• Зайн сургалтын систем
  • Шилэн данс
Greenture
  • Эхлэл
  • Төслийн тухай
    • Төслийн танилцуулга
    • Төслийн баримт бичиг
    • Газарзүйн байршил
    • Төслийн орон нутгийн баг
    • Төслийн зөвлөх байгууллагууд
  • Мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Худалдан авалт
  • Товхимол
    • Гарын авлага
    • Төслийн тайлан
    • Хяналт шинжилгээ, үнэлгээ
    • Судалгаа
  • Мультимедиа
    • Видео
    • Подкаст
  • Бичил Төсөл
  • Холбоо барих
Эхлэл / Хяналт Шинжилгээний Үнэлгээний (ХШҮ) удирдлагын мэдээллийн систем (УМС)-ийн программ хангамж боловсруулах зөвлөх үйлчилгээний зар
18 11

Хяналт Шинжилгээний Үнэлгээний (ХШҮ) удирдлагын мэдээллийн систем (УМС)-ийн программ хангамж боловсруулах зөвлөх үйлчилгээний зар

Нийтлэсэн: Админ
Огноо: 2019-11-18 01:43:48

Даян Дэлхийн Байгаль Орчны Сангийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр БОАЖЯ, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа “Монголын унаган байгалийн хүлцэл тогтворжилтыг хангах нь” төслийн хэрэгжилтийн явцыг хянах, шийдвэр гаргахад туслах, төлөвлөсөн үйл ажиллагааны үр дүнг тоон болон чанарын мэдээллээр баталгаажуулах, цаг тухайд нь тайлагнах, ололт амжилт, мэдлэг, сургамжийг баримтжуулах зорилгоор ХШҮ-ний интернэт орчинд ажиллах УМС-ийн программ боловсруулах хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. Энэхүү зөвлөх үйлчилгээг үзүүлэх хуулийн этгээд нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Удирдлагын мэдээллийн системийн чиглэлээр мэргэжлийн байгууллага байх ба сүүлийн 3 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх;
  • Байгууллагын мэргэжилтнүүд нь тухайн чиглэлээрээ их дээд сургууль төгссөн, ижил төрлийн систем дээр ажиллаж байсан 3-аас дээш жилийн туршлагатай байх;
  • Төслийн мэргэжилтнүүдэд системийн ашиглалтыг зааж сургах;
  • Мэдээллийн систем нь төслийн үйл ажиллагааны хяналт үнэлгээ, нягтлан бодох бүртгэлийн шаардлагыг бүрэн ханагаж байх;
  • Цаашид төслийн явцын үед шаардлагатай үйлчилгээг үзүүлэх боломжтой байх;

 

Гэрээний үргэлжлэх хугацаа нь гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн 24 долоо хоног байна.

Мэдүүлгээ ирүүлж буй хуулийн этгээд уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох  дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:

  • Хуулийн этгээдийн танилцуулга, ажил гүйцэтгэх багийн танилцуулга, боловсрол, мэргэшсэн байдал, ур чадвар, туршлагын талаарх мэдээлэл, нотлох баримт, холбоо барих хаяг, утасны дугаар, цахим шуудангийн хаяг г.м
  • Тухайн зарлагдсан ажилтай холбоотой хийсэн ажлын жагсаалт, энэ талаар тодорхойлолт гаргаж өгөх боломжтой хоёр байгууллагын холбоо барих албан тушаалтны нэр, утасны дугаар.

Мэдүүлэгт үндэслэн саналын урилга болон ажлын даалгаврыг хүргүүлэх зөвлөхийн хураангуй жагсаалтыг гаргана. Сонирхсон этгээд мэдүүлгээ хэвлэж дугтуйлан дор дурдсан хаягаар 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 17:00 цагаас өмнө  ТХН-ийн хаягаар ирүүлнэ үү.

Холбогдох хаяг: “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн нэгж.

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн байр-203 тоот, Зайсангийн гудамж-9, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар-17023, Монгол Улс

Утас:+976-8000 9915                               


Шинэ мэдээ

Төслийн эцсийн үнэлгээ хийх "Үндэсний зөвлөх" сонгон шалгаруулах зарлал

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР (ДАХИН ЗАРЛАЛ)

ТҮНШЛЭЛИЙН ФОРУМ-2024 ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ТАЛУУДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨНИЙГ БАЯНХОНГОР, ЗАВХАН АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АРХАНГАЙ АЙМГИЙН ХОЛБОГДОХ ТӨЛӨӨЛЛҮҮД ОХУ-ЫН АЛТАЙ МУЖИЙН “КАРЫМ” БУГЫН АЖ АХУЙН ХҮРЭЭЛЭНТЭЙ ТАНИЛЦАЖ, ТУРШЛАГА СУДЛААД ИРЛЭЭ

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР (ДАХИН ЗАРЛАЛ)

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР (ДАХИН ЗАРЛАЛ)

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

“БӨХӨН ШАРЫН НУРУУНЫ ОНТХГ-ЫН МЕНЕЖМЕНТ БА НУТГИЙН ИРГЭДИЙН ОРОЛЦОО” СЭДЭВТ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Монгол орны байгалийн гайхамшигт нэн ховор амьтад” нэртэй шинэ ном төрөн гарлаа

Төслийн тухай

  • Төслийн танилцуулга
  • Төслийн баримт бичиг
  • Газарзүйн байршил
  • Төслийн орон нутгийн баг
  • Төслийн зөвлөх байгууллагууд

Товхимол

  • Гарын авлага
  • Төслийн тайлан
  • Хяналт шинжилгээ, үнэлгээ
  • Судалгаа
  • Зайн сургалтын систем

Хаяг

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 17023, Зайсангийн гудамж-9 Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв 203 тоот

  • +(976) 98281144
  • info@ensure.mn
Copyright 2025 © Эх байгальдаа Ээлтэй хандацгаая