• Зайн сургалтын систем
  • Шилэн данс
Greenture
  • Эхлэл
  • Төслийн тухай
    • Төслийн танилцуулга
    • Төслийн баримт бичиг
    • Газарзүйн байршил
    • Төслийн орон нутгийн баг
    • Төслийн зөвлөх байгууллагууд
  • Мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Худалдан авалт
  • Товхимол
    • Гарын авлага
    • Төслийн тайлан
    • Хяналт шинжилгээ, үнэлгээ
    • Судалгаа
  • Мультимедиа
    • Видео
    • Подкаст
  • Бичил Төсөл
  • Холбоо барих
Эхлэл / ЖЭМР ХХК
13 11

ЖЭМР ХХК

Нийтлэсэн: Админ
Огноо: 2019-11-13 02:49:41

ЖЭМР ХХК 1996 онд байгуулагдсан, нийгэмд шинэ мэдлэг бий болгох, сайн туршлага, ногоон технологийг нэвтрүүлэхэд хувь нэмэр оруулах үндсэн зорилготой Монгол Улсын үндэсний зөвлөх компани юм. Үйл ажиллагаандаа шударга, зөв байх ба долоо хэмжиж нэг огтлох зарчим баримталдаг. Хөгжингүй мэдээллийн системийг үндэсний эрдэм мэдлэг, гадаад улс орны шалгарсан туршлагаар агуулгажуулан хэрэглэвээс хүний бүтээлч сэтгэхүй хөгжиж, нийгмийн бүтээмж, үр ашиг нэмэгдэнэ гэсэн итгэл үнэмшилтэй.

ЖЭМР ХХК нь өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Монгол улсын яам, агентлаг, орон нутгийн удирдлага, аж ахуйн нэгж, олон улсын байгууллага, гадаадын компаний захиалгаар газар, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн эрсдэл, хот, хөдөөгийн дэд бүтэц, хүний хөгжил, стратеги төлөвлөлт, ном, сурах бичиг бүтээх, сургалт зохион байгуулах болон өгөгдлийн сан, шийдвэр гаргахад туслах мэдээлэл боловсруулалт, зайнаас тандан судлал, зураглалын системийн загвар гаргах, хөгжүүлэх, ашиглах чиглэлээр 80 шахам төслийг амжилттай хэрэгжүүлсэн.

Төслийн хүрээнд гүйцэтгэх ажлын нэр:  Ногоон хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж, экосистемийн үйлчилгээний үнэлгээ хийх

Хамрах хүрээ, газар нутаг: Завхан, Архангай, Говь-Алтай, Баянхонгор аймгуудын 13 сум

Хэрэгжүүлэх хугацаа: 2019.10.24 - 2021.04.30

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа:

  1. Хөгжлийн болон байгаль хамгаалах төлөвлөгөө, түүний хэрэгжилтийн өнөөгийн байдлыг үнэлэх, төслийн талбайн суурь судалгаа хийх:
    • Төслийн талбайд: Нийгэм-эдийн засаг, нутгийн хүн амын хэрэгцээг тодорхойлох;
    • Ландшафтын хэмжээнд: Экосистемийн үйлчилгээний хангалтын өнөөгийн байдал, биологийн олон янз байдлыг хамгаалах хэрэгцээг судлах;
    • Хамрагдсан аймагт: Газрын доройтлыг бууруулах болон бэлчээр, ойн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн өнөөгийн менежментийг авч үзэх.
  1. Ландшафтын хэмжээнд: Ногоон хөгжлийн хөтөлбөртэй уялдсан Хөгжлийн төлөвлөгөө боловсруулах талаар зөвлөмж гаргах;
  2. Төлөвлөлтийн аргачлал сонгох, хамрагдсан аймаг, сум бүрт  Хөгжлийн төлөвлөгөө боловсруулах Ажлын хэсэг байгуулж чадавхийг бэхжүүлэх;
  3. Хамрагдсан аймаг, сум бүрт биологийн олон янз байдал болон экосистемийн үйлчилгээ, нөөц боломжийн үнэлгээг оролцооны арга, ГМС-д тулгуурлан хийх;
  4. Сонгосон аймаг, суманд: Хөгжлийн төлөвлөгөө/хөтөлбөр боловсруулах;
  5. Ногоон хөгжлийн хөтөлбөрт суурилсан Хөгжлийн төлөвлөгөөг үр ашигтай хэрэгжүүлэх хамтын удирдлагын бүтэц / түншлэлийн механизмыг тодорхойлох;

 

Зөвлөх ажлаас хүлээгдэж буй үр дүн:

  • Сонгогдсон аймаг, сумдын ногоон хөгжлийн хөтөлбөрт суурилсан хөгжлийн төлөвлөгөөг эцсийн байдлаар боловсруулж дуусгах (холбогдох шийдвэр гаргагчаар батлуулсан байх)
  • Сумын хөгжлийн төлөвлөгөөний дагуу ландшафтад нийцүүлж боловсруулсан хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх зөвлөмж боловсруулах
  • Гол оролцогч талууд, орон нутгийн иргэдийн төлөөлөгчид, олон нийтэд ногоон хөгжлийн үндсэн зорилго, зорилт, агуулгыг ойлгуулах, хооронд нь холбох
  • Тогтвортой санхүүжилтийн механизм бүхий хөгжлийн төлөвлөгөөг үр ашигтай хэрэгжүүлэх хамтын менежментийн бүтцийг бий болгох


Шинэ мэдээ

Эх орныхоо унаган байгалийг хамгаалахад хувь нэмрээ оруулж буй малчид сайн туршлагаа хуваалцаж байна

Дотоодын их, дээд сургуульд суралцах магистрын тэтгэлэгт хөтөлбөрийн нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Сэргээн нутагшуулсан Баданга хүдрийг хуучин тархац нутгийнх нь эх байгальд суллан тавьж байна

Сүүлийн хагас зуун жилд биологийн олон янз байдлын нөөц хурдацтай хомсдож байна.

Говийн зарим ховор амьтдын байршил нутаг, шилжилт хөдөлгөөнийг сансрын дохиололтой хүзүүвч ашиглан судалж байна.

Бэлчээрийн даацыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх шинэлэг механизмыг хэрэгжүүлж эхэллээ

Магистрын тэтгэлэгт хөтөлбөрийн нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Дэлхийн биологийн олон янз байдлын түшиц газар нутагт Монголын 4 газар нутгийг тодорхойлон санал болгоод байна.

МОНГОЛ БАНХАРЫГ ЦООХОР ИРВЭС ХАМГААЛАХАД АШИГЛАНА.

малын тоогоо өсгөөд байгаа малчдын буруу биш, харин тэднийг зөв зүгт залах эрх зүй зохицуулалтын орчин нь үгүйлэгдэж байна

Төслийн тухай

  • Төслийн танилцуулга
  • Төслийн баримт бичиг
  • Газарзүйн байршил
  • Төслийн орон нутгийн баг
  • Төслийн зөвлөх байгууллагууд

Товхимол

  • Гарын авлага
  • Төслийн тайлан
  • Хяналт шинжилгээ, үнэлгээ
  • Судалгаа
  • Зайн сургалтын систем

Хаяг

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 17023, Зайсангийн гудамж-9 Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв 203 тоот

  • +(976) 98281144
  • info@ensure.mn
Copyright 2023 © Эх байгальдаа Ээлтэй хандацгаая