• Зайн сургалтын систем
  • Шилэн данс
Greenture
  • Эхлэл
  • Төслийн тухай
    • Төслийн танилцуулга
    • Төслийн баримт бичиг
    • Газарзүйн байршил
    • Төслийн орон нутгийн баг
    • Төслийн зөвлөх байгууллагууд
  • Мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Худалдан авалт
  • Товхимол
    • Гарын авлага
    • Төслийн тайлан
    • Хяналт шинжилгээ, үнэлгээ
    • Судалгаа
  • Мультимедиа
    • Видео
    • Подкаст
  • Бичил Төсөл
  • Холбоо барих
Эхлэл / МОНГОЛ ОРНЫ ХӨХТӨН СУДЛАЛЫН НИЙГЭМЛЭГ
13 11

МОНГОЛ ОРНЫ ХӨХТӨН СУДЛАЛЫН НИЙГЭМЛЭГ

Нийтлэсэн: Админ
Огноо: 2019-11-13 02:55:06

Монгол орны хөхтөн судлалын нийгэмлэг (МОХСН) нь 2017 онд Монгол орны хөхтөн амьтны биологи ба экологийн судалгаа ба хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилгоор байгуулагдсан. Үндэсний болон олон улсын байгууллагуудтай хамтран Монгол орны хөхтөн судлалын эрдэм шинжилгээний экспедици зохион байгуулах, нэн ховор болон ховор амьтныг хамгаалах, нутагшуулах, хөхтөн амьтны талаарх танин мэдэхүйн мэдлэгийг олон нийтэд түгээх, сурталчилах зэрэг ажлын хийж байна. Тус нийгэмлэг нь монгол орны хөхтөн судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуул, хүрээнгийн судлаач нараас бүрдсэн 20 гаруй гишүүнтэй.

Төслийн хүрээнд гүйцэтгэх ажлын нэр: Зорилтод бүс нутгийн шалгуур 6 зүйлийн популяцийн үнэлгээ хийх

Хамрах хүрээ, газар нутаг: Төслийн зорилтод бүс нутаг болох Завхан аймгийн Тосонцэнгэл, Их уул сумын нутагт хамаарах Тарвагатайн нуруу, Архангай аймгийн Батцэнгэл, Өлзийт, Хайрхан, Эрдэнэмандал сумын нутаг  хамаарах Бөхөн шарын нуруу, Говь-Алтай аймгийн Чандмань сум, Баянхонгор аймгийн Баацагаан, Баянцагаан сумын нутагт Улаан шалын хоолой, Говь-Алтай аймгийн Цогт, Эрдэнэ, Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэжинст сумдын нутагт Зармангийн говийн бүс нутаг тус тус хамаарна.     

Хэрэгжүүлэх хугацаа: 2019 оны 10 дугаар сарын 31-ээс 2020 оны 5 дугаар сарын 1-н хүртэл

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа:

  • Зорилтод 4 бүс нутгийн 6 шалгуур зүйлийн популяцийн үнэлгээ хийх
  • Улаан шалын хоолой болон Зармангийн говьд зэрлэг амьтанд тохиромжтой хөв, цөөрөм байгуулах тохиромжтой газар нутгийн судалгаа, зөвлөмж боловсруулах,
  • Зэрлэг амьтны хууль бус агнуурыг бууруулах чиглэлээр олон нийтэд сургалт зохион байгуулах,
  • Зэрлэг амьтны мониторинг ба үнэлгээний судалгаанд хэрэглэх багаж, хэрэгслийн ашиглалтын сургалт зохион байгуулах

 

Зөвлөх ажлаас хүлээгдэж буй үр дүн:

  • Зорилтод 4 бүс нутгийн шалгуур 6 зүйлийн популяцийн үнэлгээг хийсэн байна.
  • Говийн бүсэд зэрлэг амьтанд зориулсан хөв, цөөрөм байгуулах тохиромжтой газар нутгийг сонгосон байна.
  • Хүдэр сэргээн нутагшуулах тохиромжтой амьдрах орчны судалгаа хийсэн байна.
  • Зэрлэг амьтны мониторинг ба популяцийн үнэлгээний судалгаанд түгээмэл ашиглах багаж, хэрэгслийн ашиглалт, тохиргоо хийж судалгаанд ашиглахад бэлэн болгож хүлээлгэж өгнө.
  • Хууль бус агнуур тодорхой мэдэгдэхүйц буурсан байна.


Шинэ мэдээ

Төслийн эцсийн үнэлгээ хийх "Үндэсний зөвлөх" сонгон шалгаруулах зарлал

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР (ДАХИН ЗАРЛАЛ)

ТҮНШЛЭЛИЙН ФОРУМ-2024 ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ТАЛУУДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨНИЙГ БАЯНХОНГОР, ЗАВХАН АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АРХАНГАЙ АЙМГИЙН ХОЛБОГДОХ ТӨЛӨӨЛЛҮҮД ОХУ-ЫН АЛТАЙ МУЖИЙН “КАРЫМ” БУГЫН АЖ АХУЙН ХҮРЭЭЛЭНТЭЙ ТАНИЛЦАЖ, ТУРШЛАГА СУДЛААД ИРЛЭЭ

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР (ДАХИН ЗАРЛАЛ)

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР (ДАХИН ЗАРЛАЛ)

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

“БӨХӨН ШАРЫН НУРУУНЫ ОНТХГ-ЫН МЕНЕЖМЕНТ БА НУТГИЙН ИРГЭДИЙН ОРОЛЦОО” СЭДЭВТ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Монгол орны байгалийн гайхамшигт нэн ховор амьтад” нэртэй шинэ ном төрөн гарлаа

Төслийн тухай

  • Төслийн танилцуулга
  • Төслийн баримт бичиг
  • Газарзүйн байршил
  • Төслийн орон нутгийн баг
  • Төслийн зөвлөх байгууллагууд

Товхимол

  • Гарын авлага
  • Төслийн тайлан
  • Хяналт шинжилгээ, үнэлгээ
  • Судалгаа
  • Зайн сургалтын систем

Хаяг

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 17023, Зайсангийн гудамж-9 Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв 203 тоот

  • +(976) 98281144
  • info@ensure.mn
Copyright 2025 © Эх байгальдаа Ээлтэй хандацгаая