• Зайн сургалтын систем
  • Шилэн данс
Greenture
  • Эхлэл
  • Төслийн тухай
    • Төслийн танилцуулга
    • Төслийн баримт бичиг
    • Газарзүйн байршил
    • Төслийн орон нутгийн баг
    • Төслийн зөвлөх байгууллагууд
  • Мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Худалдан авалт
  • Товхимол
    • Гарын авлага
    • Төслийн тайлан
    • Хяналт шинжилгээ, үнэлгээ
    • Судалгаа
  • Мультимедиа
    • Видео
    • Подкаст
  • Бичил Төсөл
  • Холбоо барих
Эхлэл / Малын хөлөөр талхаж, түлшинд их хэмжээгээр хууль бусаар хэрэглэсний улмаас заган ойн нөөц багассан байна.
20 03

Малын хөлөөр талхаж, түлшинд их хэмжээгээр хууль бусаар хэрэглэсний улмаас заган ойн нөөц багассан байна.

Нийтлэсэн: Админ
Огноо: 2020-03-20 04:42:18

Говь-Алтай аймагт хэрэгжиж байгаа “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн захиалгаар Зармангийн говь, Улааншалын хоолойн заган ойн бүтэц, бүрэлдэхүүн, нас, өтгөрөл,  нөөц, байгалийн сэргэн ургалтын төлөв байдал зэрэг үзүүлэлтийг тодорхойлох ойн тооллого судалгааг ШУТИС-ийн Ой модны сургалт судалгааны хүрээлэн гүйцэтгэлээ. Тус судалгааны хүрээлэн тайландаа,  “Тооллого судалгааг зохион байгуулахад Говь-Алтай аймгийн хувьд мэргэжилтэн, хүний нөөц хангалттай сайн, зохион байгуулалт сайтай байв.  Цогт сумын Баянтоорой орчимд Баянтоорой, Ээж хайрхан, Эрдэнэ сумын Зарман нөхөрлөлийн гишүүд тооллогын ажилд идэвхи санаачлагатай сайн оролцон сайн суралцлаа” гэжээ. Нутгийн иргэд, нөхөрлөлийн гишүүдийг оролцуулан хийсэн тус  тооллогын ажлын үр дүн, зөвлөмжид үндэслэн сумын ойн менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлыг 2020 онд хийх юм.

Зармангийн говь, Улаан шалын хоолойн нутаг дэвсгэрт сийрэг, намхан, титмийн диаметр багатай заган ой зонхилон тархсан байгаагийн зэрэгцээ орон нутгийн малчдын өвөлжөө, хаваржаатай ойролцоох, ялангуяа, Баянтоорой тосгоны ойролцоох газруудад  малын хөлд талхлагдаж, идэгдсэн байна. 

Судалгааны нийт 132 дээж талбайд байгалийн сэргэн ургалтыг судлахад нийт дээж талбайн ихэнх 87.1%-ийг загийн байгалийн сэргэн ургалт байхгүй талбай байна.

Судалгаа хийсэн дээж талбайн 72.7% хувьд загийн өтгөрөл бага, мөн заган ойн нөөц хангалтгүй байна.Тиймээс Зармангийн говь болон Улаан шалын хоолойн заган ойг хамгаалах малчдын бэлчээр ашиглалтын бүлгийг байгуулж, заган ойг хамгаалах, зориудаар тарьж ургуулах,  байгалийн сэргэн ургалтыг дэмжих, хамгаалах ажлыг эхлүүлэх нь зүйтэй байна. Ялангуяа газар тариалан эрхлэх туршлагатай, тариалангийн талбай, усжуулалт бүхий Баянтооройд мод үржүүлгийн газар байгуулан ажиллах хэрэгтэй байна. 

Түүнчлэн загийг түлшинд хэрэглэхийг хориглосон ч хэрэгжилт хангалтгүй, хэрэглээ их байгаа нь нөхөн сэргэлт, нөөцөд нөлөөлж байгаа нэг хүчин зүйл байна. Тиймээс загаас өөр түлшний хэрэглээг нэвтрүүлэх үйл ажиллагааг яаралтай авч хэрэгжүүлэх нь чухал байна. 

Судалгааны дээж авсан дараахь сумдад дараахь зөвлөмжийг хүргүүлж байна.

Говь-Алтай аймгийн Цогт сум

Тус сумын Баянтоорой тосгоны эргэн тойронд, Ээж хайрхан уулын өврөөр Захуйн говийн нутаг орчим судалгааны дээж авлаа.   

Ээж хайрхан уулын өвөр, Хөдөө дэрсний ар, Цагдуул зэрэг газруудад өсвөр ургалт маш сайн байна. Энэ хэсгийн тооллогын үр дүнгээс харахад загийн байгалийн сэргэн ургалт хангалттай байна.

Дунд насны болон нас гүйцэж яваа модны эзлэх хувь хангалттай байгаа бөгөөд мөн энэ насны модод малын бэлчээрт өртөх нь бага, хур тунадаснаас хамаарах нь бага байна.  

