Хяналт Шинжилгээний Үнэлгээний (ХШҮ) удирдлагын мэдээллийн систем (УМС)-ийн программ хангамж боловсруулах зөвлөх үйлчилгээний зар
Даян Дэлхийн Байгаль Орчны Сангийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр БОАЖЯ, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа “Монголын унаган байгалийн хүлцэл тогтворжилтыг хангах нь” төслийн хэрэгжилтийн явцыг хянах, шийдвэр гаргахад туслах, төлөвлөсөн үйл ажиллагааны үр дүнг тоон болон чанарын мэдээллээр баталгаажуулах, цаг тухайд нь тайлагнах, ололт амжилт, мэдлэг, сургамжийг баримтжуулах зорилгоор ХШҮ-ний интернэт орчинд ажиллах УМС-ийн программ боловсруулах хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. Энэхүү зөвлөх үйлчилгээг үзүүлэх хуулийн этгээд нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Удирдлагын мэдээллийн системийн чиглэлээр мэргэжлийн байгууллага байх ба сүүлийн 3 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх;
- Байгууллагын мэргэжилтнүүд нь тухайн чиглэлээрээ их дээд сургууль төгссөн, ижил төрлийн систем дээр ажиллаж байсан 3-аас дээш жилийн туршлагатай байх;
- Төслийн мэргэжилтнүүдэд системийн ашиглалтыг зааж сургах;
- Мэдээллийн систем нь төслийн үйл ажиллагааны хяналт үнэлгээ, нягтлан бодох бүртгэлийн шаардлагыг бүрэн ханагаж байх;
- Цаашид төслийн явцын үед шаардлагатай үйлчилгээг үзүүлэх боломжтой байх;
Гэрээний үргэлжлэх хугацаа нь гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн 24 долоо хоног байна.
Мэдүүлгээ ирүүлж буй хуулийн этгээд уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:
- Хуулийн этгээдийн танилцуулга, ажил гүйцэтгэх багийн танилцуулга, боловсрол, мэргэшсэн байдал, ур чадвар, туршлагын талаарх мэдээлэл, нотлох баримт, холбоо барих хаяг, утасны дугаар, цахим шуудангийн хаяг г.м
- Тухайн зарлагдсан ажилтай холбоотой хийсэн ажлын жагсаалт, энэ талаар тодорхойлолт гаргаж өгөх боломжтой хоёр байгууллагын холбоо барих албан тушаалтны нэр, утасны дугаар.
Мэдүүлэгт үндэслэн саналын урилга болон ажлын даалгаврыг хүргүүлэх зөвлөхийн хураангуй жагсаалтыг гаргана. Сонирхсон этгээд мэдүүлгээ хэвлэж дугтуйлан дор дурдсан хаягаар 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 17:00 цагаас өмнө ТХН-ийн хаягаар ирүүлнэ үү.
Холбогдох хаяг: “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн нэгж.
Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн байр-203 тоот, Зайсангийн гудамж-9, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар-17023, Монгол Улс
Утас:+976-8000 9915