Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбоо
Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбоо нь 2015 онд байгуулагдсан гишүүнчлэлтэй, гишүүддээ болон нийгэмд үйлчилдэг ашгийн төлөө бус, төрийн бус байгууллага. Байгуулагдсанаасаа хойш бэлчээрийн менежментийг боловсронгуй болгох, бэлчээрийн харилцааг хариуцлагажуулах, малын эрүүл мэнд, чанарыг сайжруулах, малчдын орлогыг нэмэгдүүлэх, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилгоор 157 сумын 81.6 мянган малчин өрхийг хамарсан 1504 бэлчээр ашиглагчдын хэсэгт дэмжлэг үзүүлж ажиллаж байна. Орон тооны 16 ажилтан, 60 гэрээт зөвлөхтэй үйл ажиллагаа явуулж байна.
Төслийн хүрээнд гүйцэтгэх ажлын нэр:
Малын чанар сайжруулах, генетик нөөцийг хамгаалах, REP/2019//026
Хамрах хүрээ, газар нутаг:
Завхан аймгийн Их-Уул, Тосонцэнгэл, Архангай аймгийн Хайрхан, Батцэнгэл, Өлзийт, Говь-Алтай аймгийн Цогт, Чандмань, Эрдэнэ болон Баянхонгор аймгийн Баацагаан, Баян-Өндөр, Баянцагаан, Шинэжинст сум
Хэрэгжүүлэх хугацаа:
2019 оны 10-р сарын 28-аас эхлэн 2022 оны 10 сарын 28-ийг хүртэл 3 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа:
- Төслийн зорилтот аймаг, сумдын мал аж ахуйн статистик үзүүлэлтийн судалгаа
- Мал аж ахуй үүний дотор хээлтүүлэгч мал сүргийн суурь судалгаа явуулах
- Сайн чанарын хээлтүүлэгч мал авах сүрэгт анги, чанарын үнэлгээ хийх
- Сум, багийн үржлийн хээлтүүлэгч (хуц, ухна) малд үзлэг, ангилалт хийх
- Боловсруулсан санал, асуулгын дагуу асуулт тавьж, хариулт авах, түүнийгээ боловсруулах
- Малчид, мал аж ахуйн мэргэжилтэн нарт малын чанар сайжруулах талаар сургалт зохион байгуулах
- Төсөл хэрэгжүүлэх орон нутгийн малын чанар сайжруулах ажлын хүрээнд оролцогч талуудын ашиг сонирхол, чадамжийг таньж мэдэх
- Малын чанар сайжруулах боломж, тулгамдсан асуудлыг үнэлэх
- Малын үүний дотор хээлтүүлэгчийн чанар, менежментийг хариуцан ажиллах үржлийн нэгж /Үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээ/ байгуулах
- Ажлын болон сургалт явуулах туршлага судлах
- Малын үржүүлэг, шилэн сонголтын чиглэлээр ажиллах хүмүүсийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх
- Тэдний зааж, сургах хүмүүст ойлгуулах чадварыг сайжруулах
- Үржүүлэг, технологийн нэгжид шаардлагатай тоног, төхөөрөмжийг худалдан авч нийлүүлэх
- Малын чанар сайжруулах стратеги төлөвлөгөө боловсруулах
- Төслийн зорилтот бүс нутгийн мал аж ахуйн үйлдвэрлэлийн систем, аж ахуй эрхлэлтийн хэлбэрийг тогтоох
- Хонь, ямааны аж ахуйн үржүүлгийн зорилгыг (оролцогч талуудын оролцоотой) тодорхойлох
- Хонь, ямааны шилэлт явуулах шалгуур үзүүлэлтүүдийг /шинжүүд/ тодорхойлох. Мөн ашиг шимийн заазлалтаас өмнө малыг сүргээс заазлах шалгуур үзүүлэлт (эрүүл мэнд, нөхөн үржихүйн эмгэг, зүс гэх мэт) болон тэдгээрт нөлөөлөгч орчны хүчин зүйлс ( нас, хүйс,) –ийг хамтад нь авч үзнэ.
- Үржлийн бүртгэлийн систем, мэдээлэл цуглуулах, хэрэгжүүлэх загварыг боловсруулах
- Шилэлт, тохируулан сонголт: малын үржил, ашиг шимийн чанар үнэлэх селекцийн индекс (Excel spreadsheet) болон хонь, ямааны ашиг шимийн шинжүүдийн удам зүйн зарим үзүүлэлтийн талаарх хэвлэлийн мэдээллийг багтаасан байна.
- Санал болгох үржүүлгийн бүтэц, зохион байгуулалтын хувилбаруудыг санал болгох
- Үржлийн төлөвлөгөөний дагуу ашиг шимийн удамшлын ахиц /өөрчлөлт/-ийн төлөвийг тодорхойлох
- Оролцогч талуудын үүрэг, хариуцлагыг тодорхойлох
- Стратеги төлөвлөгөөний хөрөнгө оруулалт, хяналт үнэлгээг хийх
- Хуц, ухна ашиглах гэрээр СЗД, үржлийн нэгж, малчидтай байгуулах
- Цөм сүргийн мал, түүний төлийн үржлийн үнэт чанарыг үнэлэх
Сонгогдсон орон нутагт шинээр бий болгох хонь, ямааны цөм сүргийг Малчдын оролцоонд суурилсан үржүүлгийн хөтөлбөрт (МОСҮХ) үндэслэнэ.
Цөм сүргийн мал, түүний төлийн үржлийн үнэт чанарыг үнэлэхэд шилэлтийн заалтын арга хэрэглэнэ.
Зөвлөх ажлаас хүлээгдэж буй үр дүн:
Сонгогдсон сумдад 3-аас доошгүй малын үржүүлэг технологийн нэгж байгуулж, малчдын оролцоонд суурилсан үржүүлгийн хөтөлбөр боловсруулагдсан байна. Үржүүлгийн хээлтүүлэгчийн малын чанар сайжирсан байна. Хуц ухна гэрээгээр ашиглахаас гадна 3-оос доошгүй аж ахуйн нэгжид хуц, ухныг төвлөрүүлнэ. Төслийн 13 суманд малын чанар сайжруулах стратеги төлөвлөгөө боловсруулсан байна.