• Зайн сургалтын систем
  • Шилэн данс
Greenture
  • Эхлэл
  • Төслийн тухай
    • Төслийн танилцуулга
    • Төслийн баримт бичиг
    • Газарзүйн байршил
    • Төслийн орон нутгийн баг
    • Төслийн зөвлөх байгууллагууд
  • Мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Худалдан авалт
  • Товхимол
    • Гарын авлага
    • Төслийн тайлан
    • Хяналт шинжилгээ, үнэлгээ
    • Судалгаа
  • Мультимедиа
    • Видео
    • Подкаст
  • Бичил Төсөл
  • Холбоо барих
Эхлэл / Заг мод ихээр хатаж хуурайшсан байна.
20 03

Заг мод ихээр хатаж хуурайшсан байна.

Нийтлэсэн: Админ
Огноо: 2020-03-20 07:07:19

Баянхонгор аймагт хэрэгжиж байгаа “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн захиалгаар Зармангийн говь, Улааншалын хоолойн заган ойн бүтэц, бүрэлдэхүүн, нас, өтгөрөл,  нөөц, байгалийн сэргэн ургалтын төлөв байдал зэрэг үзүүлэлтийг тодорхойлох ойн тооллого судалгааг ШУТИС-ийн Ой модны сургалт судалгааны хүрээлэн гүйцэтгэлээ. Зармангийн говь, Улаан шалын хоолойн нутаг дэвсгэрт сийрэг, намхан, титмийн диаметр багатай заган ой зонхилон тархсан байгаагийн зэрэгцээ орон нутгийн малчдын өвөлжөө, хаваржаатай ойролцоох газруудад  малын хөлд талхлагдаж, идэгдсэн байна. 

Судалгааны нийт 132 дээж талбайд байгалийн сэргэн ургалтыг судлахад нийт дээж талбайн ихэнх 87.1%-ийг загийн байгалийн сэргэн ургалт байхгүй талбай байна.

Судалгаа хийсэн дээж талбайн 72.7% хувьд загийн өтгөрөл бага, мөн заган ойн нөөц хангалтгүй байна. Тиймээс Зармангийн говь болон Улаан шалын хоолойн заган ойг хамгаалах малчдын бэлчээр ашиглалтын бүлгийг байгуулж, заган ойг хамгаалах, зориудаар тарьж ургуулах,  байгалийн сэргэн ургалтыг дэмжих, хамгаалах ажлыг эхлүүлэх нь зүйтэй байна.

Түүнчлэн загийг түлшинд хэрэглэхийг хориглосон ч хэрэгжилт хангалтгүй, хэрэглээ их байгаа нь нөхөн сэргэлт, нөөцөд нөлөөлж байгаа нэг хүчин зүйл байна. Тиймээс загаас өөр түлшний хэрэглээг нэвтрүүлэх үйл ажиллагааг яаралтай авч хэрэгжүүлэх нь чухал байна. 

Судалгааны дээж авсан сумдад дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нутаг

Шалын хоолойн зах болон Бага гол хэмээх газар нийт 8 цэгт дээж талбай байгуулж тооллого явуулав. Шалын хоолойн заг мод ихээр хатаж, хуурайшсан байна. Хур бороо бага орсноос заган ойн салмааны өнгө шаравтар харагдаж байв. Мөн тоологдсон загийн 58 хувь нь босоо хатсан заг эзэлж байна. 1 га дахь модны тоо нь 37,5% байгаа нь харьцангуй бага байгааг илтгэж байгаа бөгөөд  энэ орчмыг  хамгаалалтад авах нь зүйтэй байна. Бага гол орчмын талбайд заг сийрэг ургаж байна. Сөөг нь олон төрөл зүйл, олон янз байгаа онцлогтой юм. Иймд тус газрын ургамлын төрөл зүйлийг хамгаалах, нөхөн сэргээх шаардлагатай байна. Нийт загийн 38,2 хувийг хатсан заг эзэлж байна. Амьд загийн нягт бага, сийрэг, намхан титмийн урт бага, титмийн голч бага байна.

Эдгээр талбайд байгалийн сэргэн ургалт байхгүй байна. Загийн хэмжээ нь нөөц, өтгөрөл тооцох хангалттай хэмжээнд хүрээгүй байна. Зориудын усалгааны систем бүхий ойжуулалтын ажлыг зохион байгуулах хэрэгтэй. Тус сумын тооллого хийсэн эдгээр 2 газрыг хамгаалалтад авах нь зүйтэй байна. Мөн энд ус чийг хангалттай нөхцөлд цагаан гоёо ургадаг байжээ. Энэ орчимд булаг шанд байхгүй байна.

Баянхонгор аймгийн Баацагаан сумын нутаг

Бөөнцагаан нуурын баруун урд хэсэгт 16 дээж талбайд тооллого хийсэн бөгөөд  дээж талбай нь харилцан адилгүй үзүүлэлттэй байлаа. Нуурын орчимд модны өндөр, голч их буюу нас гүйцсэн таксацийн үзүүлэлт өндөртэй заг ургаж байна.  Энэ нутгийн онцлог нь салхи их, элсний нүүдэл их байгаа нь заг бүрийн ёроолоор 80 см хүртэл тогтсон элснээс харагдана. Дунд насны ой 31,2 хувийг эзэлж байна. Нуураас холдож буй хэсэгт байгалийн сэргэн ургалт дэмжих, хаших зэрэг арга хэмжээ авах хэрэгтэй байна. Нуурын эрэг дагуу Сибирь хармаг ургаж байна. Энэ талбайг арчлан өргөтгөх талаар судлах хэрэгтэй байна.


Шинэ мэдээ

Төслийн эцсийн үнэлгээ хийх "Үндэсний зөвлөх" сонгон шалгаруулах зарлал

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР (ДАХИН ЗАРЛАЛ)

ТҮНШЛЭЛИЙН ФОРУМ-2024 ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ТАЛУУДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨНИЙГ БАЯНХОНГОР, ЗАВХАН АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АРХАНГАЙ АЙМГИЙН ХОЛБОГДОХ ТӨЛӨӨЛЛҮҮД ОХУ-ЫН АЛТАЙ МУЖИЙН “КАРЫМ” БУГЫН АЖ АХУЙН ХҮРЭЭЛЭНТЭЙ ТАНИЛЦАЖ, ТУРШЛАГА СУДЛААД ИРЛЭЭ

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР (ДАХИН ЗАРЛАЛ)

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР (ДАХИН ЗАРЛАЛ)

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

“БӨХӨН ШАРЫН НУРУУНЫ ОНТХГ-ЫН МЕНЕЖМЕНТ БА НУТГИЙН ИРГЭДИЙН ОРОЛЦОО” СЭДЭВТ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Монгол орны байгалийн гайхамшигт нэн ховор амьтад” нэртэй шинэ ном төрөн гарлаа

Төслийн тухай

  • Төслийн танилцуулга
  • Төслийн баримт бичиг
  • Газарзүйн байршил
  • Төслийн орон нутгийн баг
  • Төслийн зөвлөх байгууллагууд

Товхимол

  • Гарын авлага
  • Төслийн тайлан
  • Хяналт шинжилгээ, үнэлгээ
  • Судалгаа
  • Зайн сургалтын систем

Хаяг

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 17023, Зайсангийн гудамж-9 Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв 203 тоот

  • +(976) 98281144
  • info@ensure.mn
Copyright 2025 © Эх байгальдаа Ээлтэй хандацгаая