Байгалийн сэргэн ургалтыг дэмжих үйл ажиллагаа явуулж залуу ойн эзлэх хувийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Онгоцны буудал, Мандал толгой, Их хаяа зэрэг газар хийсэн 24 дээж талбайн зөвхөн гуравт нь байгалийн сэргэн ургалттай байгаа учир энэ хэсгийн нутагт зориудаар ойжуулалтын ажил хийх нь зүйтэй. Түүнчлэн өтөлсөн загийн тоо эрс бага байгаа нь загийг түлээнд хэрэглэж байгаатай холбоотой юм. 

Цогт сумын Их хаяа орчимд чонон хармаг, сибирь хармаг байгалийн аясаар хангалттай тархан ургасан байна. Иймд жимсний байгалийн сэргэн ургалтыг дэмжих үйл ажиллагаа явуулж, аж ахуйн хэрэглээнд ашиглах түвшинд хүргэх шаардлагатай байна.

“Их хаяа” орчимд цагаан болон улаан гоёо бага зэргийн тархалттай байна. Гэтэл гоёо ургахад нөлөө бүхий загийн нөөц болон байгалийн сэргэн ургалт энэ хэсэгт бага байгааг анхаарах нь зүйтэй. Загийн нөөц, өтгөрөл нэмэгдвэл гоёо ургах нөхцөл сайжирна.   Энэ орчимд 5 булаг шандтай, хуучин усалгааны систем бүхий аж ахуй эрхэлж байсан тариалалтын 1000 га талбайтай. Хуучин цэргийн анги суваг татан усан сан ашиглаж байсан зэрэг туршлага нөөц бололцоог өнөөгийн нөхцөлд улам сайжруулан ашиглах нь зүйтэй байна.

Говь-Алтай аймгийн Эрдэнэ сум

Зармангийн говийн Зарман баг орчмын нутаг болох Зах булаг, Сайн булаг, Баруун хаяагийн худаг, Шовгор улаан зэрэг газар болон Загийн худаг, Шар хөтөл зэрэг газруудад судалгааны дээж авлаа.

Тус нутаг дэвсгэрт сийрэг, дунд зэргийн нягтшилтай заган ой ургахын зэрэгцээ 1 га талбай дах модны тоо 1300 ш/га хүрсэн их нягтшилтай заган ой ургаж байгаагаараа онцлогтой байна. Зармангийн говийн заган ойн 1 га талбай дах модны тоо харьцангуй их, 19.4%-ийг эзэлж байна. Харин өтгөрөл, нөөц хангалттай биш, байгалийн сэргэн ургалт бага байгаа учир ойжуулалт, байгалийн сэргэн ургалтыг дэмжих ажил шаардлагатай байна.  Эрдэнэ сумын нутаг Зарман баг орчимд Сибирь хармаг ургадаг бол улаан гоёо, ялангуяа цагаан гоёо хангалттай тархалттай байна. Гэвч энэ хэсгийн загийн нөөц, байгалийн сэргэн ургалт хангалтгүй байгаа нь гоёо ургахад нөлөөлж байна.


Шинэ мэдээ

Төслийн эцсийн үнэлгээ хийх "Үндэсний зөвлөх" сонгон шалгаруулах зарлал

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР (ДАХИН ЗАРЛАЛ)

ТҮНШЛЭЛИЙН ФОРУМ-2024 ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ТАЛУУДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨНИЙГ БАЯНХОНГОР, ЗАВХАН АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АРХАНГАЙ АЙМГИЙН ХОЛБОГДОХ ТӨЛӨӨЛЛҮҮД ОХУ-ЫН АЛТАЙ МУЖИЙН “КАРЫМ” БУГЫН АЖ АХУЙН ХҮРЭЭЛЭНТЭЙ ТАНИЛЦАЖ, ТУРШЛАГА СУДЛААД ИРЛЭЭ

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР (ДАХИН ЗАРЛАЛ)

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР (ДАХИН ЗАРЛАЛ)

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

“БӨХӨН ШАРЫН НУРУУНЫ ОНТХГ-ЫН МЕНЕЖМЕНТ БА НУТГИЙН ИРГЭДИЙН ОРОЛЦОО” СЭДЭВТ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Монгол орны байгалийн гайхамшигт нэн ховор амьтад” нэртэй шинэ ном төрөн гарлаа

Төслийн тухай

  • Төслийн танилцуулга
  • Төслийн баримт бичиг
  • Газарзүйн байршил
  • Төслийн орон нутгийн баг
  • Төслийн зөвлөх байгууллагууд

Товхимол

  • Гарын авлага
  • Төслийн тайлан
  • Хяналт шинжилгээ, үнэлгээ
  • Судалгаа
  • Зайн сургалтын систем

Хаяг

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 17023, Зайсангийн гудамж-9 Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв 203 тоот

  • +(976) 98281144
  • info@ensure.mn
Copyright 2025 © Эх байгальдаа Ээлтэй хандацгаая