• Зайн сургалтын систем
  • Шилэн данс
Greenture
  • Эхлэл
  • Төслийн тухай
    • Төслийн танилцуулга
    • Төслийн баримт бичиг
    • Газарзүйн байршил
    • Төслийн орон нутгийн баг
    • Төслийн зөвлөх байгууллагууд
  • Мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Худалдан авалт
  • Товхимол
    • Гарын авлага
    • Төслийн тайлан
    • Хяналт шинжилгээ, үнэлгээ
    • Судалгаа
  • Мультимедиа
    • Видео
    • Подкаст
  • Бичил Төсөл
  • Холбоо барих
Эхлэл / БОДЛОГО СУДЛАЛЫН ТӨВ
13 11

БОДЛОГО СУДЛАЛЫН ТӨВ

Нийтлэсэн: Админ
Огноо: 2019-11-13 02:52:59

Бодлого судлалын төв нь Монгол улсад анхлан байгуулагдсан төрийн бус судалгааны байгууллага юм. Тус төв нь 1999 онд байгуулагдсанаас хойш хөдөөгийн хөгжил, хөдөө аж ахуй, газар, бэлчээр, эрсдэлийн менежмент, зах зээл, өртгийн сүлжээ, малчдын бүлэг, хоршилт, хөдөөгийн ядуурал, нийгмийн асуудал, байгалийн нөөцийн болон байгаль орчны менежментийн чиглэлээр бодлогын судалгаа явуулах, хөгжлийн төсөл, хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх талаар нэн баялаг туршлага хуримтлуулсан чадварлаг нэр хүндтэй байгууллага болоод байна. Орон тооны 6 зөвлөх, гэрээт 50 гаруй зөвлөхтэйгөөр үйл ажиллагаа явуулж байна.

Төслийн хүрээнд гүйцэтгэх ажлын нэр:

“Нутаг дэвсгэрт суурилсан сумын хөгжлийн төлөвлөгөө, Хангайн бүс”

Хамрах хүрээ, газар нутаг:

Архангай аймгийн Батцэнгэл, Өлзийт, Завхан аймгийн  Их-Уул, Тосонцэнгэл сумд

Хэрэгжүүлэх хугацаа:

2019 оны 10-р сараас эхлэн 10 сарын хугацаанд хэрэгжүүлнэ.

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа:

Бэлтгэл ажил. Бэлчээрийн менежментийн холбогдолтой бодлого, төлөвлөлтийн бичиг баримтад  дүн шинжилгээ хийх, байгалийн нөхцөл, нөөц, газар ашиглалтын байдлыг судлах, нийгэм-эдийн засгийн мэдээлэл цуглуулах

Хээрийн ажил. Газрын нөөцийн хил зааг, байршлыг тогтоох, орон нутгийн нийгэм-эдийн засгийн мэдээлэл цуглуулах, газрын тохиромжтой  байдлын үнэлгээ хийх, SWOT, PESTLE аргаар цуглуулсан мэдээлэлд дүн шинжилгээ хийх, хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тогтоох, газар ашиглалтын өөрчлөлт, доройтлын зэргийг тогтоох, байгаль орчны дүйцүүлэн хамгаалах үйл ажиллагаа явуулах шаардлагатай бүс нутгийг тогтоох

Мэдээллийг боловсруулж, дүн шинжилгээ хийх. ArcGIS ашиглан   газрын нөөцийн байршил, хил заагийн талаарх мэдээллийг тоон хэлбэрт шилжүүлж, GIS мэдээллийн сан бүрдүүлэх, хээрийн судалгаагаар цуглуулсан мэдээллийг компьютерт оруулах, орон нутгийн иргэдийн санал бодлын судалгааны үр дүнг судалж дүгнэх, судалгааны дүнг нэгтгэх 

Төлөвлөлт. ХАА, хот, зам, харилцаа, ой, ус гэх мэт газрын үндсэн ангиллаар төлөвлөлт хийх.

Хэлэлцүүлэх. Төлөвлөгөөний төслийг багийн хурал, сумын ИТХ-р хэлэлцүүлэх

ГЗБГЗЗГазраар хэлэлцүүлж батлуулах. Төлөвлөгөөний төслийг тус агентлагаар хэлэлцүүлж, батлуулах

Сумын захиргаанд мэдүүлж батлуулах. Төлөвлөгөөний төслийг сумын захиргаанд мэдүүлж батлуулах

Зөвлөх ажлаас хүлээгдэж буй үр дүн:

Нэр бүхий 4 сумын нутаг дэвсгэрт суурилсан хөгжлийн төлөвлөгөө батлагдсан байх

 


Шинэ мэдээ

Төслийн эцсийн үнэлгээ хийх "Үндэсний зөвлөх" сонгон шалгаруулах зарлал

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР (ДАХИН ЗАРЛАЛ)

ТҮНШЛЭЛИЙН ФОРУМ-2024 ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ТАЛУУДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨНИЙГ БАЯНХОНГОР, ЗАВХАН АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АРХАНГАЙ АЙМГИЙН ХОЛБОГДОХ ТӨЛӨӨЛЛҮҮД ОХУ-ЫН АЛТАЙ МУЖИЙН “КАРЫМ” БУГЫН АЖ АХУЙН ХҮРЭЭЛЭНТЭЙ ТАНИЛЦАЖ, ТУРШЛАГА СУДЛААД ИРЛЭЭ

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР (ДАХИН ЗАРЛАЛ)

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР (ДАХИН ЗАРЛАЛ)

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

“БӨХӨН ШАРЫН НУРУУНЫ ОНТХГ-ЫН МЕНЕЖМЕНТ БА НУТГИЙН ИРГЭДИЙН ОРОЛЦОО” СЭДЭВТ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Монгол орны байгалийн гайхамшигт нэн ховор амьтад” нэртэй шинэ ном төрөн гарлаа

Төслийн тухай

  • Төслийн танилцуулга
  • Төслийн баримт бичиг
  • Газарзүйн байршил
  • Төслийн орон нутгийн баг
  • Төслийн зөвлөх байгууллагууд

Товхимол

  • Гарын авлага
  • Төслийн тайлан
  • Хяналт шинжилгээ, үнэлгээ
  • Судалгаа
  • Зайн сургалтын систем

Хаяг

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 17023, Зайсангийн гудамж-9 Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв 203 тоот

  • +(976) 98281144
  • info@ensure.mn
Copyright 2025 © Эх байгальдаа Ээлтэй хандацгаая