• Зайн сургалтын систем
  • Шилэн данс
Greenture
  • Эхлэл
  • Төслийн тухай
    • Төслийн танилцуулга
    • Төслийн баримт бичиг
    • Газарзүйн байршил
    • Төслийн орон нутгийн баг
    • Төслийн зөвлөх байгууллагууд
  • Мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Худалдан авалт
  • Товхимол
    • Гарын авлага
    • Төслийн тайлан
    • Хяналт шинжилгээ, үнэлгээ
    • Судалгаа
  • Мультимедиа
    • Видео
    • Подкаст
  • Бичил Төсөл
  • Холбоо барих
Эхлэл / “ГАЗАР ДЭЛХИЙ” ХХК
04 11

“ГАЗАР ДЭЛХИЙ” ХХК

Нийтлэсэн: Админ
Огноо: 2019-11-04 10:33:07

2005 онд байгуулагдсан Байгаль орчны нөлөөлөлийн үнэлгээ, Газар зохион байгуулалтын эрх бүхий мэргэжлийн байгууллага бөгөөд Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Увс, Хөвсгөл, Өмнөговь аймгуудын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө боловсруулах, Монгол улсын хэмжээнд хийгдсэн Газрын нэгдмэл сангийн тооллого тоо бүртгэлийн ажлыг нэгтгэх, солбицолын нэгдсэн тогтолцоонд хөрвүүлэх, хүснэгтэн мэдээлэлийг нэгдсэн стандартад шилжүүлэх зэрэг томоохон ажлуудыг гүйцэтгэж байсан. 80 гаруй төсөлд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, 60 гаруй төсөл газрын төлөв байдал чанарын улсын хянан баталгааг хийж гүйцэтгэсэн байна.

Төслийн хүрээнд гүйцэтгэх ажил:  Нутагт дэвсгэрт суурилсан сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах

Хамрах хүрээ,газар нутаг: Баянхонгор аймгийн 4 сум, Говь-Алтай аймгийн 3 сум

Хэрэгжүүлэх хугацаа: 2019 оны 9 сараас 2020 оны 6 сар хүртэл.

Зөвлөх багийн хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Сумын нутаг дэвсгэрийг нутаг дэвсгэрт суурилсан хэв шинжийн онцлогоор нь ангилж бүсчлэл хийнэ. Нутаг дэвсгэрийн бүс түүний онцлогт нийцүүлсэн сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг газрын нөөц, түүний экологи, эдийн засаг, орон зайн багтаамж, чадавхид зохицсон газрын менежментийн бодлогоор газар нутгийг хамгаалах, сумын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх 7 жилийн хэтийн хөгжлийн чиглэлийг тодорхойлж хэрэгжүүлэх зураг төслийн баримт бичгийг  боловсруулна.

Зөвлөх ажлаас хүлээгдэж буй үр дүн:

  • Сум бүрт сумын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх 7 жилийн хэтийн хөгжлийн төлөвлөлтийн баримт бичиг боловсруулагдсан байна
  • Сумын нутаг дэвсгэрт буй ховор нэн ховор амьтан, ургамлын амьдрах орчныг сайжруулах, хамгаалах, тоо толгой тархац нутгийг нэмэгдүүлэх ажлын чиглэл тодорхой болсон байна.
  • Улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авах газар нутгийн байршил хил зааг тодорхойлно.
  • Нөхөн сэргээх заган ойн байршил болон түүнийг нөхөн сэргээх үйл ажиллагааг хэрэгжүүлэх иргэд малчид, бусад оролцогч талуудын үүрэг, үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлно.

Байгаль орчин, газар түүний нөөц баялагийг зүй зохистой ашиглах, хамгаалах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээ, менежментийн төлөвлөгөө болон түүнийг хэрэгжүүлэх зорилтод бүлгүүд, бусад оролцогч талуудын үүрэг үйл ажиллагааны чиглэлүүдийг  тодорхойлно.


Шинэ мэдээ

Эх орныхоо унаган байгалийг хамгаалахад хувь нэмрээ оруулж буй малчид сайн туршлагаа хуваалцаж байна

Дотоодын их, дээд сургуульд суралцах магистрын тэтгэлэгт хөтөлбөрийн нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Сэргээн нутагшуулсан Баданга хүдрийг хуучин тархац нутгийнх нь эх байгальд суллан тавьж байна

Сүүлийн хагас зуун жилд биологийн олон янз байдлын нөөц хурдацтай хомсдож байна.

Говийн зарим ховор амьтдын байршил нутаг, шилжилт хөдөлгөөнийг сансрын дохиололтой хүзүүвч ашиглан судалж байна.

Бэлчээрийн даацыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх шинэлэг механизмыг хэрэгжүүлж эхэллээ

Магистрын тэтгэлэгт хөтөлбөрийн нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Дэлхийн биологийн олон янз байдлын түшиц газар нутагт Монголын 4 газар нутгийг тодорхойлон санал болгоод байна.

МОНГОЛ БАНХАРЫГ ЦООХОР ИРВЭС ХАМГААЛАХАД АШИГЛАНА.

малын тоогоо өсгөөд байгаа малчдын буруу биш, харин тэднийг зөв зүгт залах эрх зүй зохицуулалтын орчин нь үгүйлэгдэж байна

Төслийн тухай

  • Төслийн танилцуулга
  • Төслийн баримт бичиг
  • Газарзүйн байршил
  • Төслийн орон нутгийн баг
  • Төслийн зөвлөх байгууллагууд

Товхимол

  • Гарын авлага
  • Төслийн тайлан
  • Хяналт шинжилгээ, үнэлгээ
  • Судалгаа
  • Зайн сургалтын систем

Хаяг

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 17023, Зайсангийн гудамж-9 Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв 203 тоот

  • +(976) 98281144
  • info@ensure.mn
Copyright 2023 © Эх байгальдаа Ээлтэй хандацгаая