• Зайн сургалтын систем
  • Шилэн данс
Greenture
  • Эхлэл
  • Төслийн тухай
    • Төслийн танилцуулга
    • Төслийн баримт бичиг
    • Газарзүйн байршил
    • Төслийн орон нутгийн баг
    • Төслийн зөвлөх байгууллагууд
  • Мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Худалдан авалт
  • Товхимол
    • Гарын авлага
    • Төслийн тайлан
    • Хяналт шинжилгээ, үнэлгээ
    • Судалгаа
  • Мультимедиа
    • Видео
    • Подкаст
  • Бичил Төсөл
  • Холбоо барих
Эхлэл / БОДЛОГО СУДЛАЛЫН ТӨВ
04 11

БОДЛОГО СУДЛАЛЫН ТӨВ

Нийтлэсэн: Админ
Огноо: 2019-11-04 10:31:45

Бодлого судлалын төв нь Монгол улсад анхлан байгуулагдсан төрийн бус судалгааны байгууллага юм. Тус төв нь 1999 онд байгуулагдсанаас хойш хөдөөгийн хөгжил, хөдөө аж ахуй, газар, бэлчээр, эрсдэлийн менежмент, зах зээл, өртгийн сүлжээ, малчдын бүлэг, хоршилт, хөдөөгийн ядуурал, нийгмийн асуудал, байгалийн нөөцийн болон байгаль орчны менежментийн чиглэлээр бодлогын судалгаа явуулах, хөгжлийн төсөл, хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх талаар нэн баялаг туршлага хуримтлуулсан чадварлаг нэр хүндтэй байгууллага болоод байна. Бодлого судлалын төв нь орон тооны 6 зөвлөх, гэрээт 50 гаруй зөвлөхтэйгөөр үйл ажиллагаа явуулж байна.

Төслийн хүрээнд гүйцэтгэх ажил: “Бэлчээрийн тогтвортой менежмент”

Хамрах хүрээ, газар нутаг: Төслийн  4 аймгийн 13 суманд

Хэрэгжүүлэх хугацаа:  “Бэлчээрийн тогтвортой менежмент” гэрээт ажлыг 2019 оны 9-р сараас эхлэн 3 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ.

Зөвлөх багийн хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Чадавхжуулах. Малчдад зориулж бэлчээрийн менежментийн үйл ажиллагааны зорилго, хүлээгдэж буй үр дүн, үүнээс ашиг хүртэх боломжийн талаар танилцуулах нүүр тулсан сургалт явуулна. Төслийн зорилгыг хүлээн зөвшөөрч хамтран ажиллах сонирхолтой малчдыг сонгож, чадавхжуулах нарийвчилсан үйл ажиллагаанд хамруулна. Түүнчлэн орон нутгийн холбогдох байгууллага, албан тушаалтнуудыг бэлчээрийн менежментийн чадавхжуулах сургалтад хамруулна.

Бэлчээр ашиглалтын гэрээ. Бэлчээрийн даацад нийцүүлэн малын тоог жилд 4-6 хувиар бууруулах үүрэг хүлээж төсөлтэй хамтран ажиллах малчдын бүлэгтэй сумын Засаг дарга гэрээ байгуулна. Гэрээ байгуулах  малчдын бүлгийг дэмжиж, сургаж чадавхжуулна. 

Бэлчээр, эрсдэл, байгаль хамгаалах ажлын санхүүжилт. Бэлчээр болон биологийн олон янз байдлын амьдрах орчныг сэргээн хамгаалах үйл ажиллагааг малчдын оролцоотойгоор санхүүжүүлэх арга замыг туршина.

Орлого нэмэгдүүлэх, амьжиргаа дээшлүүлэх. Төслийн бэлчээрийн менежментийн үйл ажиллагаанд хамрагдсан малчдыг төслөөс зохион байгуулах орлого нэмэгдүүлэх, амьжиргаа дээшлүүлэх бусад үйл ажиллагаанд  хамруулна.

Зөвлөх ажлаас хүлээгдэж буй үр дүн:

  • Талхлагдсан 300,000 га талбайд үзүүлэх ачаалал багассан байна.
  • Малын тоо толгойг тодорхой хувиар буулгасан байна.
  • Ургамлын зүйлийн бүрдэлд эерэг өөрчлөлт орсон байна.
  • Малчдын орлого нэмэгдэж, амьжиргаа дээшилсэн байна.


Шинэ мэдээ

Төслийн эцсийн үнэлгээ хийх "Үндэсний зөвлөх" сонгон шалгаруулах зарлал

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР (ДАХИН ЗАРЛАЛ)

ТҮНШЛЭЛИЙН ФОРУМ-2024 ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ТАЛУУДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨНИЙГ БАЯНХОНГОР, ЗАВХАН АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АРХАНГАЙ АЙМГИЙН ХОЛБОГДОХ ТӨЛӨӨЛЛҮҮД ОХУ-ЫН АЛТАЙ МУЖИЙН “КАРЫМ” БУГЫН АЖ АХУЙН ХҮРЭЭЛЭНТЭЙ ТАНИЛЦАЖ, ТУРШЛАГА СУДЛААД ИРЛЭЭ

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР (ДАХИН ЗАРЛАЛ)

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР (ДАХИН ЗАРЛАЛ)

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

“БӨХӨН ШАРЫН НУРУУНЫ ОНТХГ-ЫН МЕНЕЖМЕНТ БА НУТГИЙН ИРГЭДИЙН ОРОЛЦОО” СЭДЭВТ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Монгол орны байгалийн гайхамшигт нэн ховор амьтад” нэртэй шинэ ном төрөн гарлаа

Төслийн тухай

  • Төслийн танилцуулга
  • Төслийн баримт бичиг
  • Газарзүйн байршил
  • Төслийн орон нутгийн баг
  • Төслийн зөвлөх байгууллагууд

Товхимол

  • Гарын авлага
  • Төслийн тайлан
  • Хяналт шинжилгээ, үнэлгээ
  • Судалгаа
  • Зайн сургалтын систем

Хаяг

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 17023, Зайсангийн гудамж-9 Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв 203 тоот

  • +(976) 98281144
  • info@ensure.mn
Copyright 2025 © Эх байгальдаа Ээлтэй хандацгаая