайн зарлагдсан ажилтай холбоотой хийсэн ажлын жагсаалт

Зөвлөх нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 14-16 дугаар зүйлд дурьдсан шаардлагыг хангасан байна. /Үүнд: Хуулийн 14.1.2-т заасан нөхцөл байдал үүсээгүй талаарх татварын байгууллагын тодорхойлолт, хуулиийн 14.1.4 болон 14.1.7-т заасан нөхцөл байдал тус тус үүсээгүй талаарх шүүхийн тодорхойлолт, хугацаа хэтэрсэн зээл болон зээлийн хүүгийн өр төлбөргүй талаарх харилцагч банкны тодорхойлолт, сүүлийн 1 жилийн санхүүгийн тайлангийн хуулбар/

 

Сонирхсон этгээд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2020 оны 4-р сарын 22-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө ний дотор ирүүлнэ үү.

402 А тоот, Байгаль орчин, Аялал жуулчлалын Яам, Засгийн газрын II байр, Нэгдсэн үндэстний гудамж 5/2, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар-15160, Монгол Улс

                        Утас:+976-9011 2323                              


Шинэ мэдээ

ТҮНШЛЭЛИЙН ФОРУМ-2023 ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ТАЛУУДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨНД ТӨСЛИЙН ЗОРИЛТОТ 4 АЙМАГ, 13 СУМААС 200 ГАРУЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ОРОЛЦОНО

Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн Орчны бүсийн эко-клубүүдийн 11 дэхь удаагийн чуулга уулзалт амжилттай болж өндөрлөлөө

"ТЭРБУМ МОД" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ СУРГАГЧ БАГШ НАРЫГ ТӨСЛИЙН ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР БЭЛТГЭЛЭЭ

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн дэд захирал ноён Кристоф Бауэ болон албаны бусад төлөөлөл Архангай аймагт хэрэгжүүлсэн төслийн үйл ажиллагаатай танилцлаа

ГИДЦГ-ЫН ОРЧНЫ БҮСИЙН СУМДЫН АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Эх орныхоо унаган байгалийг хамгаалахад хувь нэмрээ оруулж буй малчид сайн туршлагаа хуваалцаж байна

Дотоодын их, дээд сургуульд суралцах магистрын тэтгэлэгт хөтөлбөрийн нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Сэргээн нутагшуулсан Баданга хүдрийг хуучин тархац нутгийнх нь эх байгальд суллан тавьж байна

Сүүлийн хагас зуун жилд биологийн олон янз байдлын нөөц хурдацтай хомсдож байна.

Говийн зарим ховор амьтдын байршил нутаг, шилжилт хөдөлгөөнийг сансрын дохиололтой хүзүүвч ашиглан судалж байна.

Төслийн тухай

  • Төслийн танилцуулга
  • Төслийн баримт бичиг
  • Газарзүйн байршил
  • Төслийн орон нутгийн баг
  • Төслийн зөвлөх байгууллагууд

Товхимол

  • Гарын авлага
  • Төслийн тайлан
  • Хяналт шинжилгээ, үнэлгээ
  • Судалгаа
  • Зайн сургалтын систем

Хаяг

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 17023, Зайсангийн гудамж-9 Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв 203 тоот

  • +(976) 98281144
  • info@ensure.mn
Copyright 2023 © Эх байгальдаа Ээлтэй хандацгаая