• info@ensure.mn
  • +(976) 98281144
  • Шилэн данс
Greenture
  • Эхлэл
  • Төслийн тухай
    • Төслийн танилцуулга
    • Төслийн баримт бичиг
    • Газарзүйн байршил
    • Төслийн орон нутгийн баг
    • Төслийн зөвлөх байгууллагууд
  • Мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Худалдан авалт
  • Товхимол
    • Гарын авлага
    • Төслийн тайлан
    • Хяналт шинжилгээ, үнэлгээ
    • Судалгаа
  • Мультимедиа
    • Видео
    • Подкаст
    • Инфографик
    • Фото галерей
  • Бичил Төсөл
  • Холбоо барих
Эхлэл / “Орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн мастер төлөвлөгөө боловсруулах” зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
03 06

“Орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн мастер төлөвлөгөө боловсруулах” зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Нийтлэсэн: Админ

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Огноо: 2020/06/02

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь төсөл” нь “Орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн мастер төлөвлөгөө боловсруулах” зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Энэхүү зөвлөх үйлчилгээг үзүүлэх хуулийн этгээд нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Тусгай хамгаалалттай газар нутгийн чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
  • Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөөг МИРАДИ программаар боловсруулж байсан туршлагатай байх;
  • Тусгай хамгаалалттай газар нутгийн үр ашигт байдлын үнэлгээ хийж байсан туршлагатай байх;
  • Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгааллын чиглэлээр ажиллаж байсан чадвартай туршлагатай байх;
  • Зөвлөх баг нь экологич-биологич, газар зүйн мэдээллийн системийн мэргэжилтэн, газар зохион байгуулагч, эдийн засаг-бизнес төлөвлөлтийн мэргэжилтэн, байгалийн нөөцийн хамтын менежментийн мэргэжилтэн бүхий багийн гишүүдээс бүрдэх бөгөөд мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;

Гэрээний үргэлжлэх хугацаа нь гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн 6 сар байна.

Мэдүүлгээ ирүүлж буй хуулийн этгээд уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох  дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:

  • Хуулийн этгээдийн танилцуулга, ажил гүйцэтгэх багийн танилцуулга, боловсрол, мэргэшсэн байдал, ур чадвар, туршлагын талаарх мэдээлэл, нотлох баримт, холбоо барих хаяг, утасны дугаар, цахим шуудангийн хаяг г.м
  • Тухайн зарлагдсан ажилтай холбоотой хийсэн ажлын жагсаалт.

Зөвлөх нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 14-16 дугаар зүйлд дурьдсан шаардлагыг хангасан байна. /Үүнд: Хуулийн 14.1.2-т заасан нөхцөл байдал үүсээгүй талаарх татварын байгууллагын тодорхойлолт, хуулиийн 14.1.4 болон 14.1.7-т заасан нөхцөл байдал тус тус үүсээгүй талаарх шүүхийн тодорхойлолт, хугацаа хэтэрсэн зээл болон зээлийн хүүгийн өр төлбөргүй талаарх харилцагч банкны тодорхойлолт, сүүлийн 1 жилийн санхүүгийн тайлангийн хуулбар/ 

Сонирхсон этгээд мэдүүлгээ битүүмжилсэн дугтуйнд хийн дор дурдсан хаягаар 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 17 цаг 30 минутаас өмнө ирүүлнэ үү.

Улаанбаатар 15160, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн Үндэстний гудамж 5/2,

Засгийн газрын II байр, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, 402а тоот,

Утас: 976-51-261726


Шинэ мэдээ

Байгальд ээлтэй малчныг Улсын аварга малчинаар өргөмжлөхөөр боллоо.

Хамтдаа бүтээсэн бидний амжилт-2020

Биологийн олон янз байдлын хамгааллыг сайжруулах чиглэлээр судалгаа хийж буй оюутнуудад сургалтын тэтгэлэг олголоо.

0,8 сая га газрыг тусгай хамгаалалтад авлаа.

Мянгат малчид малаа цөөлж эхэлжээ . Өвөл хатуу болох сургаар уу? эсхүл...

Ойн дагалт баялагын хураамжийн орлогоос ойг нөхөн сэргээхэд зарцуулах санаачилгыг эхлүүллээ

Бөхөн шарын нуруу “Ойн цагдаа”- тай боллоо.

Ойн дагалт баялагын хураамжийн орлогоос ойн санг нөхөн сэргээнэ.

40-60 км зам туулж ус уудаг говийн зэрлэг ан амьтад бэлчээртээ ундаалах боломжтой боллоо

Нутгийн иргэд байгалийн нөөц ашигласны хураамжийн орлогоор байгалаа хамгаалах хүсэлтэй байна.

Төслийн тухай

  • Төслийн танилцуулга
  • Төслийн баримт бичиг
  • Газарзүйн байршил
  • Төслийн орон нутгийн баг
  • Төслийн зөвлөх байгууллагууд

Товхимол

  • Гарын авлага
  • Төслийн тайлан
  • Хяналт шинжилгээ, үнэлгээ
  • Судалгаа

Хаяг

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 17023, Зайсангийн гудамж-9 Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв 203 тоот

  • +(976) 98281144
  • info@ensure.mn
Copyright 2021 © Эх байгальдаа Ээлтэй хандацгаая